Anu.mn
ОХУ гадаад өрөө төлөх боломжтой - Оросын Банк

ОХУ гадаад өрөө төлөх боломжтой - Оросын Банк

Mon Jun 13 2022
ОХУ гадаад өрөө төлөх боломжтой - Оросын Банк

“ОХУ гадаад өрөө төлөхөд шаардлагатай бүх нөөц байгаа” гэж ОХУ-ын Банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина 6-р сарын 10-ны баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

"Санхүүгийн эх үүсвэрийн үүднээс авч үзвэл бидэнд боломж, чадамж бий. Мөн бид төлөх хүсэл эрмэлзэлтэй байна, Сангийн яам бүх боломжит хувилбаруудыг харуулсан. Ер нь төрийн үүрэг хариуцлагатай холбоотой төлбөрийн асуудал нь төсвийн асуудлаас үүдэлтэй байдаг. Бидэнд ийм асуудал байхгүй. Дахин хэлэхэд, бид өрөө төлөхөд шаардлагатай бүх нөөцтэй" гэж тэрээр хэлжээ.

Набиуллинагийн үзэж байгаар, ОХУ-ын асуудал нь өрийг гадаад валютаар барагдуулах техникийн бэрхшээл ба Орост олон улсын банкны үйл ажиллагааг хязгаарласантай холбоотой юм. Мөн тэрээр, Оросын төрийн үүрэг нь ОХУ-ын иргэд болон холбооны зээлийн бондыг худалдаж авсан Оросын оршин суугчдын хувьд энэ нөхцөл байдал нөлөөлөхгүй байх ёстой гэжээ.

Image

ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина

Эх сурвалж: ТАСС агентлаг

Сүүлд нэмэгдсэн