Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/9/2026
Anu.mn
Пентагоны сайд, Тэнгисийн цэргийн хүчний эмэгтэй болон хар арьст офицеруудыг тушаал дэвших ...

Пентагоны сайд, Тэнгисийн цэргийн хүчний эмэгтэй болон хар арьст офицеруудыг тушаал дэвших жагсаалтаас хасчээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue Jun 09 2026
Пентагоны сайд, Тэнгисийн цэргийн хүчний эмэгтэй болон хар арьст офицеруудыг тушаал дэвших жагсаалтаас хасчээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Pete Hegseth,Тэнгисийн цэргийн хүчний (Navy) есөн офицерын тушаал дэвших эрхийг хаасан нь, ихээхэн маргаан дагуулж байна. Эдгээр офицеруудыг ахлах адмиралуудаас бүрдсэн комисс өмнө нь шалгаруулсан байсан бөгөөд шийдвэр нь, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн төлөөлөлд харьцангуй илүү сөргөөр нөлөөлжээ.

Хегсетийн оролцооны дараа, контр-адмиралын (junior grade) цолонд дэвших 22 хүний шинэчилсэн жагсаалт гарсан байна. Анхны жагсаалтаас хасагдсан есөн хүний дунд:

3 эмэгтэй,

2 хар арьст эрэгтэй,

4 цагаан арьст эрэгтэй байжээ.

Батлан хамгаалах яамны одоогийн болон хуучин таван албан тушаалтны мэдээлснээр, Хегсетийн шийдвэр нь цэргийн албан тушаал ахих мерит зарчимд суурилсан тогтолцооны дүрэмтэй зөрчилдсөн байна. Пентагоны дүрмийн дагуу, Батлан хамгаалахын сайд нэр дэвшигчийг зөвхөн, ёс зүйн асуудал, сэтгэцийн асуудал, эрүүл мэндийн ноцтой шалтгаан,

мэргэжлийн ноцтой доголдол илэрсэн тохиолдолд жагсаалтаас хасах эрхтэй байдаг.

Гэвч энэ тохиолдолд, Пентагон хасалтын тодорхой шалтгааныг тайлбарлахаас татгалзжээ.

Түүнчилэн шинэ жагсаалтад эмэгтэй хүн байхгүй байгаа бөгөөд 5-р сарын сүүлээр нийтлэгдсэн шинэ жагсаалтад нэг ч эмэгтэй офицер байгаагүй байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүний 21 орчим хувийг эмэгтэйчүүд,

38 орчим хувийг үндэстний цөөнхийн төлөөлөл эзэлдэг боловч, шинэ жагсаалтад европ гаралгүй ердөө хоёрхон офицер багтжээ.

Албан тушаалдаа орсноос хойш Хегсет, бараг 30 орчим өндөр албан тушаалын офицерыг ажлаас нь чөлөөлсөн эсвэл албан тушаалаас нь буулгажээ. Түүний хэлснээр энэ нь, Пентагоныг "улс төрийн үзэл сурталд автсан" удирдагчдаас цэвэрлэх ажиллагааны нэг хэсэг аж. Сенатын Зэвсэгт хүчний хорооны тэргүүлэх ардчилсан намын гишүүн Jack Reed-ийн мэдээлснээр, Хегсетийн ажлаас чөлөөлсөн ахлах офицеруудын бараг 60 хувь нь эмэгтэйчүүд эсвэл хар арьстнууд байжээ. Тэдний дунд:

-Charles Q. Brown Jr. — АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хороог удирдсан хоёр дахь африк-америк хүн, -Lisa Franchetti — Тэнгисийн цэргийн хүчнийг удирдсан анхны эмэгтэй адмирал нар багтаж байсан байна.

Конгрессын шүүмжлэл:

Сенатор Рид саяхны сонсголын үеэр Хегсетэд, "Та армийн хамгийн чадварлаг, туршлагатай офицеруудын нөөцийг сулруулж, залуу алба хаагчдад цэргийн албанд үлдэх хэрэгтэй эсэх талаар эргэлзээ төрүүлж байна" гэж мэдэгджээ.

Мөн Бүгд Найрамдах намын гишүүд хүртэл, Хегсетийн шийдвэрийн үндэслэлийг тодорхой тайлбарлахгүй байгаад бухимдалтай байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Одоогийн болон хуучин Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, жагсаалтаас хасагдсан зарим офицер өмнө нь олон талт байдал, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой хөтөлбөрүүдэд оролцож байсан аж. Тухайлбал: Нэг эмэгтэй офицер Тэнгисийн цэргийн хүчний цөмийн дэвшилтэт сургалтыг төгсөж, дөрвөн одтой адмиралын туслахаар ажиллаж байсан.

Өөр нэг эмэгтэй офицер нь, нисгэгч бөгөөд олон улсын цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байжээ.

Гурав дахь нь Тэнгисийн цэргийн томоохон эмнэлгийн байгууллагыг удирддаг эмч байсан байна.

Эмэгтэйчүүдийн цэргийн удирдах албан тушаал дахь байр суурийн талаар асуулт гарч ирж байна

Хегсет Пентагонд томилогдохоосоо өмнө эмэгтэйчүүдийг байлдааны албан тушаалд томилохын эсрэг байр суурь илэрхийлж байсан. Дараа нь тэрээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй ижил бие бялдрын шалгуур хангаж чадвал байлдааны ангиудад алба хааж болно гэж мэдэгдсэн. Гэсэн ч, сүүлийн шийдвэрүүд нь тэрээр эмэгтэйчүүдийг дээд түвшний командлалын албан тушаалд тохирох эсэхэд эргэлздэг үү гэсэн асуултыг төрүүлж байна.

5-р сарын сүүлээр Ирак, Афганистанд агаараас шатахуун түгээх онгоц жолоодож байсан, тэтгэвэрт гарсан дэд хурандаа Jessica Ruttenber, адмиралын цолонд нэр дэвшигчдийн жагсаалтад нэг ч эмэгтэй байхгүй байгааг шүүмжилжээ. Тэрээр, “Миний 2021 онд орхисон арми өнөөдрийн бидний харж байгаа армиас эрс өөр болсон байна. Хүүхдүүдээ ийм армид алба хаагаасай гэж хүсэх үү? гэж өөрөөсөө асууж эхэлж байна” хэмээн бичсэн байна.

Сүүлд нэмэгдсэн