Pfizer-ийн COVID-19 вакцин нь 5-аас доош насны хүүхдэд үр дүнтэй гэж FDA мэдэгдэв
Mon Jun 13 2022
Ням гарагт, Хүнс ба Эмийн Удирдах Газар (The Food and Drug Administration - FDA) Pfizer-ийн COVID-19 вакцин нь АНУ-д вакцинд хамрагдах боломжгүй цорын ганц насны бүлэг болох 5-аас доош насны хүүхдэд аюулгүй гэж мэдэгджээ. Тус агентлаг лхагва гаригт болох уулзалтаас өмнө, тус улсын хамгийн залуу хүн амд вакцин бэлэн эсэх талаар гадны мэргэжилтнүүдийн саналыг хураахын өмнө энэ тойм мэдэгдлээ нийтэлжээ.
FDA өнгөрсөн долоо хоногт мөн 6-аас доош насны хүүхдэд зориулсан Модерна вакцинд ижил төстэй дүн шинжилгээ хийсэн юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч албаныхнаас зөвшөөрөл өгвөл уг 2 эм үйлдвэрлэгчийн вакциныг, 5-аас доош насны хүүхдийн вакцинжуулалтыг дараа долоо хоногоос даруй эхлүүлэх боломжтой.
Pfizer-ийн вакциныг гурван тунгаар хийлгэхэд COVID-19-ээс урьдчилан сэргийлэхэд 80% үр дүнтэй байсан. Гэсэн хэдий ч энэхүү өгөгдөл нь судалгаанд оролцогчдын ердөө 10 тохиолдол дээр үндэслэсэн бөгөөд Pfizer-ийн судалгаа үргэлжлэх тусам өөрчлөгдөж магадгүй юм.
Харин Модернагийн хоёр тунгийн вакцин нь хөнгөн хэлбэрийн халдвараас урьдчилан сэргийлэхэд ердөө 40-50% үр дүнтэй байсан байна.
Эх сурвалж: www.foxbusiness.com








