Anu.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөшөө Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд гарч ирэв. ...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөшөө Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд гарч ирэв.

Fri Aug 05 2022
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөшөө Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд гарч ирэв.

АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Төв цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын талбайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг танкан дээр суулгасан дүрс бүхий улаан барималыг суурилуулжээ.

Улаан өнгөөр урласан барималуудаа урьдчилан мэдэгдэлгүйгээр хүмүүсийн санаанд ороогүй газар байрлуулдгаараа алдартай Францын зураач, барималч Жеймс Коломина уг бүтээлийг бүтээсэн байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

"Энэхүү баримал нь утга учиргүй дайныг буруушааж, бусдын өдөөсөн хүчирхийлэл, гамшигт нөхцөл байдалтай тулгарах үед хүүхдүүдийн эр зоригийг харуулах зорилготой" гэж гудамжны артист хөшөөний талаар өөрийн инстаграм хуудсандаа бичжээ. Коломина, энэ барималаараа ОХУ-ын Украинтай хийж байгаа дайн ба үүнд Оросын ерөнхийлөгчийн үүрэг оролцоог тусгаж харуулсан бололтой.

Коломинагийн Instagram хуудсанд, дэлхийн өөр хоёр цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан мөн хоёр ижил улаан Путины баримлуудыг үзүүлжээ. 7-р сард нэгийг нь Испанийн нийслэл Барселона хотын Парк де Жоан Миро-д байршуулсан байсан бөгөөд үүнээс сарын өмнө мөн нэг нь Францын Парис хотын Жардин ду Люксембургт гарч байсан байна.

Image

Эх сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн