Anu.mn
Путин: Барууны орнууд Оросын эрчим хүчний нөөцөөс олон жилийн турш татгалзаж чадахгүй

Путин: Барууны орнууд Оросын эрчим хүчний нөөцөөс олон жилийн турш татгалзаж чадахгүй

Fri Jun 10 2022
Путин: Барууны орнууд Оросын эрчим хүчний нөөцөөс олон жилийн турш татгалзаж чадахгүй

Барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийг ашиглахгүйгээр, хэдэн жилийн турш өөрсдийгөө тасалж чадахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Энэ хугацаанд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй, тиймээс Оросын компаниуд “газрын тосны цооногуудаа битүүмжлэхгүй” гэж тэр нэмж хэлэв.
Одоо ОХУ-ын эрчим хүчний ашиг, дайны өмнөх үеийнхээс өндөр байх боломжтой гэдгийг АНУ-ын албаныхан хүлээн зөвшөөрсний дараа ийнхүү мэдэгдсэн юм. Европын холбоо одоогийн байдлаар байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг Оросоос импортолдог ба 2022 оны эцэс гэхэд Оросын нефтийн хараат байдлаа 90 хувиар бууруулна гэж амласан ч байгалийн хийн талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Мөн АНУ, Оросын бүх эрчим хүчний нөөцөд хориг тавьж, ОХУ-ын эрчим хүчний нөөцийг хязгаарласан нь Москваг Украйнд түрэмгийлснийх нь төлөө шийтгэх зорилготой аж. Гэвч дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хийн үнэ өссөн нь сүүлийн саруудад Оросын нийлүүлэлт нь буурсан ч ашиг нь өссөн байх магадлалыг харуулж байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч Путин залуу бизнес эрхлэгчдэд хандан “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны хэмжээ багасч, үнэ өсч байна. Үүнтэй холбоотой компанийн ашиг нэмэгдэж байна" гэж тэр нэмж хэлжээ.

Энэ санааг пүрэв гарагт АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын төлөөлөгч Амос Хочштейн мөн дэмжсэн бөгөөд Сенатын сонсгол дээр, “Орос улс одоо шатдаг түлшнээс дайны өмнөх үеэсээ илүү их мөнгө олох боломжтой юу?” гэсэн асуултад, ноён Хохман "Би үүнийг үгүйсгэж чадахгүй" гэж хариулжээ.

Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Москвад Оросын хаан Их Петрийн мэндэлсний 350 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхсоныхоо дараа, (18-р зуунд Орос Шведийн удаан үргэлжилсэн газар нутгийн дайныг Украйнд хийсэн дайралттай зүйрлэв үү гэлтэй), "Петр хаан, Шведтэй тулалдаж байхдаа юу ч булааж аваагүй, харин буцааж авсан. Бид ч мөн адил буцааж авах, бэхжүүлж хамгаалах үүрэгтэй" гэж илт Украйнтай холбон ярьсан байна.

Image

Эх сурвалж: bbc.com

Сүүлд нэмэгдсэн