Anu.mn
Нислэг хойшлогдсон эсвэл цуцлагдсан тохиолдолд агаарын тээврийн компаниудаас ямар тусламж ...

Нислэг хойшлогдсон эсвэл цуцлагдсан тохиолдолд агаарын тээврийн компаниудаас ямар тусламж авах, хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг вэ?

Wed Aug 24 2022
Нислэг хойшлогдсон эсвэл цуцлагдсан тохиолдолд агаарын тээврийн компаниудаас ямар тусламж авах, хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг вэ?

АНУ-д, агаарын тээврийн компаниудын нислэг саатсан эсвэл цуцлагдсан тохиолдолд зорчигчидын зочид буудлын төлбөрийг хариуцах болон үнэгүй хооллож ундлахыг шаарддаг холбооны хууль тогтоомж байдаггүй. Үүнийг агаарын тээврийн компаниуд өөрсдийн дүрэм журмаар тогтоодог бөгөөд хэрэв таны нислэг хойшлогдвол ямар эрхтэй, ямар хөнгөлөлт эдэлж болохыг нислэгийн компаниуд тус бүрээр Business Insider-т мэдээлэв.

Delta Airlines

Хэрэв таны нислэг 22:00-06:00 цагийн хооронд дөрвөн цагаас илүү хугацаагаар цуцлагдсан эсвэл хойшлогдсон тохиолдолд агаарын тээврийн компани гэрээнийхээ дагуу зочид буудалд байрлах үнэ төлбөргүй эрхийн бичгийг олгоно. Нэмж дурдахад, хэрэв байрлуулах зочид буудал нь өөрсдийн унаагаар хангадаггүй бол Delta нь зочид буудал руу нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх ёстой.

Хэрэв байр олдохгүй бол Delta зорчигчдод "Дельтагийн нислэгээр ирээдүйд зорчих үедээ ашиглаж болох зочид буудалд байрлах зардалтай тэнцэх дээд тал нь 100 долларын ваучер санал болгоно.

Мөн нислэгийн суудал хэтэрсэн тохиолдолд сайн дураараа суудлаа өгсөн болон нислэгээ орхихоос аргагүйд хүрсэн зорчигчдод Delta компани байрлаж буй газартаа очих унааны зардалыг нь өгөх ба ийм шалтгаанаар зорчигчид хонох газар шаардлагатай бол агаарын тээврийн компани түүнийг зочид буудалд үнэ төлбөргүй байраар хангана.

Харин дараах "давагдашгүй хүчин зүйлийн" улмаас дээрх асуудлууд үүссэн бол агаарын тээврийн компани зочид буудлын эрхийн бичиг өгөх шаардлагагүй гэсэн дүрэмтэй.

- цаг агаарын нөхцөл байдал, байгалийн гамшиг;
- үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдал, ямарваа хориг, дайн, дайсагнал эсвэл олон улсын тогтворгүй нөхцөл байдал;
- ажил хаялт, түдгэлзүүлэлт, удаашруулах болон бусад хөдөлмөрийн маргаан;
- төрийн зохицуулалт, шаардлага, заавар;
- ажиллах хүч, түлш, тоног төхөөрөмж дутагдалтай;
- Дельтагийн хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, эсвэл Delta урьдчилан таамаглах боломжгүй асуудлууд.

United Airlines

Хэрэв зорчигч агаарын тээврийн компаниас шалтгаалсан сааталд өртөж, орон нутгийн цагаар 22.00-06.00 цаг хүртэл саатал нь дөрвөн цагаас хэтрэх төлөвтэй байвал United Airlines (UA) зочид буудлын эрхийн бичгийг олгоно.

Хэрэв зочид буудлын өрөө байхгүй бол тус агаарын тээврийн компаниар "ирээдүйд аялахдаа хэрэглэж болох цахим аяллын гэрчилгээ хэлбэрээр нэг шөнийн төлбөрийг" олгоно гэж мэдэгджээ.

United Airlines таныг байрлаж хоноглох болзол хангасан эсэхээ мөн шөнийн цагаар байрлах байрны сонголтын талаар харилцагчийн үйлчилгээний төлөөлөгчтэй ярилцаж асуухыг зөвлөдөг.

"Биднээс үл хамаарах шалтгааны улмаас таны нислэг хойшлогдсон эсвэл цуцлагдсан тохиолдолд зочид буудалд үнэ төлбөргүй байр өгөхгүй ч ачаа тээшдээ хүрч, олж авч чадаагүй бол зочид буудалд хөнгөлөлттэй үнээр хоноглох, ариун цэврийн хэрэгслээр үнэгүй хангах боломжтой" гэж United Airlines вэб сайтдаа мэдээлжээ.

