АНУ-ын Батлан хамгаалах яам Төрийн далбааны өдөрт зориулсан нийтлэлдээ, Оросын далбааны элементүүдийгашигласныг нийгмийн сүлжээний хэрэглэгчид анзаарсан талаар Money Control бичжээ.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид, Оросын далбааны гурван өнгийг санагдуулам элементүүдийг ашигласан Төрийн далбааны өдөрт зориулсан Батлан хамгаалах яамны нийтлэлд анхаарлаа хандуулж байна. Зургадугаар сарын 14-нд нийтлэгдсэн уг бичлэгт, төрийн далбааг, улаан, цагаан, цэнхэр өнгийн судалтай загвараар харуулсан нь, хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж, Оросын төрийн далбааны өнгөтэй ижил төстэй байдалтай байна гэж буруушаажээ.
Тус баяр хүргэсэн мэндчилгээнд, "Өнөөдөр бид эрх чөлөө, эв нэгдлийг илэрхийлсэн од, зураас бүхий Төрийн далбааны өдрөө хүндэтгэн тэмдэглэж байна." гэсэн байсан хэдий ч, олон нийтийн сүлжээ, ялангуяа X платформын зарим хэрэглэгчид улаан, цагаан, цэнхэр өнгийн судлууд нь Оросын төрийн далбаатай төстэй болохыг тэмдэглээд, энэ нь алдаа юу эсвэл санаатай үйлдэл үү гэсэн таамаглал дэвшүүлсэн, хошигносонсэтгэгдлүүдээр давалгаалж байна.
Нэг хэсэг нь, "Улаан, цагаан, цэнхэр... Энэ бол АНУ-ын Төрийн далбааны өдөрт зориулсан нийтлэл дэх Оросын гурван өнгө мөн үү?" гэсэн байхад, бусад нь үүнийг троллинг хийх оролдлого эсвэл зүгээр л санамсаргүй алдаабайж магадгүй гэж үзэж байна. Мөн, зарим хүмүүс энэ бичлэгийг хамгаалж, Америк, Оросын төрийн далбааны өнгө таарч байна, харин од, судлууд нь АНУ-ын стандартыг илүү тодорхой зааж байна гэж тайлбарлацгааж байв.
Пентагон одоогоор нөхцөл байдлын талаар тайлбар хийгээгүй, дизайны сонголт санамсаргүй эсвэл санаатай байсан эсэхийг тодруулаагүй байна. Харин, энэ явдал цахим ертөнцөөр ширүүн маргаан үүсгээд байна.
АНУ-д Төрийн далбааны өдрийг жил бүрийн 6-р сарын 14-нд, 1777 онд АНУ-ын стандартыг баталсан өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг. Энэхүү баяр нь эрх чөлөө, ардчилал, эв нэгдлийн үнэт зүйлийг илэрхийлдэг төрийн далбааны бэлгэдэлд зориулагдсан юм.