Newport Folk-ын фестивалын тайзыг унадаг дугуйгаар цахилгаанжуулжээ.
Mon Jul 25 2022
Newport, Rhode Island. - Алдарт Боб Дилан тэртээ 1965 онд тайзан дээр нь тоглож байсан Ньюпортын ардын наадам нь хөгжмийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бүтээдгээрээ алдартай юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон наадмын гадаа зассан жижиг тайзыг наадамд оролцогчид суурин унадаг дугуйг жийн цахилгаанаар хангажээ.
Энэхүү The Bike Stage нь Виржиниа мужийн байгаль орчинг хамгаалах идэвхтэй зүтгэлтэн, инди рок хамтлаг болох "Iliterate Light" хамтлагийн бүтээл бөгөөд Rock the Bike компанитай хамтран дугуйны дөрөөг жийн ажилладаг дууны системийг бүтээжээ. Тэд энэ системээ жижиг клубын шоунуудад аль хэдийн ашиглаж ирсэн байна.
Хамтлагийн гоцлол дуучин Жефф Горман хэлэхдээ, "Унадаг дугуйн тайз" системийг Rhode Island-д ашигласан нь анхны удаагаа фестивалын хэмжээнд уг системийг туршиж байгаа явдал юм гээд энэ бэлдсэн тайзан дээр арав орчим уран бүтээлчид голдуу акустик сет тоглохоор төлөвлөсөн гэжээ.
Баасан гарагт, наадамд зочилсон 10,000 шүтэн бишрэгчээс 1,300 орчим нь дугуйгаар Ньюпортд ирсэн байна. Горман, 2019 онд Ньюпортод хамтлагаараа тоглох үеэрээ дугуйн далай, асар олон дугуй унасан хүмүүсийг хараад тэр хамтрагч Жэйк Кочрантай хамт наадмын захирал Жэй Свиттэй энэ тайзыг засах талаар анх хандаж ярилцсан байна.
The Bike Stage, тайз нь нарны зайн хавтангаар тоноглогдсон бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийн ихэнх эрчим хүчийг хангадаг бөгөөд үлдсэн хэсгийг дугуйгаар хангадаг байна. Тоглолт эхлэхэд майхны хажууд байрлах таван суурин унадаг дугуйг үзэгчид жийж эхэлдэг ба дөрөө нь цахилгаан үүсгэн тайзан дээрх цахилгааны хайрцагт эрчим хүч өгдөг. Гадаа температур цельсийн 27 градустай байхад, 20 минутын бүтэн тоглолтын турш унадаг дугуйнуудыг үзэгчид тав, таван минутаар ээлжлэн жийнэ. Үзэгчдийн энэ туслалцааны хариуд тэд шүршигч савнаас ус цацаж сэрүүцүүлэн, мөн үнэгүй лаазтай мөстэй цайг тоглолтын урд эгнээнд тараадаг.
Жефф Горман, "Illiterate Light" хамтлаг нь шоунуудаа байгаль орчинд ээлтэй болгох арга замыг эрэлхийлж буй хамтлагуудын анхдагчдын нэг юм. Жишээлбэл, Coldplay хамтлаг шоунууд дээрээ кинетик бүжгийн талбайн энергийг ашигладаг бөгөөд тодорхой хэмжээний эрчим хүч хангахын тулд мөн суурин дугуй ашигладаг гэж ярисан байна.
Apnews.com-оос Pat Eaton-Robb-ын нийтлэлийг орчуулав.








