October
2
2025
Anu.mn
Мэдээ
Роботын бослого: Калифорнид Теслагийн ажилтан роботын улмаас шархаджээ
Роботын бослого: Калифорнид Теслагийн ажилтан роботын улмаас шархаджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Роботын бослого: Калифорнид Теслагийн ажилтан роботын улмаас шархаджээ

Теслагийн Фремонт дахь үйлдвэрийн робот техникийн мэргэжилтэн, автомашин үйлдвэрлэгч болон түүний робот нийлүүлэгчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, 51 сая доллар нэхэмжилжээ. Түүнийг хоёр жил гаруйн өмнө,гэмтэлтэй машин цохиж гэмтээсэн гэж San Francisco Chronocle мэдээлэв.

50 настай Питер Хинтердоблер, 2023 оны 7-р сарын 22-нд "машины гар гэнэт, ямар ч дохио, анхааруулгагүй, тасарч", засахаар роботыг задлах үед инженерт тусалж байсан гэж Оакландын холбооны шүүхэд өнгөрсөн долоо хоногт гаргасан иргэний нэхэмжлэлдээ мэдэгджээ.

Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, зөвхөн роботын гарны хүчээс болоогүй, ойролцоогоор 3.6 тонн жингээс нь болж гэмтсэн гэжээ.

Роботын цохилтын улмаас Хинтердоблер газар унаж ухаан алдсан бөгөөд эмчилгээнийхээ зардалд хэдийн сая гаруй доллар зарцуулсан, дахин 6 сая доллар зарцуулахаар байна. Тиймээс өвдөлт, зовиур, сэтгэл санааны хохирол, цалин хөлс, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт, нийт 51 сая долларын нөхөн олговор олгохыг уг роботыг үйлдвэрлэсэн Японы робот үйлдвэрлэгч FANUC America компани болон Тесла-аас нэхэмжилжээ.

Хинтердоблер, Тесла-г ажилаа эхлүүлэхээс өмнө роботыг "аюулгүй, найдвартай, тогтвортой" болгож чадаагүй гэж мэдэгдээд, мөн FANUC дизайндаа хайхрамжгүй хандсан. Түүнчилэн, роботыг "зориулалтын бус газар" суурилуулсан байсан. Харин ослын дараа Тесла, энэ машиндаа тусгайлан зориулсан аюулгүй байдлын шинэ протоколуудыг хэрэгжүүлсэн гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.