
Коллежийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэхийн тулд, ChatGPT програмыг ашиглаж эхэлсэн. Үүнийг анзаарсан нэг оюутан, сургалтын төлбөрт төлсөн мөнгөө буцааж өгөхийг шаардаж байгаа талаар Enterpreneur хэвлэл нийтэлжээ.
Дээд боловсролд хиймэл оюун ухааныг ашиглах нь оюутнууд болон багш нарын дунд улам бүр түгээмэл болж байгаа юм. Хоёрдугаар сард, Зүүн хойд их сургуулийн оюутан Элла Степлтон, Зүүн хойд их сургуулийн багш,корпорацийн зан үйлийн хичээлд зориулсан лекцийн материалыг ChatGPT-ээр бүтээсэн болохыг анзаарчээ. Баримт бичгийн хагас нь, "бүх хэсгүүдийг өргөжүүл. Текстийг илүү нарийвчилсан, тодорхой болго" гэх мэт хиймэл оюун ухааны чатботоос өгсөн зөвлөмжүүдээр дүүрэн байжээ.
Степлтон, слайд танилцуулга зэрэг хичээлийн бусад материалуудыг судалж үзээд, хүмүүсийн зураг нь илүү гар хөлтэй, зөв бичгийн алдаатай зэрэг хиймэл оюун ухааныг ашигласан шинж тэмдэгүүдийг олсон байна. Гэтэл, профессор Рик Арроу, хичээлийн хөтөлбөртөө оюутнуудыг хиймэл оюун ухаан ашиглахыг хориглодог байсан нь түүнийг цочирдуулсан бөгөөд "Тэр биднийг хиймэл оюун ухаан ашиглаж болохгүй гэдэг, гэтэл тэр өөрөө ашиглаж байна" гэж, Степлтон Зүүн хойд их сургуулийн бизнесийн сургуульд албан ёсоор гомдол гаргаж, сургалтын төлбөр8000 доллараа буцааж өгөхийг шаардсан ч, сургуулиа төгссөнийх нь маргааш, их сургууль татгалзсан татгалзсан хариу өгчээ.
Арроу бол, 15 гаруй жил янз бүрийн коллежид багшилж буй зочин профессор юм. Тэрээр ChatGPT-ийг курсын файл, баримт бичгийг боловсруулж, боловсронгуй болгоход ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдал, түүнийг хиймэл оюун ухаанаас болгоомжлоход хүргэсэн бөгөөд үүнийг ашиглахдаа оюутнуудад урьдчилан хэлдэг болсон гэж ярьжээ.
Энэ Степлтоны хэрэг дээд сургуулиудад хиймэл оюун ухааныг ашиглах нь улам бүр нэмэгдэж байгааг онцлон харуулж байна. Tyton Partners зөвлөх группээс 2023 онд хийсэн судалгаагаар, их сургуулийн багш нарын 22% нь хиймэл хиймэл оюун ухааныг байнга ашигладаг гэжээ. 2024 онд энэ үзүүлэлт бараг хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 40 хувьд хүрсэн байна. Хиймэл оюун ухаан ашигладаг сурган хүмүүжүүлэгчид, үүнийг даалгавар боловсруулах, хичээлийн хөтөлбөр боловсруулах, үнэлгээний шалгуур бий болгох, тест, шалгалт бэлтгэх зэрэгт ашигладаг.
Хиймэл оюун ухааныг оюутнууд өөрсдөө ашиглах нь ч мөн нэмэгдсээр байна. 2-р сард нийтлэгдсэн OpenAI-ийн судалгаагаар, 18-24 насны АНУ-ын залуучуудын гуравны нэгээс илүү нь ChatGPT ашигладаг бөгөөд тэдний мессежийн 25% нь суралцахтай холбоотой байдаг. Үүний хамгийн түгээмэл хоёр хэрэглээ нь сурах, бичихэд туслах асуудал байв. Оюутнууд хиймэл оюун ухааныг ашиглан гэрийн даалгавраа хийх, бичиг баримт боловсруулах, лекцээс тэмдэглэл хөтлөхөд ашигладаг.
Оюутнууд хиймэл оюун ухааныг ашиглахтай холбогдуулан их дээд сургуулиуд ChatGPT болон бусад үүсгэгч хиймэл оюун ухааныг ашиглах албан ёсны удирдамжийг тохируулж, нийтэлж эхэлсэн. Жишээлбэл, Харвардын Их Сургууль хиймэл оюун ухааны чатбот ашиглахдаа хэвлэгдээгүй судалгаа гэх мэт эмзэг мэдээллийг хамгаалах, хиймэл оюун ухааны агуулгын алдаа, "хий харах үзэгдэл” байгаа эсэхийг шалгахыг оюутнуудад зөвлөдөг байна. Нью-Йоркийн их сургуулийн (NYU) бодлогод оюутнууд ChatGPT ашиглахын тулд багшийн зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг.
Хиймэл оюун ухаан Грок, хиймэл оюун ухааны “хий харах” гэж юу болох талаар маш сонирхолтой ярьсан байдаг.ChatGPT гэх мэт хиймэл хиймэл оюун ухааны хүрээнд "хий харах үзэгдэл" гэдэг нь, үнэмшилтэй мэт санагддаг, гэвч үнэн хэрэгтээ зохиомол, буруу, эсвэл бүрэн худал мэдээллийг бий болгодог тохиолдол юм. Энэ нь уламжлалт утгаараа (програм хангамжийн доголдол гэх мэт) алдаа биш, харин бодит мэдлэгийн бааз гэхээсээ илүү магадлалын загвар дээр тулгуурлан текст үүсгэдэг AI загваруудын онцлог бөгөөд хиймэл оюун ухаан нь, хүний төсөөлөл, мөрөөдөлтэй адил байхгүй зүйлийг "зохион бүтээж" эсвэл "хардаг" мэт санагддаг тул, "галлюцинация буюу хий харах үзэгдэл" гэдэг үг гарсан.
Яагаад ийм зүйл болж байна вэ?
ChatGPT зэрэг үүсгэгч хиймэл оюун ухаан нь, асар их хэмжээний текст дээр бэлтгэгдсэн байдаг бөгөөд тэдгээрээс хэв маяг, зүй тогтлыг гаргаж авдаг. Эдгээр загварууд хариу өгөхдөө аль үг, хэллэг хамгийн их магадлалтайг урьдчилан таамаглах боловч хүн шиг үнэнийг шалгадаггүй. Хэрэв өгөгдөлд цоорхой, зөрчил байгаа эсвэл хүсэлт нь тэдний мэдлэгээс давсан бол AI дараахь зүйлийг хийх боломжтой.
"Хий харах үзэгдэл" -ийн жишээ:
Их дээд сургуулиуд эссэ гэх мэт бичгийн ажилд хиймэл оюун ухааны шинж тэмдгийг илрүүлэхийн тулд программ хангамж ашиглаж байна. Гэсэн ч оюутнууд ChatGPT ашиглан үүсгэсэн бичвэрт зориудаар үсгийн алдаа оруулах замаар эдгээр илрүүлэгчийг тойрч сурсан байна.
Их дээд сургуулиудад, хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх нь шүүмжлэлтэй сэтгэлгээний түвшин буурахад хүргэж болзошгүй юм. Майкрософт болон Карнеги Меллон их сургуулийн судлаачид, хиймэл оюун ухааны чадварт итгэлтэй, түүнийг тогтмол ашигладаг хүмүүс шүүмжлэлтэй сэтгэх чадвараа бага ашигладаг болохыг тогтоосон судалгааг энэ жил нийтлэсэн бөгөөд "Технологийг буруу ашиглавал, хадгалагдах шаардлагатай танин мэдэхүйн чадвараа муутгахад хүргэж болзошгүй байна" гэж судлаачид дүгнэжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв
Америкчууд дээд боловсролд цаг хугацаа, мөнгөө зарцуулахыг хүсэхээ больж, 63% нь утга учиртай гэж үзэхгүй байна
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая доллар байна
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно