Anu.mn
Онгоцонд, суултуурын ус татсаны дараа сансрын технологи ашиглагддаг

Онгоцонд, суултуурын ус татсаны дараа сансрын технологи ашиглагддаг

Wed Apr 19 2023
Онгоцонд, суултуурын ус татсаны дараа сансрын технологи ашиглагддаг

Онгоцонд хэн нэгэн бие засах газар орсны  дараа ялгадас нь хаачдаг, мөн 10 км-ийн өндөрт бохир зайлуулах систем хоолой байх боломжгүй гэх зэрэг бодол төрөх нь бий. Тэгвэл энэ талаар ReadersDigest олон сонирхолтой зүйлсийг нийтэлсэн байна.

Онгоцны анхны бие засах газар хэрхэн ажилладаг байсан бол?

Онгоцны суултуурын доторх зүйлс доош унадаг эсэх талаар та бодож байсан уу? Энэ нь, онгоц нисч эхэлсэн эхний үед үнэнээс тийм ч хол зүйл биш байсан бөгөөд хамгийн эртний онгоцны бие засах газар нь маш энгийн хувин, лонх байсан гэнэ. Хуучин онгоцонд усаар зайлуулах систем ч байгаагүй, зүгээр л нэг хувин, тусдаа шээсний сав байсан, тэдгээрээс гарсан хоолой онгоцноос гадагш гарсан байдаг байсан гэж Alaska Airlines компанийн үйлчилгээний ажилтны зааварлагч Майк Миллер ярьжээ.

Агаарын тээврийн компаниуд нэг хэсэг, ялгадсыг зайлуулж, үнэртэй тэмцэхийн тулд Anotec гель ашиглаж байсан бөгөөд энэ материалыг галлоноор нь хадгалж тээвэрлэх шаардлагатай, мөн тэр нь маш хүнд байсан учраас онгоцнууд үнэ өндөртэй түлш илүү зарцуулах, зорчигчдын салоны орон зай хязгаарлагдах, бодистой савнууд нь жорлонгийн доор байрладаг байсан тул үнэр нь заримдаа бүхээгт үнэртдэг гэх мэтээр найдвартай биш байжээ. Бие засах өрөөний ялгадас заримдаа онгоцноос гоожиж, хөлдөж, онгоц доошлох үед ялгадастай холилдсон хөлдүү хөх гель өндөр хурдтайгаар газарт унахдаа доорх машин, байшингуудыг гэмтээж байсан гэх мэдээлэл бүртгэгдсэн байдаг байна.

Онгоц агаарт хог, ялгадас хаядаг уу?

Одоо бол үгүй! Хувин, лонх ашиглагддаг байх үед эдгээрийг онгоцны цонхоор зүгээр л доор буй, ийм зүйл болдог гэж толгойд нь орохгүй суугаа ертөнц рүү шиддэг байжээ. Харин одоо арилжааны нислэгүүд олширч, даралтат бүхээгүүд гарч ирснээр ариун цэврийн өрөөний систем ч мөн сайжирч өөрчлөгдсөн юм.

Онгоц ялгадас, хог хаягдлаа хаана хаядаг вэ?

1975 онд Жеймс Кемпер, антипригар гадаргуутай суултуур, бага хэмжээний Skychem (ариутгалын бодис) ашигладаг хүчтэй вакуум соруулагчтай орчин үеийн онгоцны жорлон зохион бүтээжээ. Одоо онгоцны суултуурын усыг татахад ёроолын нүх нээгдэж, шингэн нь урсаж, бүх зүйл Формула 1 уралдааны машинаас илүү хурдан сорогддог.

Энэ нь, Сансарын станцуудын бие засах газрын үйл ажиллагааны зарчимтай ойролцоогоор ижил юм. Онгоцны вакуум жорлон нь антисептик хэрэглэдэг хэвээр байгаа ч, өмнөх загваруудаас энэ бодис хамаагүй бага шаардагддаг бөгөөд вакуум системийн ачаар ялгадас зориулалтын сав руу баталгаатай ордог байна. Ус татах товчлуурыг дарахад хавхлага нээгдэж, агаарын даралт нь суултуурын доторхыг онгоцны сүүл хэсэгт байрлах саванд хийнэ. Ялгадас хураах савны гадаргуу нь Teflon-той төстэй, юу ч наалддаггүй шинж чанартай байдаг. Онгоц газардах үед тусгай машин ялгадсыг сорж, онгоцны буудлын гүний бохирын хоолой руу асгадаг байна.

Холын зайн нислэгийн үед Boeing 747 онгоцонд, зорчигчид суултуурын усыг 1000 орчим удаа татдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ нь 870 литр бохир ус үүсгэдэг гэсэн үг юм!

Нислэгийн үеэр онгоцнууд бохирын саваа санамсаргүйгээр асгаж, доор байгаа хүмүүсийг цочирдуулах магадлалтай эсэхэд санаа зовох хэрэггүй. Ийм гэнэтийн тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд сав нь гаднаа давхар хавчааруудтай байдаг. Мөн  суултуурын доорх ваакум сорогч таны гэдэс дотрыг сордог гэсэн итгэмгүй яриа сонссон бол, энэ нь бас боломжгүй. Өнөөдрийг хүртэл ийм тохиолдол бүртгэгдээгүй юм.

Сүүлд нэмэгдсэн