Anu.mn
Нью-Йоркт машин дээр солир унасан ховор гайхалтай үйл явдлын ойг тэмдэглэж байна

Нью-Йоркт машин дээр солир унасан ховор гайхалтай үйл явдлын ойг тэмдэглэж байна

Fri Oct 14 2022
Нью-Йоркт машин дээр солир унасан ховор гайхалтай үйл явдлын ойг тэмдэглэж байна

1992 онд Peekskill хэмээн нэрлэгдсэн солир 14.16 км/с хурдтайгаар машин дээр унасан ховор тохиолдлын талаар Comp Studio нийтлэв.

Шөнийн тэнгэрт “Од харваж байна” гэж бид нэрлэдэг гэрлийн зурвасыг та харсан байх. Эдгээр харваж буй зүйлс дэлхийд хэр ойрхон байгаагаас хамааран өөр өөр нэртэй байдаг. Солируудыг тоосны ширхэг мэт жижгээс эхлээд жижиг астероид хүртэл хэмжээтэй огторгуйн биетүүд, сансрын чулуулаг гэж НАСА тайлбарладаг. Заримдаа эдгээр сансрын чулуулаг нь дэлхийн агаар мандалд орж, галт бөмбөлөг эсвэл харвах од мэт харагдаж мөн агаар мандлаар дамжин газар унадаг бөгөөд тэдгээрийг солир гэж нэрлэдэг байна.

1992 оны 10-р сарын 9-нд Нью-Йоркийн Пикскилл хотын дээгүүр гялалзсан галт бөмбөлөг харагдсан бөгөөд энэ нь Кентакки хавьд солир тэнгэрт хэсэг хэсгээрээ бутарч, тал тал тйиш тарсаны хэлтэрхий гэж үздэг. Уг мэдээлэлд солир машин дээр унахаасаа өмнө агаар мандалд удааширсан, 12 кг жинтэй энэхүү солирын машиныг мөргөх чимээ чих дүлийрэм байсан гэж дурджээ. Үүнээс хэдхэн секундын дараа үрчийж эвдэрсэн машины тэвшний хажуунаас олдсон хүхэр үнэртсэн бүлээхэн чулууг Америкийн Байгалийн түүхийн музейн тайланд солир гэж баталжээ. Солир цагт 164 миль хурдтай явж байгаад улаан өнгийн Chevrolet Malibu машиныг мөргөсөн байдаг. Машины эзэн түүнийг Нью Жерси мужийн Крэнфорд дахь чулуулаг, солирын Ланг төвд заржээ. Мөн Peekskill солирын зарим хэлтэрхий одоог хүртэл янз бүрийн музейд хадгалагдаж байна.

Сүүлд нэмэгдсэн