Anu.mn
Олон зуун хүний элгийг гэмтээсэн учраас Daily Harvest, сэвэг зарамгаа буцаан татаж байна. ...

Олон зуун хүний элгийг гэмтээсэн учраас Daily Harvest, сэвэг зарамгаа буцаан татаж байна.

Mon Jun 27 2022
Олон зуун хүний элгийг гэмтээсэн учраас Daily Harvest, сэвэг зарамгаа буцаан татаж байна.

31 настай эмэгтэй Daily Harvest-ын сэвэг зарам идсэний дараа эмнэлэгт хэвтсэн, одоо элэг нь эдгэшгүй гэмтсэн байж болзошгүй гэж айж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ тухай Insider мэдээлжээ.

Уг мэдээлэд, Daily Harvest хүнс хүргэх үйлчилгээний газарт сэвэг зарамтай холбоотой "өвдөлт, сөрөг хариу урвал"-ын тухай дор хаяж 470 мэдээлэл хүлээн авсан гэж мэдээлсэн бөгөөд мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, өвчиний хүнд шинж тэмдэг илэрч, эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлсөн тухай олон үйлчлүүлэгчид гомдол гаргасан гэжээ.

Техас мужийн Хьюстон хотын оршин суугч, 31 настай Софи хувийн нууцыг хадгалахын тулд нэрээ хэлэхгүй байхыг хүсээд, 5-р сарын 28-нд сэвэг зарам идсэнээс хойш, дараагийн долоо хоногоос гэдэс нь өвдөж, дүүрч, 6-р сарын 5 гэхэд өвдөлт нь эрчимжиж, биеийн температур нэмэгдсэн тул эмчид үзүүлж цусны шинжилгээ өгсөн. Үүний дараа бүх бие нь загатнаж чонон хөрвөс үүссэн бөгөөд эмч нар түүнийг дуудаж, шинжилгээгээр элэгний ферментийн хэмжээ хэвийн бус өндөр гарсан гээд шалтгааныг нь олж чадаагүй гайхацгааж, эрхтэн гэмтсэнийг илтгэх магадлалтай тул яаралтай тусламжид хандахыг зөвлөсөн гэж бичжээ.
6-р сарын 19-нд Daily Harvest-ын сэвэг зармыг эргүүлэн татах мэдэгдэл нийтлэгдэх хүртэл түүнд тодорхой хариулт өгөхгүй, өвдөлттэй, ядарч сульдсан байдалтай байхад гэр рүү нь явуулсан байсан юм. Харин энэ нийтлэл гарснаар тэрээр аль хэдийн 470 үйлчлүүлэгч ходоод гэдэсний өвчин гэх мэт гаж нөлөөний талаар мэдээлсэн талаар, үүнтэй холбогдуулан тус компанийнхан сэвэг зарамгаа хаях, идэхгүй байхыг уриалсныг мэдсэн байна. Мөн эмч нар сэвэг зарамтай холбоотойгоор түүний элэг нь гэмтсэн байж магадгүй гэж сэжиглэж байгааг ойлгосон. Одоо шинжилгээний хариуг хүлээж байна гэж Софи мэдэгджээ.

Daily Harvest-ын сэвэг зарам идсэний дараа эрүүл мэндийн асуудалтай тулгарсан цорын ганц хүн Софи биш юм. Reddit, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд олон хүмүүс, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ходоод нь хүчтэй өвдөх, бие загатнах, бараан өнгөтэй шээс гарах, ядрах, элэгний фермент огцом өсөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа тухай олон түүхийг хуваалцсан байна. Мөн эдгээр хүмүүст эмнэлгийн хүнд процедурууд хийхээс өөр аргагүй болох, түүний дотор мэс засал хийх хүртэл тохиолдлууд гарсан ажээ.
Цагаан хоолтнуудын блог хөтлөгч Люк Весли Пирсон олон нийтийн сүлжээгээр дамжуулан ходоод нь хүндээр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хэдхэн сэвэг зарам идсэнээс болж цөсөө авахуулсан гээд, "Би өөрийн дотор эрхтэн ээ авахуулахаас өөр аргагүй болсон. Энэ нь миний амьдралыг үүрд өөрчиллөө" гэж Instagram хуудсандаа бичжээ.

Daily Harvest компани хорт бодисын шинжилгээ хийлгэхээр АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-д бүтээгдэхүүнийхээ дээжийг өгсөн бөгөөд хариуг нь хүлээж байна. Daily Harvest, асуудлыг шийдвэрлэхийн тулд "нэн даруй арга хэмжээ авсан. FDA болон хэд хэдэн бие даасан лабораторитой нягт хамтран ажиллаж" байна гэжээ.
Софигийн хувьд сэвэг зарам идсэнээс хойш хэдэн долоо хоног ядарч сульдах, элэг өвдөх шинж тэмдэг нь арилахгүй байна. Энэ тохиолдлоос өмнө тэрээр эрүүл мэнддээ маш их анхаардаг, өдөрт гурван миль гүйдэг, архи уудаггүй, эм хэрэглэдэггүй эрүүл нэгэн байсан ба одоо шатаар бууж ч чадахгүй байна.
"Бас нэг сонин зүйл нь, сэвэг зарам идсэнээс болж өвчинд өртсөн хүмүүсийн ихэнх нь эрүүл амьдралын хэв маягийг шүтэн бишрэгчид бөгөөд Daily Harvest-д итгэж, энэхүү "эрүүл" хоолыг худалдаж авцгаасан хүмүүс юм. Мөн энэ асуудал намайг бие өвдөх, цаг хугацаа алдах, сэтгэл санааны дарамттай байх, эмчилгээ, шинжилгээнд мөнгө зарцуулах зэрэг олон алдагдалд оруулж байна. Мөн элэг нь эргэн эрүүл болохгүйгээр гэмтсэн байх вий айж байна" гэж бичсэн байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн