September
7
2024
Anu.mn
Мэдээ
Сүүлийн 170 жилийн хугацаанд АНУ-дах цагаачид, тоо болон гарал үүслийн хувьд хэрхэн өөрчлө ...
Сүүлийн 170 жилийн хугацаанд АНУ-дах цагаачид, тоо болон гарал үүслийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаархи үзүүлэлт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сүүлийн 170 жилийн хугацаанд АНУ-дах цагаачид, тоо болон гарал үүслийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаархи үзүүлэлт
Photo: iStock.com/wildpixel

PewResearchCenter 1850 оноос өнөөг хүртэл Америкт цагаачдын гарал үүсэл хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан судалгаа хийжээ.

1965 оноос хойш 70 сая гаруй цагаач АНУ-д ирсэн гэж Pew судалгааны төвийн хүн амын тооллогын товчооны мэдээлэлд дурджээ. Мексикээс 18 сая орчим хүн ирсэн нь, нэг улсаас АНУ-д ирсэн цагаачдын хамгийн том төлөөлөл болж байна.

2022 онд АНУ-д амьдарч буй цагаачдын тоо 46.1 саяд хүрч, хүн амын 13.8 хувийг эзэлсэн. Үүнд хууль ёсны болон хууль бус цагаачид хоёулаа оржээ.

Хамгийн олон цагаачид Мексик (10.6 сая) болон Энэтхэг (2.8 сая) улсуудаас иржээ. Эдгээр нь зуун жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн бөгөөд 1920 онд хамгийн том бүлгүүд Герман, Италиас цагаачилж ирж байжээ.

Цагаачдын тоо мужаар

Цагаачдын эзлэх хувь мужаас хамааран харилцан адилгүй байгаа ба Баруун Виржини мужид 2% байхад, Калифорнид 27% хүрээд байна. 2022 онд Мексикийн цагаачид 29 мужид хамгийн том бүлэг байсан бол Энэтхэгийн цагаачид зургаан мужид хамгийн олон байжээ.

Үндэсний чиг хандлагын хувьд, муж бүрт амьдарч буй цагаачдын гарал үүсэл өнгөрсөн зуунаас эрс өөрчлөгдсөн. 1920 онд 29 муж дахь хамгийн том бүлгүүд Герман, Итали, Канадаас ирсэн. Зөвхөн зургаан муж,2022 онд 1920 оныхтой ижил байв: Аризона, Нью Мексико, Техас (бүгд Мексикээс), Мэн, Монтана, Вермонт (Канадаас).

Сүүлийн жилүүдэд цагаачдын тоо яагаад өөрчлөгдөв?

АНУ-ын цагаачлалын хууль илүү шударга болсон. 1965 оны Цагаачлалын болон иргэний харьяаллын тухай хуулиар Ази болон Латин Америкаас цагаачлах хууль ёсны цагаачлалыг нээж өгсөн. Энэ хууль нь Хойд болон Баруун Европоос ирэх цагаачдад давуу тал олгож, Азийн цагаачдыг ерөнхийдөө хориглосон;

Зөвшөөрөлгүй цагаачлал. 1970-аад оноос АНУ-д зөвшөөрөлгүй цагаачид нэмэгдэж эхэлсэн нь нийт цагаачдын тоо нэмэгдэхэд хүргэсэн. 1982 оноос өмнө ирсэн хүмүүсийн ихэнх нь 1986 оны Цагаачлалын шинэчлэл, хяналтын тухай хууль батлагдсанаар хууль ёсны статустай болсон. Гэсэн хэдий ч хууль бус цагаачид олноор ирсээр байв;

АНУ-ын цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажиллагаа. 1990 онд, 1965 оны хуулийг шинэчилсэн найруулга нь хууль ёсны цагаачдыг АНУ-д нэвтрүүлэх боломжийг олгож, гарал үүслийн байдлыг өөрчилсөн.

Цагаачдын АНУ-д суурьшсан газар:

Цагаачлал 1840-1889

АНУ-д цагаачлалын анхны томоохон давалгаа 1840-өөд онд эхэлж, 1889 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд тус улсад 14 сая гаруй хүн ирсэн байна. Тэдний ихэнх нь Хойд эсвэл Баруун Европоос ирсэн хүмүүс байв. Герман, Ирланд, Их Британи дангаараа шинээр ирсэн хүмүүсийн 70%-ийг эзэлж байв.

1880 он гэхэд Герман 16 мужид амьдардаг хамгийн том цагаачдын бүлэг болж байв.

