January
18
2026
Anu.mn
Мэдээ
Нисэхээс айдаг хүмүүст зориулсан, онгоцны талаар мэдэх ёстой 20 факт
Нисэхээс айдаг хүмүүст зориулсан, онгоцны талаар мэдэх ёстой 20 факт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нисэхээс айдаг хүмүүст зориулсан, онгоцны талаар мэдэх ёстой 20 факт
Photo: Depositphotos

Хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч, нисэхээс айдаг хүн олон байдаг бөгөөд статистик мэдээллээр, нислэгийн үеэр зорчигчдын 85% нь янз бүрийн түгшүүр мэдэрдэг бол 10% нь аэрофобитай байдаг гэжээ. Психологичдын үзэж байгаагаар энэ айдсыг үүсгэдэг гол шалтгаан нь, хүний бүх зүйлийг хянах зуршилтай нь холбоотой байдаг бөгөөд нислэгийн үед энэ нь боломжгүй байдгаас сэтгэл санаа нь хямарч, айдаст автдаг байна.

Статистик ба бодит байдал

Ихэнх хүн галт тэрэгний аялалыг хамгийн аюулгүй гэж санадаг ч, үнэн хэрэгтээ төмөр замын осол илүү олон удаа гардаг. Харин авиа осол гарахад дэлхий даяар мэдээ болж, тардаг учираас илүү ихээр олны анхааралд ордог.

Онгоц нь хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцогддог ч,авулгүй байдлаараа 2-р байр эзэлдэг. Эскалатор хамгийн аюулгүй гэж тооцогддог ч, 1000 км явдаггүй.

Осол гарах магадлал: 1:11 сая нислэг буюу 0.00001%. Харин амжилттай газардах магадлал 99.9999815%. Маш богинохон хугацаанд энгийн автомашинд осолд орох магадлал 5,000-д 1 буюу онгоцоос хавьгүй өндөр байна.

Судалгаагаар, хүн өдөр бүр онгоцоор нисдэг байлаа гэхэд, онгоцны осолд өртөхөд 21 мянган жил шаардлагатай.

Турбулент ба түгшүүр

Турбулентын үед зорчигчид хамгийн их айдаг. Үүний гол шалтгаан нь онгоцны чухал систем гэмтэнэ гэж боддог.Гэвч мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, онгоцны бүтцэд учирч буй ачаалал нь, замын тэгш бус замаар яваа машины ачаалалтай ижил түвшинд байдаг.

120 жилийн хугацаанд, турбулентээс болж осол гараагүй. Харин зааврыг дагалгүй сууудлын бүсээ бэхлээгүй тохиолдолд гэмтэл авах эрсдэл бий.

Турбулент бага мэдрэгддэг суудал, нисгэгчийн кабины ойролцоо байдаг.

Систем ба аюулгүй байдал

Онгоцны чухал системүүд давхар, зарим нь гурван давхар нөөцтэй.

Хэрэв нэг систем нь ажиллахаа больсон тохиолдолд нөөц систем шууд ажиллана.

Хөдөлгүүр унтарсан тохиолдолд ч онгоц хөвөх маягаар, 150 км хүртэл нисч чадна. Нислэгийн үед аливаа цэгээс, ойрын нисэх буудлууд хүртэлх зай 80 км–с холгүй байхаар зохион байгуулагдсан байдаг. Нисгэгчид ажиллахгүй хөдөлгүүртэй онгоцыг ч газардуулах чадвартай байдаг.

10,000 метрээс дээш өндрөөс унах боломжгүй. Онгоцны далавчны доорх даралт маш хүчтэй

Аюулгүйн хантааз ба хүчилтөрөгч

Салонд агаар нь хөдөлгүүрээс шахагдан орж байдаг.Маскны хүчилтөрөгч 12 минутын нөөцтэй.

Усанд осолдсон тохиолдолд хөвөгч хантааз олон хүний амь насыг авардаг байна. Түүхэнд 1,000 гаруй зорчигч амьд үлдсэн тохиолдол байдаг.

Нислэгийн зохион байгуулалт

Нислэгийн хугацааны, урт богино аюулгүй байдалд нөлөөлдөггүй.

Олон онгоцнууд нэгэн зэрэг агаарт байх үед “түгжрэл” үүсэх нь бий. Энэ үед “эшелон”-ы зохион байгуулалт үйлчилнэ. Онгоц хоорондын өндөрийн зай ≥300 м, хажуугийн зай 10–15 км байх ёстой.

Нэгэн дээд амжилт тэмдэглэгдсэн байдаг. 2019 онд нэг өдөр 202,157 онгоц нислэг үйлдсэн ба нэгэн зэрэг 19,000 онгоц агаарт байжээ. Ер нь өдөрт 11,000 –с хэтэрдэггүй.

Өнгөрсөн 40 жилд томоохон авиа осолд орсон хүмүүсийн 67% нь амьд үлдсэн.

Осолд орох үед усанд амьд гарах магадлал 50%-иар өсдөг.

Хамгийн богино 53 секундын нислэг шотландын 2 арлын хооронд үйлдэгддэг бол, хамгийн урт нислэг бол Нью-Ойрк-Сиднейн нислэг юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.