
АНУ-ын Төрийн департамент 2024 онд болох дараагийн ногоон картын сугалааны (DV-2026) бүртгэл нээгдэх хугацааг зарлалаа
DV-2026-ийн бүртгэлийг 2024 оны 10-р сарын 2-ны Лхагва гарагт EST 12:00 цагт нээгдэж, 2024 оны 11-р сарын 5-ны Мягмар гарагийн 12:00 цагт EST хаагдна.
Бүртгэл зөвхөн сугалааны албан ёсны вэбсайт болох www.dvprogram.state.gov дээр явагдна. Бүх үйл явц нь ямар ч үнэ төлбөргүй байдаг. Хүсэлтийг англи хэлний хамгийн бага мэдлэгтэй ч бөглөх боломжтой.
Зуучлагчдаар туслуулах нь тодорхой хэмжээний мөнгө шаарддаг, мөн та хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Тэд таны сугалаанд оролцогчийн код болон хожсон эсэхийг мэдэх боломжтой болсноор хожсон тохиолдолд асар их мөнгө нэхэж болно.
Мөн олон удаа бүртгүүлж хуурах гэж оролдвол бүртгэлээс автоматаар хасагддаг.
Цагаан ордон Калифорни, Флорида мужийн эрэг орчмын газрын тос олборлолтыг сэргээхээр зэхэж байгааг, Бүгд Найрамдахчууд хүртэл эсэргүүцэж байна
TrumpCare: Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын системийг өөрчлөхийг хүсч байна