Хятад цагаачид Калифорниа, Невада, Орегон, Айдахо, Вашингтон мужуудад хамгийн том бүлэг байсан бол Мексикчүүд Техас, Нью Мексико, Аризона мужуудад хамгийн олноороо байжээ.

Цагаачлал 1890-1919

АНУ-д цагаачдын дараагийн давалгаа, 1890-1919 он хүртэл үргэлжилсэн. Тухайн үед 18 сая гаруй хүн АНУ-д иржээ. Тэр үед 60 гаруй хувь нь, Зүүн болон Өмнөд Европоос ирсэн бөгөөд ихэнхи нь Итали, Австри-Унгар, Орос, Польш улсын иргэд байжээ.

Цагаачлал 1920-1964 он

Дэлхийн I ба II дайны хооронд (1919-1939) шинээр ирэх цагаачдын тоо огцом буурчээ. Үүний үр дүнд,мужуудын хамгийн том цагаачдын бүлгүүд дараачийн хэдэн арван жилд нэг их өөрчлөгдөөгүй ажээ.

1920 он гэхэд Германы цагаачид, 1910 оныхтой харьцуулахад өсч 11 муж дахь хамгийн том бүлэг болжээ. Итали, Оросоос ирсэн цагаачид улам бүр нэмэгдэж мужуудын хамгийн том бүлгүүд болжээ. Италичууд оргил үедээ 1940, 1960 онд 10 мужид хамгийн том бүлэг нь болж байв. Оросууд 1920, 1950 онд долоон мужид хамгийн том бүлэг болж байжээ.

1960 он гэхэд ихэнх мужуудад хамгийн олон цагаачид Герман (17 муж), Итали (10), Канад (10) улсаас иржээ.

Цагаачлал 1965-2007 он

Хоёр дахь давалгаа 1965 онд эхэлсэн. Энэ давалгааны ихэнх цагаачид Латин Америк (49%), Азиас (27%) ирсэн байна. Эдгээр шинэ цагаачдын 25 орчим хувийг Мексик дангаараа бүрдүүлжээ. Хятад, Энэтхэг, Филиппин, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас мөн олон тооны дүрвэгсэд ирсэн байна.

1990 оноос хойш АНУ-д хууль бус цагаачдын тоо хурдацтай өсч эхэлсэн бөгөөд 2007 онд 3,5 сая байсан нь өсч 12,2 сая болжээ. Тухайн үед тэдний ихэнх нь, хууль ёсны цагаачдын хамгийн том эхлэл болж Мексикээс ирсэн байв.

1980 онд Мексикээс ирсэн хүмүүс 10 мужид хамгийн олноор байжээ. Тэд Герман (19 муж), Канадын цагаачдаас (11 муж) тоогоор доогуур байв.

2000 он гэхэд Мексикчүүд 31 мужид хамгийн том бүлэг болж, Германчууд аль ч мужид хамгийн том цагаачдын бүлэг байхаа больсон. Куба, Сальвадор, Доминикан, Вьетнам, Филиппин, Энэтхэгийн хүмүүс 11 муж улсын хамгийн том бүлгүүд болсоэ байна.

2008 оноос өнөөг хүртэлх цагаачлал

Их хямралын эхлэл нь, цагаачлалын хэв маягийг өөрчлөхөд хүргэсэн. Мексикээс АНУ руу цагаачдын урсгал 2007 оноос хойш огцом удааширч, цагаачдын тоо өсөхөө больсон. Хэдийгээр Мексик АНУ-д цагаачлагчдын хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа ч, цагаачдын дунд мексикчүүдийн эзлэх хувь 2010 онд 29% байсан бол 2022 онд 23% болж буурсан байна.

Харин Азийн цагаачид хурдацтай өссөн. 2010-аад онд Азиас, Латин Америкын цагаачдаас илүү олон хүмүүс ирж байв.

Хууль бус цагаачдын тоо 2007 онд 12.2 сая байсан бол 2019 онд 10.2 сая болж буурчээ. Гэвч түүнээс хойш хууль бус цагаачдын тоо дахин нэмэгдэж, 2022 онд 11 саяд хүрсэн байна.

2022 онд Мексик, 29 мужид хамгийн олон цагаачтай улс, Энэтхэг зургаан мужид хамгийн олон цагаачтай улс болжээ. Дараах улсын цагаачид анх удаа, зарим мужийн хүн амын тодохой хувийг эзэлдэг болжээ.

Колумбийн дүүрэг дэх Этиоп цагаачид;

Өмнөд Дакота дахь Гватемал цагаачид;

Гондурасын цагаачид Луизиана мужид олноор байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.