Anu.mn
Путин: Барууны удирдагчид цээж нүцгэн, цамцгүй байвал "жигшмээр" харагдах болно.

Путин: Барууны удирдагчид цээж нүцгэн, цамцгүй байвал "жигшмээр" харагдах болно.

Fri Jul 01 2022
Путин: Барууны удирдагчид цээж нүцгэн, цамцгүй байвал "жигшмээр" харагдах болно.

МОСКВА (AP) - ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүнийг спортоор хичээллэх үедээ биеийнхээ дээд хэсгээр хувцас өмсөөгүй байсныг шоглосон барууны удирдагчдад, түүний нүцгэн төрхийг дуурайхыг оролдвол та бүгд "жигшүүртэй" харагдах болно гэж хариу ёжилжээ. Путин пүрэв гарагийн өглөөгүүр Туркменистанд айлчлах үед, G7 буюу "Их 7"-ын дээд хэмжээний уулзалтын үеэр барууны удирдагчид өөрийг нь шоглосон талаар асуухад ийм тайлбар хийсэн байна.

"Их 7"-ын удирдагчид яриа хэлэлцээ хийх үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Москвагийн Украин дахь цэргийн ажиллагаатай холбоотой Орос-Өрнөдийн хурцадмал байдлын энэ үед "Их 7"-ын удирдагчид хувцсаа тайлж, "Бид Путинээс илүү хатуу гэдгээ харуулъя" гэж хошигножээ. Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, барууны удирдагчид Путины “цээж нүцгэн морь унаж буй зурагтай” ижлээр зураг авахуулж болох юм гэж хошигносон байна.

Путин сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, түүнээс ялгаатай нь барууны удирдагчид архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, спортоор хичээллэдэггүй гээд, "Тэд бэлхүүснээс дээш эсвэл доошоо хувцсаа яаж тайлахыг хүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ энэ нь ямар ч байсан жигшмээр харагдах болно гэж би бодож байна." гэж хариу хошигносон байна.

Мөн тэрээр сайхан харагдахын тулд "архи болон бусад муу зуршлаас татгалзаж, биеийн тамирын дасгал хийж, спортоор хичээллэх хэрэгтэй" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн