Anu.mn
Олон Улсын Сансрын Станцад хийсэн туршилт нь ДОХ-ын эсрэг эмийг бий болгоход тусалж магадг ...

Олон Улсын Сансрын Станцад хийсэн туршилт нь ДОХ-ын эсрэг эмийг бий болгоход тусалж магадгүй юм — Роскосмос

Tue Jun 28 2022
Олон Улсын Сансрын Станцад хийсэн туршилт нь ДОХ-ын эсрэг эмийг бий болгоход тусалж магадгүй юм — Роскосмос

Олон улсын сансрын станцад хийсэн Кристаллизатор (Crystallizer) туршилтын үр дүн нь сүрьеэ, ДОХ-ыг эмчлэх шинэ эм бүтээхэд тус дөхөм болно гэж Оросын сансрын корпораци Роскосмос баасан гарагт мэдээлэв.

"Энержиа сансрын пуужингийн корпорацийн төлөөлөгч Дмитрий Пасышин, сансарт хийсэн материал боловсруулах туршилтын үр дүнтэй танилцлаа. Уураг, протейны 100 гаруй орон зайн бүтцэд дүн шинжилгээ хийсэн нь сүрьеэ, ДОХ-ын эсрэг эм боловсруулахад туслах болно" гэж Роскосмос Telegram дээр хийсэн Оросын ШУА-ийн зөвлөлийн хурлын дараа мэдээлэв.

Уг уулзалтын үеэр ОХУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн дэд захирал Евгений Лупян, хэрэв Орос, Хятад хоёр дэлхийг зайнаас тандан судлах хүчин чармайлтаа нэгтгэвэл хүчин чадлын хувьд АНУ болон ЕХ-той дүйцэхүйц хиймэл дагуулуудыг бүтээх, тойрог замд гаргах боломжтой гэж таамаглаж байна.

Өмнө нь, ОУСС-д коронавирусын уураг, протейныг ургуулж байсан. Үүнээс олж авсан дээжээр уургийн бүтцийг задалж, вирус хүний ​​биед хэрхэн нэвтэрдэг механизмыг судлах болно. Судалгааны үр дүнг вирусын эсрэг эм боловсруулахад ашиглах юм.

Эх сурвалж: ТАСС агентлаг

Сүүлд нэмэгдсэн