Phubbing - Гар утаснаасаа салахаа болих хамаарал
Thu Jul 06 2023
Гаджет нь амьдралаас илүү сонирхолтой болсон хандлагыг phubbing гэж нэрлэдэг бөгөөд энэ нь яагаад орчин үеийн тахалын хэмжээнд хүрсэн талаар BIT.UA хэвлэл нийтэлжээ.
Бидний дунд уулзалт цуглаан, хурлын үеэр Facebook дээр кино гүйлгэн үздэг эсвэл Telegram дээр мэдээ уншиж байдаг найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс цөөнгүй байдаг.Та мөн өөрөө ч, тэдний нэг байж магадгүй юм. Таны хайртай дотны хүмүүс phubbing-д өртсөн юм биш биз, юу хийвэл зохих вэ?
Фуббинг гэдэг нэр томьёо анх 2012 онд гарч иржээ. Энэ нь англи хэлний "гар утас" (phone) болон "үл тоомсорлох" (snubbing) гэсэн үгсийн дериватив бөгөөд электрон төхөөрөмжүүдээс маш их хамааралтай болж, хүрээлэн буй орчныг үл тоомсорлох бүр үл ойшооход хүргэдэг зуршил юм.
Фуббингийн эсрэг, Stop Phubbing мэдээллийн кампанит ажил өрнөж, хүмүүсийг амьд харилцаанд илүү анхаарахыг уриалсаар байгаа бөгөөд дараах баримтуудыг албан ёсны эх сурвалж, судалгаанууд дээр үндэслэн сайтдаа нийтэлжээ:
- Кафед оройн хоолны үеэр ойролцоогоор 36 phubing хамааралтай хүн үйлчлүүлдэг .
- Хоол идэж байхдаа phbbing хийдэг хүмүүсийн 97% нь, хоолноосоо таашаал авдаггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
- Өсвөр насныхны 87% нь, онлайн эсвэл амьд харилцааны аль нэгийг сонго гэхэд онлайн харилцааг сонгож байна.
Бэйлорын их сургуулиас (Техас), фуббингийн үр дагавар хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгаанд хамрагдагсдын бараг 47% нь, pаbbing-д өртдөг, 23% нь үүнээс болж зөрчилдөөнтэй байдалд байдаг, харин 37% нь pаbbing нь тэднийг, харилцааны үл ойлголцол, сэтгэлийн хямралд оруулдаг гэж хариулсан бөгөөд хүн, рhubbing харилцагчийнхаа үл ойшоосон, үгүйсгэсэн харилцаанаас болж, нийгмийн сүлжээн дэх мэдээллүүдийг бас сонирхож эхэлдэгээр, рhubbing нь гинжин урвал маягаар татан хамруулж байдаг гэсэн дүгнэлт гарчээ.
Рhubing-ийн гол "шинж тэмдгүүд":
- Хоол идэж байхдаа утсаа үзсээр байдаг
- Гар утсаа цүнх, халаасандаа далд хийдэггүй
- Ажиллаж байхдаа, машин жолоодож байх үедээ, мөн хэн нэгэнтэй ярилцаж байхдаа ч, утасныхаа дуут дохиог сонссон даруйдаа утсаа авдаг
- Мэдээллийн суваг болон нийгмийн сүлжээнд чухал мэдээллүүдийг алдна гэж боддог.
Мөн Рhubing-д өртөхөөс сэргийлэхийн тулд, та хийх юмгүй уйдах, уйтгарлах, сэтгэл санаа тавгүй үедээ утсаа аваад байгаагаа анзаарах юм бол, аль болох ном уншихыг хичээх эсвэл подкаст татаж сонсох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, утсаа зөв зүйлд ашигла. Мессежүүдэд шууд хариу өгөхгүй байхыг өөртөө зөвшөөр. Утгагүй захидал харилцаанаас аль болох татгалзаж, хариултаа товчхон өгч байхыг зөвлөжээ.








