Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/22/2026
Anu.mn
Орос дахь McDonald’s бизнесээ зарж, шинэ эзэн нь нэр хайж байна

Орос дахь McDonald’s бизнесээ зарж, шинэ эзэн нь нэр хайж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun May 29 2022
Орос дахь McDonald’s бизнесээ зарж, шинэ эзэн нь нэр хайж байна

Таван сарын 16-нд алдарт сүлжээ McDonald’s оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдсэн. McDonald’s-г түүний франчейз байсан Кузбассаас гаралтай Александр Говор худалдаж авсан бөгөөд хамгийн түрүүнд фастфуд-ресторандаа шинэ нэр өгөхөөр Роспатент бүртгэлийн газарт хандахад, таван сарын 25-нд «Только так», «Весело и вкусно», «Тот самый», «Свободная касса» зэрэг нэрүүд олны саналаар ирсэн байжээ. Харин 5-р сарын 27-нд «Москва-Макдоналдс» хаалтай хувь нийлүүлсэн нийгэмлэг veseloivkusno.ru домен нэрийг уг рестораны сайтаар бүртгүүлсэн байгаа нь «Весело и вкусно» гэдэг нэр авах нь тодорхой болоод байгаа аж. Москва хотын захирагч Сергей Собянин, уг рестораны хоолны цэс, үйлчилгээний хэв маяг хэвээр үлднэ, шинэ нэрийнхээ дор 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ гэсэн байна. «Весело и вкусно» гэдэг нь Зугаатай ба Амттай гэсэн үг юм.

Сүүлд нэмэгдсэн