Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/15/2026
Anu.mn
Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд ICE-д зорчигчдын мэдээлэл дамжуулж, 800 гаруй цага ...

Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд ICE-д зорчигчдын мэдээлэл дамжуулж, 800 гаруй цагаачийг баривчилжээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue Apr 14 2026
Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд ICE-д зорчигчдын мэдээлэл дамжуулж, 800 гаруй цагаачийг баривчилжээ

Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд ICE-д зорчигчдын мэдээлэл дамжуулж, 800 гаруй цагаачийг баривчилжээ

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс 2026 оны 2-р сар хүртэл, АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE) 800 гаруй хүнийг баривчилсан байна. Үүнд нисэх буудлын аюулгүй байдлыг хариуцдаг холбооны ажилтнуудын өгсөн мэдээлэл тусалсан гэж Reuters мэдээлжээ.

Эдгээр мэдээллийг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын алба (TSA) өгч, 31,000 гаруй зорчигчийн мэдээллийг ICE-д шилжүүлэн, цагаачлалын хууль хэрэгжүүлэх боломжийг судлахад ашигласан байна.

Reuters агентлаг, яг хэдэн баривчилгаа шууд нисэх буудал дээр болсныг тогтоож чадаагүй байна.

ICE болон TSA нь хоёулаа, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яаманд харьяалагддаг. Урьд нь эдгээр байгууллагууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг солилцдог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн Трампын их хэмжээний албадан гаргалтын бодлогын хүрээнд энгийн цагаачлалын зөрчилд анхаарах болсон юм.

31,000 зорчигчийн мэдээлэл нь, TSA-гийн 2007 онд хэрэгжүүлж эхэлсэн Secure Flight хөтөлбөрийн хүрээнд цугларсан байсан бөгөөд энэ хөтөлбөр нь, зорчигчдыг АНУ-ын хяналтын жагсаалтад байгаа эсэхийг шалгах зорилготой байв. Анх терроризмтой тэмцэх хэрэгсэл болгон боловсруулагдсан бөгөөд цагаачлалын зөрчил илрүүлэх зорилготой байгаагүй ажээ.

Дотоодын аюулгүй байдлын яам, TSA-гаас ICE-д мэдээлэл дамжуулсан талаар асуултад шууд хариулаагүй ч, Трампын үед TSA нь “системийн тогтвортой байдал, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийг эрэлхийлж байна” гэж мэдэгдсэн байна.

Трампын одоогийн бүрэн эрхийн хугацаанаас өмнө ийм мэдээлэл дамжуулалт болон баривчилгааны талаарх тоон мэдээлэл байгаагүй аж.

2026 оны 2-р сараас хойш, АНУ-ын нисэх буудлууд болон цагаачлалын хяналт улс төрийн маргааны төвд ороод байгаа бөгөөд Ардчилсан намынхан, цагаачлалын бодлогыг зөөлрүүлэх шинэчлэл хийхгүй бол нэмэлт санхүүжилтийг дэмжихээс татгалзсаар байгаа юм.

Энэхүү зөрчил Дотоодын аюулгүй байдлын яамны санхүүжилтийн хуулийн төслийг гацахад хүргэж, TSA-ийн ажилтнууд доод тал нь хоёр удаагийн цалингаа авч чадаагүй байгаа бөгөөд үүний улмаас зарим ажилтнууд өвчний чөлөө авах болсон тул, Трамп 3-р сард ICE-ийн агентуудыг 15 орчим нисэх буудалд илгээж, аюулгүй байдлыг хангахад туслуулах шийдвэр гаргажээ.

Ардчилсан намынхан энэ шийдвэрийг шүүмжилж, ICE-ийн агентуудыг буцаахыг шаардан,Төлөөлөгчдийн танхимын 40 гаруй гишүүд, Дотоодын аюулгүй байдлын яамны шинэ тэргүүн Марквейн Маллинд, ICE-ийн агентууд нисэх буудалд байснаар “төөрөгдөл, айдас үүсгэнэ” гэж мэдэгдсэн захидал өгчээ.

АНУ-ын нисэх буудлуудад ICE-ийн агентууд, зорчигчдыг саатуулсан хэд хэдэн тохиолдол олон нийтийн хурц шүүмжлэл дагуулсаар байна.

Жишээлбэл, АНУ-д 20 гаруй жил амьдарсан Ирланд гэр бүлийн эцэг эхийг Флоридагаас Нью-Йорк руу амралтаас буцах үед нь, хүүхдүүдийнх нь нүдэн дээр баривчилжээ. Тэд байнгын оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байсан ч, эцэст нь албадан гаргасан байна. Үүний улмаас 7 болон 10 настай хоёр хүүхдээ, АНУ-д насанд хүрсэн ах, эгч нарт нь үлдээхээс өөр аргагүй болжээ.

Сүүлд нэмэгдсэн