Anu.mn
Нью-Йоркийн метронд төлбөрөө төлж буй эсэхийг хиймэл оюун ухаан хянадаг болжээ

Нью-Йоркийн метронд төлбөрөө төлж буй эсэхийг хиймэл оюун ухаан хянадаг болжээ

Tue Jul 25 2023
 Нью-Йоркийн метронд төлбөрөө төлж буй эсэхийг хиймэл оюун ухаан хянадаг болжээ

Нью-Йорк хотын метроны зарим буудлуудад  тасалбарын үнэ төлөхөөс зайлсхийсэн хүмүүсийг илрүүлэх хиймэл оюун ухааныг ашигладаг программ хангамжийг зарлалгүй, сэмхэн байрлуулсан гэж NBC News мэдээлэв.

Хотын захиргаа болон тээврийн газраас уг системийг тасалбарын төлбөрөөс зайлсхийсэн хэргийг таслан зогсоох арга гэж үзэж байна. Нью-Йорк хотын нийтийн тээврийг хянадаг Нийслэлийн тээврийн газраас цахим тайландаа дурдсанаар, энэ системийг тавдугаар сараас метроны долоон буудалд ашиглаж эхэлсэн. Цаашид оны эцэс гэхэд 20 орчим станцаар өргөжин тэлнэ. Мөн 2022 онд тасалбаргүй зорчилтын улмаас 690 сая долларын алдагдал хүлээснээ дурдсан байна.

MTA-ийн хэвлэлийн төлөөлөгч Жоана Флорес, AI систем нь метроны төлбөр төлдөггүй хүмүүсийн мэдээллийг NYPD-д өгдөггүй. Гэвч тэр энэ бодлого цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзав. Цагдаагийн албаныхан ч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

MTA-ийн олон нийттэй харилцах албаны захирал Тим Минтон, энэ систем нь төлбөрөө төлдөггүй  зорчигчдод метро хэр их мөнгө алдаж байгааг харуулдаг мөн зөрчигчидийг илрүүлдэг ч, бид үүнийг голчлон тоолох хэрэгсэл болгон ашигладаг. Зорилго нь хэр олон хүн тасалбараас зайлсхийж, үүнийг хэрхэн хийж байгааг тодорхойлох явдал юм . Видеонууд нь MTA-ийн сервер дээр "хязгаарлагдмал хугацаанд" хадгалагддаг. Өнгөрсөн жил Нью-Йорк хотын захирагч Кэти Хокулын албанаас хотын тээврийн системд мөн 10 мянга гаруй хяналтын камер суурилуулсан гэж ярьжээ.

Зарим хувийн нууцыг дэмжигчид энэ төрлийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Нью Йорк хотын хувийн нууцын эрхийг хамгаалдаг Тандалт технологийн хяналтын төслийн захирал Альберт Фокс Кан, "Энэ бол хотын эргэн тойрон дахь хөдөлгөөн, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хяналтанд байгаа мөч. Бид автомашины дугаарын автомат уншигчийг мэднэ. Бид Uber болон Lyft-ийн түүхийн талаархи мэдээллийн цуглуулгыг мэднэ. Хэдэн арван мянган камер цагдаад байгаа. Тиймээс Нью Йорк улам бүр, хувиараа шилжих хөдөлгөөн хийх боломжгүй хот болж байна." гэсэн байна.

Уг программ хангамжийг Испанийн AWAAIT компани бүтээсэн. Харин AWAAIT тайлбар өгөхөөс татгалзсан аж. AWAAIT-ийн үнэ төлбөрөөс зайлсхийгчдийг илрүүлэх программ хангамжийн сурталчилгааны видеонд, AWAAIT систем нь метрогоор дамжин өнгөрч буй зорчигчдыг сканнердаж, ойролцоох метроны буудлын ажилтнуудын ухаалаг утас руу төлбөрөөс зайлсхийсэн хүмүүсийн зургийг илгээхэд ашиглаж буй схемийг харуулсан байдаг. MTA-аас уг программ хангамжийг хууль сахиулах байгууллагад туслахад ашиглахгүй гэсэн баталгаа нь,  иргэний эрхийн хамгаалагчдыг итгүүлж чадаагүй байна.

Өнгөрсөн жилээс метроны буудлуудад цагдаа нар олширч, баривчлах нь ч нэмэгджээ. Цагдаагийн хэлтэст тасалбар төлөхөөс зайлсхийсэн хэргээр баривчилагдсан хар арьстнууд болон испаничууд, бусад арьстнуудаас хамаагүй олон байсан нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлд буруутгагдахад хүргэж байв.

Кан, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олж авсан 2022 оны 7-р сарын AI системийг ашиглах MTA-ийн  гэрээ,  уг системийг анх 2020 онд Нью-Йоркт туршиж, 2021 онд илүү олон станц нэмсэн болохыг харуулсан бөгөөд Засгийн газрын зардлын бүртгэлийн мэдээллийн сан болох GovSpend-аас үзэхэд, MTA 2021 онд "AWAAIT Video Analytics Fare Evasion Software"-ийн нийт 35,335 долларын хоёр худалдан авалт хийсэн байгаа нь харагджээ. 2022 оны мэдээллийг тайланд оруулаагүй байв.Төлбөр төлөхөөс зайлсхийж буйг хянахын тулд хиймэл оюун ухааныг ашиглах нь алдаатай тэргүүлэх чиглэлийг харуулж байна гэж Кан мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн