Олон мянган цагаачдын цуваа АНУ-ын хил рүү явж байна: Тэд Байденаас тус улсад нэвтрэх хязгаарлалтыг цуцлахыг шаардаж байгаа аж.
Thu Jun 09 2022
Ихэвчлэн Төв Америк, Венесуэль, Кубаас ирсэн 15,000 орчим цагаачид, 6-р сарын 6-нд Мексикийн өмнөд хэсгээс АНУ-ын хил дээр ирсэн асар олон цагаачидтай удахгүй нэгдэх гэж байна.Тэд Ерөнхийлөгч Байденыг Эрүүл мэндийн бодлогын 42-р зүйлийг хүчингүй болгохыг уриалж байна гэж NewYorkPost мэдээлэв.
Эдгээр хүмүүс Мексикийн Гватемалтай хиллэдэг хилээс 10 миль хүрэхгүй зайд орших Тапачулагаас, Лос-Анжелес хотноо болох Америк тивийн дээд хэмжээний уулзалт эхлэх үеийг тааруулахаар тооцож аялалаа эхлүүлжээ. Тапачулагаас дор хаяж 6000 хүн явсан гэж нүдээр харсан гэрчүүдийн мэдээлэлд үндэслэн Ройтерс агентлаг мэдээлсэн бол, уг арга хэмжээг зохион байгуулагч Луис Виллигран, хүмүүсийн цуваа 50 гаруй км үргэлжилсэн бөгөөд үүнд 9500 орчим хүн оролцсон, мөн хүмүүс нэгдэж нэмэгдсээр байна гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт The Guardian сэтгүүл, цуваанд нийт 11,000 орчим хүн байгаа гэхдээ энэ тоо 15,000 болж өсөх магадлалтай гэсэн таамаглал нийтэлж байсан. Харин Мексикийн засгийн газар цуваан дах хүмүүсийн тоог албан ёсоор мэдээлээгүй бөгөөд энэ талаар олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Урд нь АНУ-ыг зорьж буй бүлэг хүмүүсийн тоо хоёр мянгаас хэтэрдэггүй байсан бөгөөд харин одоо олон мянган цагаачид үүргэвч, шүхэр, төрөл бүрийн туг далбаа, түрдэг тэрэг, тэргэнцэр зэргээ үүрч дүүрэн, хүүхдүүдээ дагуулан явж байгаа аж. Зохион байгуулагч Виллагран, хүмүүс "цагаач эмэгтэйчүүд, хүүхдүүд, цагаачдын гэр бүл бол үзэл суртал, улс төрийн ашиг сонирхлын золиос биш" гэсэн мессежийг илгээхийг хүсч байна. Эдгээр хүмүүс Өмнөд Калифорниа, Нью Мексико, Аризона, Техас мужуудын хилээр гарах гэж оролдсон цагаачдын их урсгал аль хэдийн эхэлсэн энэ үед АНУ-руу ирж байна гэжээ.
Өнгөрсөн сард Байдены засаг захиргаа коронавирусын тахал эхэлснээс хойш мөрдөгдөж байсан 42-р зүйлийг хүчингүй болгох оролдлого хийж, хилийн албаныханд өгсөн орогнол хүссэн өргөдлийг тооцохгүйгээр 2 сая орчим цагаачийг богино хугацаанд гаргах эрх олгожээ. Гэсэн ч, эцэст нь холбооны шүүгч 42-р зүйлийг хэвээр үлдээсэн байна.
Цагаачид аялалаа эхлүүлснээс хойш хэдхэн цагийн дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор, АНУ дээд хэмжээний уулзалтад Куба, Никарагуа, Венесуэлийн удирдагчдыг урихаас татгалзсан учираас оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр даваа гарагт испани хэлээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Тус тивийн бүх улс орнууд оролцохгүй бол Америк тивийн дээд хэмжээний уулзалт гэж байх ёсгүй. Энэ хандлага улс үндэстнүүд, тэдгээрийн ард түмнийг үл хүндэтгэх хуучин интервенцист бодлогыг үргэлжлүүлж байна гэсэн үг” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: www.forumdaily.com








