Нью-Йорк хотын дэлгүүрийн хулгайчид илүү зоригтой болж, дэлгүүрээс хулгайлсан бараагаа том уут, саваар авдаг болжээ
Thu Jul 14 2022
Дэлгүүрийн хулгайчид Нью-Йорк хотын супермаркетуудад, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зөөлөн хуулийг ашиглан увайгүй үйлдэл хийх нь нэмэгдсээр байна. Жижиглэнгийн худалдаачид хэдийгээр аюулгүй байдлын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг ч, тэднийг өөрсдийгөө энэ хулгайн асуудлаас хамгаалах шинэ арга зам хайхад хүргэж байна гэж New York Post сонинд бичжээ.
Хулгайчид дэлгүүрт цүнх, үүргэвч, тэр ч байтугай хоосон чемодантай орж, Лондонгийн үнэтэй стейк, агаар цэвэршүүлэгч, олон арван зайрмаг хулгайлж, зогсоохыг оролдсон ажилтнуудад хутга гаргах, тариурын зүүгээр хатгахаар сүрдүүлэх зэргээр үйлдлээ хийдэг болжээ. Дэлгүүрийн эздийн хэлж буйгаар хулгайчдыг зогсоох гэж оролдох үедээ хэд хэдэн ажилчид бэртсэн байна.
Мортон Уильямсын, голдуу Манхэттэн дүүрэгт байрладаг 16 дэлгүүрийн хамтран эзэмшигч Стивен Слоан "Дэлгүүрийн хулгай их байна. Өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгтэй хамгаалагчид хөлсөлсөн. Урд өмнө нь ийм зүйл хийх шаардлагагүй байсан. Харин одоо хулгайг таслан зогсоохын тулд маш их мөнгө зарцуулах боллоо” хэмээн ярьжээ.
Gristedes & D'Agostino сүлжээний 30 дэлгүүрт он гарснаас хойш хулгайн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30%-иар өссөн. Энэ өсөлтийг, хулгайч нар ихэвчлэн 1000 ам.доллараас доош үнийн дүнтэй бараа хулгайлсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсдэггүй, мөн баривчилдаггүйтэй холбоотой ба тэд шоронд орохгүй, шоронд суухгүй гэдгээ мэдэж байгаа юм чинь хулгай хийхэд нь юу саад болох вэ дээ, гэж Жо Париси тайлбарлаж байв.
Бронкс хотын нэрээ нууцалсан дэлгүүрийн эзэн, ажилчдаа 5-6 хүнтэй баг болгож хулгайч нартай тэмцэхийг даалгасан. Ганц нэгээр нь ажиллуулахаа больсон. Тав, зургаан ажилтныг хараад тэд ихэвчлэн орохоо больж дараагийн дэлгүүрүүд Rite Aid-ийг дээрэмддэг. Зарим хулгайчид нь дэлгүүрүүдийн гадаа хамгаалагч явахыг хүртэл хүлээж байгаад дэлгүүрүүдийг дээрэмддэг болсон. Хулгайлсан бараагаа тэд хажуугаар өнгөрөгч хүмүүс эсвэл ресторан, хоолны газруудад хямд үнээр зардаг.
Хулгай хүнсний дэлгүүрийн ажилчдад хүндээр тусдаг
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Гристедес супермаркетын гурван туршлагатай менежер ажлаасаа гарсан бөгөөд түүгээр ч барахгүй нэг нь дэлгүүрийн хулгайчийг зогсоох гэж байгаад толгой руугаа алхаар цохиулж гэмтсэн байна.
Он гарсаар Нью-Йорк хотын хэмжээнд жижиг хулгайн гэмт хэрэг 43 хувиар өссөн бөгөөд үүнийг Нью-Йоркт 1000 доллараас доош үнэтэй эд зүйлсийг хулгайлах нь гэмт хэрэг биш жижиг зөрчил гэж тооцдогтой холбон үзэж байна.
Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг 1-р сард ийм төрлийн гэмт хэргийн төлөө шоронд суулгахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ шийдвэр нь бизнес эрхлэгчид болон хууль хяналтынхны эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс өнгөрсөн сард Брэгг жижиглэнгийн хулгайтай тэмцэх төлөвлөгөө гаргасан ба энэ нь Манхэттэн дэх дэлгүүрийн хулгайчдын жижиг бүлэгт анхаарлаа хандуулах юм. Гэвч одоогоор дорвитой үр дүн гараагүй байна.
Эх сурвалж: forumdaily.com








