Anu.mn
Осол, золгүй тохиолдлууд: Дэлхийн хамгийн аюултай 5 агаарын тээврийн компани

Осол, золгүй тохиолдлууд: Дэлхийн хамгийн аюултай 5 агаарын тээврийн компани

Mon Feb 06 2023
Осол, золгүй тохиолдлууд: Дэлхийн хамгийн аюултай 5 агаарын тээврийн компани

Онгоц бол хурдан бөгөөд тав тухтай аялах, бидний дуртай тээврийн хэрэгсэл юм. Хэдийгээр онгоцоор нисэх нь харьцангуй аюулгүй ч, олон хүмүүс нислэгээс айх өвчтэй байдаг бөгөөд мөн онгоц сүйрсэн тухай хааяа гарах давтамжит мэдээнүүд бидэнд түгшүүр, болгоомжлол төрүүлсээр байдаг нь нууц биш билээ. Итгэлтэй, тайван аялахад туслах зорилгоор ExploRe хэвлэл, хамгийн аюултай 5 агаарын тээврийн компанийг эмхэтгэн нийтэлсэн байна.

Lion Air

2014 оны сүүлээр QZ8501 онгоц осолдсоны дараа, энэ компани Indonesia AirAsia компаний хяналтад орсон. Аюулгүй байдлын ерөнхий үнэлгээ нь, түүнийг АНУ эсвэл Европын холбоо руу нисэхийг зөвшөөрдөггүй. Тус компани нь 1999 оны 11-р сарын 15-нд албан ёсоор байгуулагдаж, 2000 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд аюулгүй бус гэдгээрээ тавдугаар байранд орсон нь, үйл ажиллагааныхаа явцад олон хохирол амссантай нь холбоотой.

Nepal Airlines

Гималайн нуруу болон бусад бүх бэрхшээлтэй зүйлсийг нь бодож үзэхэд, Балбад онгоц буулгаж буй нисгэгчдийг өрөвдөхгүй байхын аргагүй, гэвч, зарим онгоц нь бусдаасаа үнэхээр азгүй байдаг бөгөөд харамсалтай нь, энэ компани нисэхийн анекдотын гол баатар болоод зогсохгүй, дэлхийн хамгийн аюултай агаарын тээврийн компаниудын тоонд багтдаг. Мөн, энэ компани дэлхийн хамгийн аюултай нисэх онгоцны буудал гэж тооцогддог Гималайн Лукла хэмээх нисэх онгоцны буудал руугаа нислэг хийдэггүй нь сонин юм.

Cam Air

Kam Air-ийн талаар сонсохоос ч бага магадлалтай цорын ганц зүйл бол Кам Эйр-ээр нисэх боломж ажээ. Афганистанд байрладаг энэ компани нь  жуулчидад зориулсан агаарын тээврийн компани биш бөгөөд энэ компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд аравхан жил болж байгаа ч, 100 гаруй зорчигчийн амь насыг хохироосон ослуудаасаа болж, дэлхийн хамгийн аюултай агаарын тээврийн компаниудын нэг болжээ.

Tara Air

Тара Эйр нь, Афганистанд бус Балбад үйл ажиллагаа явуулдаг хэдий ч, Кам Эйртэй адил олон улсын хэмжээнд доогуур статустай, үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байгаа компани юм. Тара Эйр компанийн ганцхан нислэг нь, зорчигчдыг үхэлд хүргэсэн боловч, үйл ажиллагааны ерөнхий аюулгүй байдал нь, энэхүү аюултай агаарын тээврийн компаниудын жагсаалтад оруулсан байна. Мөн Тара Эйр нь зөвхөн Балбын орон нутгийн нислэг хийдэг тул аялагчид нисэхээс зайлсхийхэд хялбар юм. Хэрэв та Катмандугаас, Эверестийн баазын бүх аялал эхэлдэг газар болох, дээр дурьдсан Гималайн маш аюултай нисэх онгоцны буудал Лукла руу нисэх гэж байгаа бол  үнэхээр аймшигтай гэдгийг сануулах нь зүйтэй.

SCAT Airlines

Харамсалтай нь, Бүгд Найрамдах Казахстан улсын хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг SCAT-ийн үйл ажиллагааг сайн гэдэггүй. 1997 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш үхэл дагуулсан онгоцны нэг осол гаргасан байдаг. Гэвч, Европын комисс SCAT-ыг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан нь, Казахстаны бусад агаарын тээврийн компаниудад хүртэл тархсан байдаг зохицуулалтын журамд нь итгэдэггүйтэй холбоотой ажээ.

Сүүлд нэмэгдсэн