June
21
2025
Anu.mn
Мэдээ
Нью-Йорк болон АНУ-ын зарим хотуудад хулгайч нар, байшингийн эздийг хянах төхөөрөмж суурил ...
Нью-Йорк болон АНУ-ын зарим хотуудад хулгайч нар, байшингийн эздийг хянах төхөөрөмж суурилуулж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Йорк болон АНУ-ын зарим хотуудад хулгайч нар, байшингийн эздийг хянах төхөөрөмж суурилуулж байна
Photo: Shutterstock

Квинс хотын нэгэн оршин суугчийн зүлгэн дотроос видео бичлэг хийх төхөөрөмж олдсон бөгөөд энэ нь хар туузаар ороосон Android утас шиг зүйл байжээ. Зөвхөн камерыг нь ил гарган булсан байв. Энэ төхөөрөмжийг ойр хавийн байшинг дээрэмдэх боломжийг эрж хайж буй хулгайч нарыг байруулсан гэж үзэж байгаа бөгөөд ийм зүйлорон даяар ажиглагдаж байна гэж CBS мэдээлэв.

Үүнтэй төстэй хэрэг АНУ-ын гурван мужид бүртгэгдсэн байна.

Forest Hills-ийн оршин суугч Мэри Кехо, 5-р сарын сүүлээр зүлгэн дунд нь булагдсан цэнэглэгчтэй холбогдсон утас шиг төхөөрөмжийг гэрийнхээ ойролцоо олж, цагдаад мэдэгджээ. Тэрээр, "Яагаад тэд, манай зүлгийг сонгосон талаар би маш их бодсоны эцэст, манайх хорооллынхоо гол, төв хэсэгт байдгаас болсон гэж бодсон" гэсэн байна.

Калифорниа, Массачусетс мужуудад, тэр байтугай Нью Жерси, Скарсдейлд ч үүнтэй төстэй хэрэг явдал аль хэдийн бүртгэгдээд байна. Хулгайч нар, орон гэрийн хулгай хийх зорилгоор хянах төхөөрөмж суулгаж байна. Анхаарал сэрэмжтэй байхыг цагдаа нар анхааруулжээ.

NYPD-ийн албаны хүмүүс, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, одоогоор баригдсан сэжигтэн байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд иймэрхүү зүйл ажиглагдвал, харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэстэй холбоо барих эсвэл 911 рүү залгахыг зөвлөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.