Anu.mn
Орос-Хятадыг холбосон анхны хурдны замын гүүр нээгджээ

Орос-Хятадыг холбосон анхны хурдны замын гүүр нээгджээ

Sat Jun 11 2022
Орос-Хятадыг холбосон анхны хурдны замын гүүр нээгджээ

ОХУ-ын Благовещенск хот, БНХАУ-ын Хейхэ хотуудыг холбон баригдсан Амар мөрөн дээгүүрх уг гүүрээр, энэ баасан гаригт анхны автомашиныг явуулж эхэлсэн байна гэж Тасс агентлагын сурвалжлагч мэдээлжээ.

Хоёр улсын төрийн дээд албаныхан, гүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд, мөн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнодын Холбооны Дүүрэгт суух Ерөнхийлөгчийн Элч Юрий Трутнев “Өнөөгийн хуваагдмал ертөнцөд Орос, Хятадыг холбосон Благовещенск-Хейхэ гүүр нь онцгой, бэлгэдлийн утгатай юм. Энэ нь Орос, Хятадын ард түмнийг холбосон найрамдлын ээлжит хэлхээ болно. Гүүрийн бүтээн байгуулалтын барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд Хятад, Оросын олон мянган хүн үүнд оролцож, 24/7-гоор ажиллаж байна” гэж нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн байна.
Баасан гарагт анхны ачааны машинууд Кани-Курган-Хэйхэ хилийн боомтоор дамжин гүүрээр гарчээ.

Image

Эх сурвалж: tass.com

Сүүлд нэмэгдсэн