Pfizer COVID-19 вакцин нь, цус харвалтад хүргэдэг байх магадлалтай гэж АНУ-д албан ёсны анхааруулга өглөө
Sun Jan 15 2023
АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer Inc болон түүний Германы хамтрагч BioNTech компанийн шинэчилсэн COVID-19 вакцин нь, өндөр настнуудын дунд өссөн цус харвалттай холбоотой байж магадгүй талаар АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэлд үндэслэн Reuters агентлаг бичжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон Хүнс, эмийн удирдах газар (FDA) 1-р сарын 13-ны өдөр, CDC-ийн вакцины мэдээллийн сан нь 65-аас дээш насны хүмүүс, Pfizer/BioNTech хоёр валентат вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа. ишемийн харвалтад өртөх магадлалтай байж болзошгүй асуудлыг илрүүлсэн байна
Тархины ишеми гэж нэрлэгддэг ишемийн харвалт нь тархинд цус хүргэдэг артерийн судас бөглөрсний улмаас үүсдэг.
FDA болон CDC бусад томоохон судалгаанууд, CDC Вакцины сөрөг нөлөөллийн тайлангийн систем, бусад орны мэдээллийн сан, Pfizer-BioNTech мэдээллийн сан зэрэг нь аюулгүй байдлын энэхүү асуудалд нэмэлт судалгаа шаардлагатай гэж тэмдэглээд, одоогоор нотлох баримтууд нь энэ дүгнэлтийг эмнэлзүйн бодит эрсдэлээр нотлохгүй байгаа ч, энэ мэдээллийг олон нийтэд хуваалцах нь чухал гэж үзэж байна" гэж эрүүл мэндийн албаныхан мэдэгдсэн байна.
Харин Pfizer болон BioNTech компаниуд, -“Шинэчилсэн вакцинд хамрагдсаны дараа 65 ба түүнээс дээш насны хүмүүс ишемийн харвалтад өртсөн талаарх мэдээлэл хязгаарлагдсан нь харагдсан. Pfizer, BioNTech, CDC, FDA аль нь ч АНУ болон дэлхийн бусад олон хяналтын системд ижил төстэй үр дүнг ажиглаагүй, ишемийн харвалт нь компанийн боловсруулсан COVID-19 вакцины хэрэглээтэй холбоотой гэсэн нотолгоо байхгүй байна." гэж мэдэгдэлдээ дурджээ.
Модернагийн хоёр валентат вакцинд энэ аюулгүй байдлыг хөндсөн асуудал илрээгүй бөгөөд CDC болон FDA-аас, 6 сар ба түүнээс дээш насны хүн бүрийг COVID-19 вакцинжуулалтад цаг тухайдаа хамрагдахыг зөвлөсөн байна.








