
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын алба (TSA) 12-р сарын 1-нд, 2-р сарын 1-нээс эхлэн агаарын тээврийн зорчигчдын баримт бичиг нь, хуулийн дагуу холбооны шаардлагыг хангаагүй тохиолдолд 45 долларын төлбөр нэмэлтээр авч эхлэхээ зарласан талаар Ройтерс мэдээлэв.
Хэрэв зорчигч Real ID-гүй бол 45 долларын төлбөр төлөөд, дараалсан 10 хоногийн дотор аялах эрхтэй. Төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд үүнд 30 минут хүртэл хугацаа шаардагддаг тул, зорчигчид аюулгүй байдлын шалгалтанд орохоос өмнө урьдчилж төлсөн байх хэрэгтэй. Онцгой тохиолдолд төлбөрийг чөлөөлж болдог. 18-аас доош насны хүүхдүүд аюулгүй байдлын шалгалтанд үнэмлэх үзүүлэх шаардлагагүй. Ихэнх зорчигчид шаардлага хангасан муж улсын жолооны үнэмлэх ашигладаг. Аль ч улсын паспорт болон бусад баримт бичиг, түүний дотор байнгын оршин суугчийн үнэмлэх, Батлан хамгаалах яамны үнэмлэх, Эх орны аюулгүй байдлын яамны итгэмжлэгдсэн аялагчийн карт болон бусад баримт бичгийг мөн хүлээн авна. (Итгэмжлэгдсэн аялагчийн карт нь агаарын тээвэр болон хилээр нэвтрэхэд зориулсан түргэвчилсэн аюулгүй байдлын үзлэгийн хөтөлбөрт оролцогчдод олгодог тусгай үнэмлэх юм. Эдгээр нь үзлэгийн хугацааг багасгаж, эзэмшигчдэд нисэх онгоцны буудал, хил дээр түргэвчилсэн үзлэгт хамрагдах боломжийг олгодог. Гол хөтөлбөрүүдэд TSA PreCheck, Global Entry, NEXUS, SENTRI багтдаг. Карт нь эзэмшигчээ суурь шалгалтанд тэнцсэн бөгөөд эрсдэл багатай аялагч гэж тооцогддог болохыг баталгаажуулдаг байна. – Ред.)
Одоогийн байдлаар нисэх онгоцны буудлуудад зорчигчдын ойролцоогоор 94% нь хүчинтэй үнэмлэх үзүүлж байна.
Трампын засаг захиргаа, АНУ даяар цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдийн санхүүжилтийг түр хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа
Хоригт орсон хоёр улс, хариу арга хэмжээ авахын тулд АНУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглов
АНУ-ын нисэх онгоцны буудлууд, олон улсын зорчигчдоос ДНХ-ийн дээж зэрэг биометрийн мэдээлэл цуглуулж эхлэв
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив