August
31
2025
Anu.mn
Мэдээ
Нисэх онгоцны буудал дээр утсаа бүү цэнэглэ: Луйварчид танд огт анзаарагдахгүйгээр мэдээлл ...
Нисэх онгоцны буудал дээр утсаа бүү цэнэглэ: Луйварчид танд огт анзаарагдахгүйгээр мэдээллийг тань хулгайлах боломжтой
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нисэх онгоцны буудал дээр утсаа бүү цэнэглэ: Луйварчид танд огт анзаарагдахгүйгээр мэдээллийг тань хулгайлах боломжтой

Дэлхийн өнцөг булан бүрт нисэх онгоцны буудлууд дээр, гар утсаа цэнэглэхийн тулд үнэгүй USB порт руу залгаж буй зорчигчдыг олонтаа харж болно. Гэвч энэ нь аюултай байж болзошгүй талаар New York Post сонинд бичжээ.

Үнэгүй цэнэглэгч нь, утасны цэнэг нь дууссан хүмүүсийг аврах нь тодорхой ч, Тээврийн аюулгүй байдлын алба (TSA), "Нисэх онгоцны буудал дээр байхдаа утсаа USB порт руу шууд залгаж болохгүй" гэж анхааруулдаг, мөн Facebook дээр, хакерууд эдгээр USB портуудаар дамжуулан "хортой програм суулгадаг” үүнийг жүүс шахах буюу порт шахах гэж нэрлэдэг. Нисэх онгоцны буудлын цэнэглэх станцад төхөөрөмжөө цэнэглэхийн оронд, TSA-аас зөвшөөрөгдсөн зай эсвэл цахилгаан банкаа цэнэглэхдээ ашиглахыг зөвлөжээ.

TSA албан тушаалтнуудын энэхүү анхааруулгыг, Холбооны мөрдөх товчоо, Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) болон олон тооны технологийн мэргэжилтнүүд мөн адил зөвлөсөн байна.

Түүнчилэн хакеруудын хувьд, USB портууд нь таны төхөөрөмжийн өгөгдөлд нэвтрэх цорын ганц арга биш юм. TSA мөн, хүмүүсийг ялангуяа дэлгүүр хэсэх эсвэл бусад нууц мэдээллийг оруулахдаа үнэ төлбөргүй Wi-Fi ашиглахгүй байхыг анхааруулав..

Кибер аюулгүй байдлын Нортон компанийн мэргэжилтнүүд, эдгээр хамгаалалтгүй цэгүүд нь "өгөгдлийг ил хэлбэрээр дамжуулж, кибер гэмт хэрэгтнүүдэд өртөмтгий болгодог. Нэг сүлжээнд байгаа хакерууд таны банкны дансны мэдээлэл, нэвтрэх болон хувийн мессеж зэрэг таны онлайн үйл ажиллагааг удирпаж, таслан зогсоох боломжтой" гэж онцлон анхааруулжээ.

Дөрөвдүгээр сард Аргентины онгоцны үйлчлэгч Барбара Бачильери, хулгайч нар онгоцонд суухгүйгээр нислэгийн хэсэгт орохын тулд хямд онгоцны тийз худалдаж авч нэвтрэн, зорчигчдоос болон татваргүй дэлгүүрээс эд зүйлийг хулгайлдаг тохиолдлууд лоширч байна гэж мэдэгджээ.

Зарим нисэх онгоцны буудлын хулгайчид, зорчигчийн хажуугаар өнгөрөхдөө банкны картыг уншихын тулд тусгай сканнер ашигладаг.

Ийм нууц аргуудаар карт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гүйлгээ нь, ихэвчлэн өөр улсадочсоны дараа илэрдэг нь, эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг маш хэцүү болгодог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.