Юнайтед компанид хамаарахгүй нислэгийн саатлууд:

- цаг уурын болон геологийн нөхцөл байдал, байгалийн гамшиг, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, иргэний эмх замбараагүй байдал, хориг, дайн, мөргөлдөөн, үймээн самуун, олон улсын тогтворгүй нөхцөл байдал зэрэг UA-ийн хяналтаас гадуур аливаа нөхцөл байдал;
- UA үйлчилгээтэй холбоотой эсвэл нөлөөлөх аливаа ажил хаялт, ажил зогсолт, удаашрал, түгжрэл болон бусад хөдөлмөрийн маргаан;
- засгийн газрын янз бүрийн дүрэм журам, шаардлага;
- хүн хүч, түлш, UA байгууламжийн дутагдал;
- нөгөө талын буруугаас агаарын хөлөг болон UA төхөөрөмжид гэмтэл учрах;
- яаралтай тусламж, хүн, эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай аливаа онцгой байдал;
- агаарын тээврийн компани урьдчилан таамаглах боломжгүй янз бүрийн үйл явдлууд.

Тус компани, “Хоцролт, саатал, цуцлалт гарсан тохиолдолд бид үйлчлүүлэгчдэд аль болох хүндрэл учруулахгүйн тулд хурдан шуурхай замд нь гаргах арга хэмжээ авч хамтран ажилладаг. Компанитай холбоотой шалтгаануудаас гарсан саатлуудын үед зочид буудал, хоолны эрхийн бичиг олгодог "гэж мэдэгджээ.

American Airlines

American Airlines-ын ваучерыг ашиглах дүрэм дараах байдалтай байна.

“Хэрэв зөрчил саатал нь тус компанийн буруугаас болсон, эсвэл таныг өөр хот руу явуулсан ч товлосон өдрийн орон нутгийн цагаар 23:59 цагаас өмнө онгоцонд суугаагүй бол хоноглох эсвэл зочид буудлын зардлыг хариуцна. Хэрэв та American Airlines-аас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр шууд буудлын захиалга хийвэл зочид буудлын төлбөрийг нөхөн олгох баталгаа өгөхгүй.
Мөн тус компанийн хяналтаас гадуурх саатлын үед American Airlines-аас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөрөө буудал захиалсан бол зочид буудал, хоол болон бусад зардалыг зорчигч өөрөө хариуцна. American Airlines-ийн төлөөлөгч зөвхөн зочид буудал олоход тань туслах үүрэгтэй.”

Агаарын тээврийн компанийн хяналтаас гадуур гэж тодорхойлсон нислэгийн саатал нь дараахь үйл явдлуудыг агуулна:

- цаг уурын болон цаг агаарын нөхцөл байдал;
- дайн, хориг, олон улсын тогтворгүй нөхцөл байдал (бодит эсвэл заналхийлсэн) зэрэг иргэний эмх замбараагүй байдал;
- Терроризмын үйлдэл;
- дотоодын болон олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндтэй холбоотой арга хэмжээнүүд;
- компанийн үйлчилгээтэй холбоотой эсвэл түүнд нөлөөлж буй хөдөлмөрийн маргаан;
- засгийн газрын дүрэм журам, шаардлага;
- ажиллах хүч, түлш, хөрөнгийн дутагдал;
- агаарын тээврийн компаниас шалтгаалаагүй урьдчилан таамаглаагүй аливаа үйл явдлууд.

JetBlue

JetBlue нь агаарын тээврийн компанийн тээвэрлэх гэрээний дагуу "зайлшгүй шалтгаанаар, зохион байгуулалттай өөрчлөлт нислэгийн хуваарьт орж аялал тасалдаж, нислэг зургаа ба түүнээс дээш цагаар хойшлогдсон" тохиолдолд зорчигчийн хүсэлтээр хоол, зочид буудлын эрхийн бичгийг олгоно.

Агаарын тээврийн компани нь "controlled disruption" гэж "JetBlue-ийн боломжит хяналтаас гадуур" үйл явдлын улмаас нислэгийн саатал, цуцлалт, чиглэлийг өөрчлөхийг хэлнэ гэж тодорхойлжээ.

JetBlue-ийн "боломжит хяналтаас" давсан үйл явдлууд:

- цаг агаарын нөхцөл байдал, байгалийн гамшиг;
- үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал, хориг, тахал, нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлах, дайн, дайсагнал, олон улсын тогтворгүй нөхцөл байдал;
- ажил хаялт, ажил зогсолт, удаашрал, түгжрэл эсвэл бусад хөдөлмөрийн маргаан;
- дайн, хориг эсвэл бусад цэргийн ажиллагаа;
- төрийн зохицуулалт, заавар, шаардлага;
- хүн хүч, түлш, тоног төхөөрөмж дутагдалтай;
- тээвэрлэгчээс үл хамаарах бусад нөхцөл, шалтгаан, эсхүл тээвэрлэгчийн урьдчилан таамаглах боломжгүй аливаа үйл явдлууд.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн