Хэрэв та нисэх онгоцны зохион бүтээгч биш бол онгоцны талаар сайн мэдэхгүй. Бид энэ техник хэрхэн, яагаад нисдэг тухай биш, харин нэгэн цагт санаанд орж, тэр даруй мартагддаг, энгийн "яагаад" гэсэн асуултуудын сонирхолтой хариултуудыг хүргье.
Яагаад ихэнх онгоц цагаан өнгөтэй байдаг вэ?
Цагаан өнгийг сонгосон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ нь дулааныг бага хуримтлуулдаг тул, энэ нь зорчигчдод илүү тохь тухтай, мөн агаарын тээврийн хувьд зохих температурыг барихад хямд тусдаг бөгөөд бас цагаан будаг нь ихэвчлэн хямд байдаг байна. Хоёрдугаарт, цагаан өнгө нь, их бие дээрх янз бүрийн гэмтэл, тэр ч байтугай жижиг ан цавыг анзаарахад тусалдаг байна.
Онгоцонд яагаад үнсний сав байдаг вэ?
Онгоцонд тамхи татахыг хориглодог гэдгийг хүн бүр мэддэг ч, үйлдвэрлэгчид жорлонд үнсний сав суулгасан байдаг нь, урт нислэгийн үеэр олон хүмүүс нууцаар тамхи татдагийг тооцдогоос үнсний сав байлгадаг.
Яагаад цонхнууд дугуй хэлбэртэй байдаг вэ?
1950-иад оны дундуур De Havilland анхны арилжааны тийрэлтэт онгоц болох «Комета»-ыг үйлдвэрлэжээ. Хэсэг хугацааны дараа эдгээр нь агаарт задарч эхлэсэн бөгөөд инженерүүд дизайныг нягталж үзээд дөрвөлжин цонхны булангууд хэт их даралтад өртөж задарч байгааг олж мэджээ. Үүнийг засахын тулд онгоцны цонхыг бөөрөнхий хэлбэртэй болгохоор шийджээ.
Онгоцны бүхээг яагаад зайтай харагддаг вэ?
Үнэн хэрэгтээ дотоод талбай нь харагдаж байгаагаас арай бага байдаг. Гэхдээ дизайнерууд клаустрофоби өвчтэй хүмүүсийг нислэгт аль болох тухтай байлгахын тулд бүх зүйлийг зөв гэрэлтүүлэг, зөв сонгосон өнцгийн ачаар засч өгсөн.
Далавчны ирмэг яагаад дээш нугарсан байдаг вэ?
Нислэгийн үеэр агаарын хөлгийн дээрхи ба доорх даралтын хооронд зөрүү үүсдэг тул агаар тэнцвэрийг хангахаар далавчнуудын дагуу урсаж, тасалдаж, тогтворгүй болгодог. Далавчны үзүүрийг нугалахаар шийдсэн нь тогтворгүй байдлыг бууруулаад зогсохгүй далавчны эдэлгээг уртасгаж, түлшний зарцуулалтыг бууруулсан аж.
Онгоцны үүд яагаад зүүн талдаа байдаг вэ?
Энэ бол дүрэм биш, гэхдээ ихэнхдээ ийм байдаг. Энд хэд хэдэн таамаглал байдаг бөгөөд ачаа тээшний хэсэг баруун талд байрладаг тул зорчигчдыг зүүн талд суулгах нь илүү аюулгүй байдаг. Мөн энэ нь, хүмүүс зүүн талаас нь суудаг усан онгоцноос уламжлалтай. Өөр нэг хувилбар - хөлгийн ахмад зүүн гар талдаа суудаг тул, орох хаалгаа буух бүсэд зөв ойртуулахад хялбар байдаг.
Онгоцны хамар яагаад өөр өөр хэлбэртэй байдаг вэ?
Хамар нь аэродинамик байдалд ноцтой нөлөөлдөг бөгөөд шовх хурц байх тусам онгоц илүү хурдан байдаг. Цэргийн сөнөөгч онгоцууд хурц үзүүртэй хамартай байдаг бол, иргэний нисэхийнхэн хямд үнэтэй бүтээгддэгээс мөн хурц хамар нь хөөрөх зурвасын үзэгдэх орчинг бууруулдаг учираас дугуйрсан хамар ашигладаг. 1969 онд хөдөлгөөнт хамартай шинэ "Конкорд" нисэх онгоц бүтээгдсэн түүх бий.
Зарим онгоц яагаад хачин хэлбэртэй байдаг вэ?
Онгоцны хэлбэр нь мэдээж шувуутай төстэй. Инженерүүд үл үзэгдэгч нисэх онгоцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж байхдаа махчин шувуудын ан хийх үеийн байрлалд анхаарлаа хандуулснаар хамгийн алдартай F-117 Nighthawk болон B-2 Spirit гарч ирсэн байна.
Онгоцонд яагаад зогсох газар байдаггүй вэ?
Бүхээгт зогсоо хүмүүсийг хамгаалах нь хэтэрхий хэцүү тул аюулгүй байдлын үүднээс зогсох газар байхгүй. Харин саяхнаас Италийн нэгэн компани суух, зогсох боломжтой сандлын загваруудыг танилцуулаад байна. Ердөө хоёр цаг үргэлжилдэг нислэгийн үед зогсох нь асуудал биш бөгөөд мөн хямд гэж үзжээ.