Anu.mn
Опра Уинфригийн дуртай “Bindle” брендийн усны саванд, хар тугалганы өндөр агууламж илэрчээ ...

Опра Уинфригийн дуртай “Bindle” брендийн усны саванд, хар тугалганы өндөр агууламж илэрчээ

Sat Feb 18 2023
Опра Уинфригийн дуртай “Bindle” брендийн усны саванд, хар тугалганы өндөр агууламж илэрчээ

Fashion Bindle брэндийн металл усны савнуудад, аюулгүйн хэмжээнээс 1000 дахин их хэмжээтэй хар тугалганы агууламж илэрсэн талаар DailyMail мэдээлжээ.

Bindle усны сав нь шингэний температурыг хадгалахаас гадна хөнгөн зууш, түлхүүр эсвэл зээлийн карт хадгалах тасалгаатай. Consumer Reports-ийн мэдээлснээр, лонхны ёроолд 10% хар тугалга агуулсан, доторхи шингэнээ хүйтэн эсвэл халуун байлгадаг, вакуумжуулж битүүмжлэхэд ашигладаг жижиг цэг байдаг. Энэхүү "битүүмжлэх цэг"-ийн хар тугалгын агууламж саяд, 90,800 ppm-ээс 155,000 ppm хооронд хэлбэлздэг. Энэ нь, ийм төрлийн бүтээгдэхүүнд нийтлэг байдаг боловч, ихэвчлэн эрүүл мэндэд аюулгүй материалаар бүрсэн байдаг. Гэтэл Bindle-д энэ цэг нээлттэй байна гэж тайландаа дурджээ.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас уг бүтээгдэхүүнд туршилт хийхэд, хуулиар зөвшөөрөгдсөн хар тугалганы хэмжээнээс ойролцоогоор 1100 дахин их хар тугалганы агууламж болон зарим төрлийн хорт хавдар үүсгэгч бисфенол А (BPA) бодис агуулагдаж байгааг илрүүлжээ. Бага хэмжээний хар тугалганы үйлчлэл нь, анхаарал төвлөрөлт буурах, суралцах чадваргүй болох, зүрх судас, амьсгалын замын эмгэгтэй болох, IQ буурах, хүүхдийн өсөлт хоцрогдоход хүргэнэ, харин өндөр концентрацитай үйлчлэлийн үед таталт өгөх, мэдрэл болон тархи эргэлт буцалтгүйгээр гэмтэх, үхэлд хүргэх зэрэг эрүүл мэндийн олон асуудал үүсгэдэг. Мөн савны өнгөт бүрхүүл нь, BPA агуулсан байгаа нь савыг барих үед арьсаар дамжин, эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийг гэмтээх боломжтой гэж туршилтыг удирдсан CR-ийн Бүтээгдэхүүний аюулгүй байдлын дэд захирал Ашита Капур ярьжээ.

Энэхүү савыг хэрэглэхтэй холбоотой эрсдэлээс шалтгаалан Consumer Reports хүмүүсийг, энэ савнаас шууд татгалзахыг, мөн Холбооны хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисст илүү нарийвчилсан мөрдөн байцаалт явуулахыг уриалав.

Усны сав үйлдвэрлэгч Green Sprouts,  хүүхэд залуусын эрүүл мэндэд хар тугалга нөлөөлж болзошгүй хэмээн олон мянган усны саваа эргүүлэн татсанаас хойш хэдхэн сарын дараа "Bindle bottle" саван дээр энэхүү аймшигтай дүгнэлт гарчээ. Өнгөрсөн жил Green Sprouts үүнтэй төстэй асуудлаар, савны ёроол нь  хагарч хар тугалгатай цэг ил гарч болзошгүй гэсэн шалтгаанаар 10,000 гаруй нэгж савнуудыг эргүүлэн татаж байсан ажээ.

"Bindle” өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хүлээн зөвшөөрч, -"Компани үүнийг маш нухацтай авч үзэж, энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү маш жижиг хар тугалга нь, хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж бид тооцож байсан. Гэтэл сүүлийн үеийн туршилтууд энэ цэг нь, хар тугалга агуулж буйг харуулсан." гэж мэдэгдэв. Мөн тус компани, одоо байгаа савнуудын уг осолтой цэгийг аюулгүй болгохын тулд дахин загварчлах, ирээдүйд үйлдвэрлэгдэх савыг шинэчлэн зохион бүтээхээр ажиллаж байна.

"Bindle”- нь өнөө үеийн олон гарааны бизнесүүдийн нэгэн адил Kickstarter дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 онд 40,000 орчим долларын борлуулалт хийж байсан. Гэвч дараа жил нь, Опра өөрийнхөө дуртай зүйлсийн жагсаалтад оруулсан хэмээн ярьснаас болж борлуулалт нь ихээхэн өсч байжээ. Тус брэнд нь, өөрийн цахим хуудаснаа "Бидний зорилго бол өдөр тутмын амьдралаас нэг удаагийн хуванцарын хэрэглээг хасах явдал. Байгаль орчинд учирах хохирлыг арилгах арга хэрэгслийн хэмжээнд ажиллах зорилготой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн