Anu.mn
Өнгөрсөн долоо хоногт 13 мянга гаруй хууль бус цагаач АНУ-ын хилээр нэвтэрчээ.

Өнгөрсөн долоо хоногт 13 мянга гаруй хууль бус цагаач АНУ-ын хилээр нэвтэрчээ.

Sun Jul 17 2022
Өнгөрсөн долоо хоногт 13 мянга гаруй хууль бус цагаач АНУ-ын хилээр нэвтэрчээ.

Олон зуун хууль бус цагаачдын асар том бүлэг Техасын өмнөд хилээр нэвтэрчээ. Энэ нь сүүлийн саруудад АНУ-руу нэвтэрсэн хамгийн том бүлгүүдийн нэг болсон бөгөөд өмнөд хилийн эрх баригчидын хувьд түүхэн хямралтай тулгарч буйн нэгэн илрэл болж байна. Энэ нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Fox News мэдээлсэн байна.

Цөөвөр чоно буюу “coyote” гэгддэг хил дамнасан хууль бус наймаачид Техас мужийн Ийгл Пасс(Eagle Pass) голыг олон зуун удаа хууль бусаар гаталж ирсэн бөгөөд Холбооны эх сурвалжийн мэдээлснээр зөвхөн 7-р сарын 12-нд Дел Риогийн бүсээр 2258 цагаачид хууль бусаар нэвтэрч, долоо хоногийн хугацаанд тэдний тоо 13 мянга гаруй болжээ. Энэхүү хууль бус хил нэвтрэх тоо нь огт буурахгүй байгаа юм.
Зөвхөн 5-р сард л гэхэд 239 мянга гаруй цагаачидтай хилийнхэн тулгарсан гэж мэдээлсэн. Мөн одоогийн байдлаар Гааль, Хил хамгаалах газраас 6-р сарын мэдээллийг хараахан гаргаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2021 оны эхээр албан тушаалдаа орсноос хойш энэ хямрал улам хурцдаж, түүнээс хойш цагаачдын урсгал тасралтгүй өндөр түвшинд хүрсэн бөгөөд Бүгд найрамдах намынхан, Байдены засаг захиргааг Дональд Трампын үеийн бодлогоос татгалзаж, дотоодод хэрэгжүүлэх бодлогыг нарийсгаж, Ардчилсан намаас хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх бодлого явуулснаас болсон гэж буруутгаж байна.

Байдены засаг захиргаа нь, харин цагаачлалыг үүсгэж буй шалтгаан болох ядуурал, хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг "үндсэн шалтгаануудыг" шийдвэрлэхэд илүү анхаарч ирсэн юм. Цагаан ордон ч энэ асуудлыг бүс нутгийн асуудал гэж үзэж, бусад улс орнуудад иргэдийнхээ цагаачлах урсгалыг зогсоох арга хэмжээ авахыг уриалан, хамтран шийдвэрлэхийг эрмэлзсээр иржээ.

Байден саяхан Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадортой уулзаж, хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг хязгаарлах, фентанил зэрэг үхлийн аюултай хар тамхины наймааг таслан зогсоох зэрэг асуудлаар өнгөрсөн 4-р сард эхлүүлсэн зарим ажиллагааны талаар ярилцсан юм.
"Манай бүс нутгийн бүх улс орнууд энэхүү олон тэрбум долларын хууль бус наймааны салбарыг илрүүлэхэд бидэнтэй нэгдэх хэрэгтэй" гэж ярилцлагын үеэр Байден хэлсэн байна. Уг уулзалт дээр Мексик улс хилийн аюулгүй байдлын дэд бүтцийг санхүүжүүлэхэд 1.5 тэрбум доллар гаргахаа амласан ажээ.

Image

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн