Өөрийн эрх мэдэл ба хууль тогтоомжтой АНУ-ын индианчуудын амьдрал
Sat Oct 01 2022
Хэрэв та жинхэнэ индианчуудын амьдардаг газраар зочлохыг хүсч, тэд тал хээр тал дахь вигвамдаа амьдардаг хэвээр байгаа гэж бодож байвал урам хугарахдаа бэлдээрэй. Орчин үеийн индианчууд, Америкийн жирийн суурин газруудаас бараг ялгарахгүй, ижил намхан тоосгон байшингууд, хаа сайгүй байдаг замын тэмдэг тэмдэглэгээтэй ердийн л нэг сууринд амьдардаг. Энэ талаар"Turister" бичжээ.
Орон нутгийн “янки” жуулчид ранчо руу зочлох, арьсан өмд өмссөн өнгөт арьстан залуус хямдхан үнээр морь унахыг санал болгодгоос илүү хуучны амьдралаас үлдсэн зүйл бараг үгүй. Эндхийн иргэдийн амьдралын хэв маяг нь бодит байдалтай ямар ч холбоогүй нэгэн төрлийн "хэвшмэл" хэлбэрт шилжсэн нь харагддаг. харин уугуул иргэдийн амьдардаг газар нутаг бүр нь бие даасан улсын хэмжээнд байна. Хил давах үед, зочдод АНУ-ын холбооны хууль тогтоомж энд үйлчлэхгүй, бүх эрх мэдэл амбан захирагч, ард түмнээс сонгогдсон овгийн удирдагч эсвэл шерифийн гарт төвлөрдөг гэдгийг эелдэгээр сануулдаг.
Мега хотуудаас хол газруудаар зэрлэг мустангуудын сүрэг байсаар байдаг ч зургийг нь ойроос авах боломжгүй, машины дууг сонсмогцоо цойлон алга болцгооно.
Мөн байгальтай зохицон амьдрахын эсрэг тал энд тодоос тод харагддаг бөгөөд эдийн засгийн сүйрэл, нийгмийн эрүүл мэндийн гамшиг угтна. Эрүүл мэндтэй холбоотой ямар ч хүнд тохиолдол гарсан жирийн эмнэлэг байдаг "цайвар царайтуудын нутаг" руу хүргэх шаардлагатай болдог байна. Аливаа архаг өвчнөөс илүүтэй индианчууд зам тээврийн ослоор нас бардаг. Амь үрэгдэгсдийн олонх нь автын осолд өртсөн хүүхэд, өсвөр насныхан байдаг аж.
Овгийн оршин тогтнох цорын ганц арга зам бол хамтдаа байж, олон нийтийн дэмжлэгийн санг бий болгох явдал юм. Нийгэмлэгийн Ортодокс гишүүд уламжлалт Америкийн уугуул хочтой хэвээрээ байгаа бөгөөд энэ нь мөн ахмадуудын зөвшөөрөл дэмжлэгийг авах шаардлагатай хэвээр байдаг байна. Залуучууд хаана ч байсан шударга бүтээлч сэтгэлгээгээр мөнгө олохыг хичээж байна. Нэг хэсэг нь ардын урлагийн хэв маягаар ажиллаж, харин бусад нь рок-н-роллын ертөнцийг байлдан дагуулахаар хичээдэг.
1956 онд АНУ-ын засгийн газар, Нүүлгэн шилжүүлэлтийн тухай хуулийг баталж, нутгийн уугуул иргэдийг уг нөөц нутгийг бүрмөсөн орхиж болох боломжийг олгосон. Зөвхөн 1924 онд л уг нутгийн уугуул оршин суугчид иргэншил авах эрхээ авчээ. Үүнээс өмнө ихэнх мужуудын хууль эрх зүйн тогтолцоо нь индианчуудыг хоёрдугаар зэргийн хүмүүс гэж үздэг байсан - тэдэнд "цагаан" сургуульд суралцах, эмнэлгийн тусламж авах, улс даяар чөлөөтэй явах боломж байгаагүй. Арьс өнгөөр илт ялгаварлан гадуурхах энэхүү бодлого нь индианчуудыг гэмт хэрэг, дээрэм, хүчирхийлэл хийхэд хүргэсэн бөгөөд хар тамхины наймаа, үүнээс үүдэлтэй бүх муу үр дагаварт орооцолдоход хүргэсэн байдаг. Алкатрас шорон уугуул америкчуудын дунд онцгой "алдар нэр"-тэй байсан. Үүнд, батлагдаагүй мэдээллээр арван индиан тутмын нэг нь л амьд үлдэж чадсан гэдэг. Тус шоронг хаасны дараа хэд хэдэн овгийн төлөөлөгчид уг аралд ирж, шоронг эзлэн авч, барилгуудын нэг хэсгийг сүйтгэжээ. Калифорни муж уг цагдан хорих байруудыг музей, цэцэрлэгт хүрээлэн болгохоор нүүлгэх тушаал гартал тэд 1971 он хүртэл тэнд байсан гэдэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг тивийн уугуул, сая гаран хүн амыг хоморголон устгасан тухай бичихийг хүлээн зөвшөөрдөггүй ч бас хориглодоггүй. Гэхдээ жил бүр дурсгалын үзэсгэлэн зохион байгуулдаг. Харин үүнд цагаан арьстанууд оролцдоггүй байна.
Индианчуудын хувьд, цагдаа болох нь овог аймгаа хамгаалах баталгаатай сонголтуудын нэг юм. Статистик мэдээллээр Индианчуудын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70 хүртэлх хувь нь шийдэгддэггүй гэсэн хармсалтай мэдээ байна. Харин цагдаа болохыгг хүсдэггүй хүмүүсийг хуульч мэргэжлээр бэлтгэж эхэлсэн нь, овгийнхон дунд эрэлт хэрэгцээтэй болж байна.
Эрх мэдэл сул, эрх баригчид хүчгүй байгаа үед ой модыг устгах, эсвэл нөөц газрын хил дээр хог хаягдал хураахыг эсэргүүцэхийн тулд сайн дурын отрядууд нэгдэж ажиллах болжээ.
Мөн нэгэн тусдаа сэдэв бол кино урлаг юм. Холливуд хэдэн арван жилийн турш индианчуудыг цуст зэрлэгүүд хэмээн дүрсэлж ирсэн ч сүүлийн жилүүдэд, энэхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бага зэрэг өөрчлөгдсөн нь ийм киног олон нийт үгүйсгэж эхэлсэнтэй холбоотой юм.
Харин аялал жуулчлал нь эвлэрүүлэх хүчтэй хэрэгслүүдийн нэг юм. Уг газар нутгийн (бүгд биш ч гэсэн) хэн ч тэр, эв найртайгаар, овгийн эртний соёлыг судлах хүсэлтэй ирвэл сайхнаар угтан авдаг байна.








