Anu.mn
Нью-Йоркд биеийн жин, өндөр намаар ялгаварлан гадуурхахыг хориглов

Нью-Йоркд биеийн жин, өндөр намаар ялгаварлан гадуурхахыг хориглов

Thu Nov 30 2023
Нью-Йоркд биеийн жин, өндөр намаар ялгаварлан гадуурхахыг хориглов

Хотын дарга Эрик Адамс гарын үсэг зурснаас хойш зургаан сарын дараа, энэхүү биеийн жин, өндөр намаар ялгаварлан гадуурхахыг хориглосон хотын шинэ хууль хүчин төгөлдөр болсон. Энэ хууль хотын иргэдийн амьдралд санаснаас илүү нөлөөлнө гэж New York Times мэдээлжээ.

Хуулиар, биеийн жин, нуруу туруу гэсэн хоёр ангиллыг нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахаас хамгаалсан жагсаалтад нэмж оруулсан бөгөөд Нью Йорк хотын зөвлөлийн дарга Адриен Адамс, Хотын зөвлөлийн гишүүн Шон Абреу нар, "Биеийн хэмжээгээр ялгаварлан гадуурхах үзэлд сая сая хүмүүс өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажил хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцааны хүрээнд эрх тэгш бус байдалтай тулгарч байдаг. Биеийн хэлбэр, хэмжээнээс үл хамааран бүх Нью Йоркчууд ялгаварлан гадуурхалтаас хуулиар хамгаалагдах ёстой." гэж мэдэгдсэн байна. 

Нью Жерси, Массачусетс мужуудын хууль тогтоогчид үүнтэй төстэй арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа бөгөөд Мичиган, Вашингтон мужууд биеийн жин, нуруу туруугаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хоригийг аль хэдийн баталж хэрэгжүүлж байгаа ажээ.

Хуулийн төслийг санаачлагч Абреу, “Энэ хууль хүмүүсийн ойлголтыг өөрчилж, ажил олгогчдын өрөөсгөл ойлголт, хандлагаас хамгаалах болно. Мөн илүүдэл жинг хүлээн авах ойлголт, хандлага, соёлыг өөрчилнө" гээд өөрт нь тохиолдсон, тахлын үеэр жин нэмж таргалсан үед нь, түүнд хандах хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдөж байсан талаар ярьжээ.

Хотын хүний ​​эрхийн комисс, жингээр ялгаварласан бүх тохиолдол, гомдлуудыг шалгаж ажиллах аж. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Америкийн насанд хүрэгчдийн 42 орчим хувь нь таргалалттай байдаг байна.

Сүүлд нэмэгдсэн