Нислэгийн тийзээ хамгийн хямд худалдаж авах хамгийн тохиромжтой үеүд

Мэдээллүүдээс харахад, нислэгийн тийз захиалахад хамгийн тохиромжтой өдөр нь Ням гараг, харин хамгийн муу өдөр нь Баасан гараг байна гэж Yahoo Finance мэдээлэв.
Expedia Air Travel Hacks компанийн тайланд дурдсанаар Баасан гаригт биш ням гарагт захиалгаа өгсөн аялагчид үнээ 20% хэмнэж чадна. Энэ нь дотоодын болон олон улсын нислэгт хамаарна.
"Дотоодын нислэгийн тийзийг хамгийн хямд авах тохиромжтой цаг бол аялахаас гурван сарын өмнө буюу 70-100 хоногийн хооронд" гэж тайланд дурджээ.
Олон улсын нислэгийн тийз захиалахад хамгийн чухал нь, эрт захиалах явдал бөгөөд 160 хоногийн өмнө захиалахад үнэ нь хамгийн хямд байдаг.
Дотоодын нислэгийн хувьд гурван сарын өмнө захиалгаа өгвөл дунджаар 30% хэмнэнэ. Олон улсын нислэгийн хувьд зургаан сарын өмнө захиалахад таны тасалбарын үнийг бараг 25% бууруулна.
Expedia-ийн бичсэнээр, мөнгөө хэмнэх өөр нэг арга бол долоо хоногийн сүүлээр аялалаа эхлүүлэхээр тооцож захиалах явдал гэжээ.
"Ерөнхийдөө ажиглахад, Даваа гаригт биш бямба гаригт аялсан зорчигчид дотоодын нислэгт 20% хүртэл хэмнэж байсан. Харин олон улсын нислэгээр, ням гаригт биш баасан гаригт ниссэн зорчигчид дунджаар 10% хэмнэж байсан." гэсэн байна.
Expedia нь, өдрийн цагаар (9:00-15:00) нисэхээр төлөвлөх, мөн нислэг цуцлагдах магадлал 1-р сард өндөр, 2-р сард хамгийн бага байх тул аль болох аялалын оргил үеээс зайлсхийхийг зөвлөжээ.
Гадаадын нислэгийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь олон улсын нислэгийн үнэ огцом өссөнтэй холбоотой.
Аялал жуулчлалын хайлтын системийн KAYAK-ийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын олон улсын нислэг, 2019 оны тахлын өмнөх мөн үетэй харьцуулахад 164 хувиар өссөн мөн хоёр талын нислэгийн тийзний үнэ 33 хувиар өсч, нислэгийн үнэ 500 орчим ам.доллар болсныг харуулсан байна.








