Нью-Йорк хотын хархнууд, зүгээр нэг хог дагасан хамтрагчид биш гэдгийг шинэ судалгаагаар тогтоосон бөгөөд эдгээр гурван сая орчим мэрэгч амьтад шөнийн цагаар амьдралаа залгуулж, хүнд сонсогдохгүй хэт авианы дохиог ашиглан бие биетэйгээ идэвхтэй харилцдаг болохыг харуулсан тайлангTimeOut нийтлэв.
Эрдэмтдийн баг буюу нейробиологич Эмили Маккевичус, Ральф Петерсон, Ахмед Эль Хади, машин сургалтын мэргэжилтэн Дмитрий Батенков нар, Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэн, метро, явган хүний зам гэсэн гурван байршилд ажиглалт хийжээ.
Тэд дулааны дүрсний камер, тусгай микрофон ашиглан хархнуудын хөдөлгөөн, хэт авианы дуудлагыг бүртгэн ажиглалт явуулах үед, хажуугаар нь дуут дохиотой түргэн тусламжийн машин өнгөрөхөд хархнуудын дуу улам чангарч байгаа нь харагджээ. "Тэд бие бие рүүгээ байнга хашгирдаг, гэхдээ бид үүнийг нь сонсдоггүй" гэж Маккевичиус бичжээ.
Мэрэгчдийн нийгмийн амьдрал
“Эдгээр хашгираан нь санамсаргүй зүйл биш. Ийм хэмжээний "яриа" нь харилцааны ач холбогдлыг нь илтгэж байна. Тэдний энэ “яриа” нь зүгээр нэг пиццаны үлдэгдлийн тухай чимээгүйхэн хөөрөлдөөн биш” гэж Мэрэгчдийн дуу хоолойг судалдаг Петерсон тэмдэглэжээ.
Эрдэмтэд, мөн судалгааныхаа үед хархнуудын нийгмийн динамикийг хүртэл хянасан бөгөөд залуу хархнууд 20-оороо баг болон гадагш гарч, эв хавгүй тэнүүчилдэг нь харагдсан бол, илүү том, илүү туршлагатай хархнууд, ганц нэгээрээ гарч тайван итгэлтэйгээр гудамжаар тэнүүчилж байв.
Хотын орчинд дасан зохицох
Хархнууд олон зууны турш хотын амьдралд дасан зохицож ирсэн. Тэдний гавлын ясны хэлбэр, бодисын солилцоо нь, хүний бий болгосон нөхцөлд амьд үлдэхийн тулд хувьсан өөрчлөгдсөн байна.
Харханд өдөрт ердөө 30 грамм ус, хоол хүнс хэрэгтэй байдаг. Гэтэл бид, “азтай” мэрэгч амьтдыг уул овоо мэт их хаягдал хүнсээрээ хангадаг. Мөн тэд маш хурдан үрждэг. Эм нь хэдэн долоо хоног тутамд үр удмаа төрүүлдэг. Хүмүүсийн тавьдаг хор нь тэдэнд өчүүхэн төдий саад тотгор болдог бөгөөд 1944 оны нэгэн мэдээлэлд, хархыг устгах хор нь "хорт хавдрын үед аспирин ууж байгаатай" адил юм гэж бичсэн байдаг.
Энэ судалгаагаар цуглуулсан мэдээлэл нь, хотын удирдлагуудад туслана гэсэн үндсэн дээр, эрдэмтэд дараах зүйлсийг санал болгожээ:
Петерсон судалгааны дүгнэлтээ, "Дайснаа ялахын тулд чи түүнийг ойлгох ёстой." гэсэн Сунь Цы-гийн ишлэлээр тайлбарласан бөгөөд хархнууд бол зүгээр, ухаангүй хог ухагчид биш байх магадлалтай. Тэд усны системийн далайн гахайтай төстэй гэсэн байна.