November
3
2022
Anu.mn
Мэдээ
Невада мужид гэмт хэрэгтэн, дотроо хүүхдүүдтэй машин хулгайлж, 9 настай ухаалаг охин дүүгэ ...
Невада мужид гэмт хэрэгтэн, дотроо хүүхдүүдтэй машин хулгайлж, 9 настай ухаалаг охин дүүгээ болон өөрийгөө аварчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Невада мужид гэмт хэрэгтэн, дотроо хүүхдүүдтэй машин хулгайлж, 9 настай ухаалаг охин дүүгээ болон өөрийгөө аварчээ
Photo: IStock

9 настай ухаалаг охин, 11 сартай дүүтэйгээ хэрхэн аврагдсан тухайгаа ярьжээ.

Нила Прентисс болон түүний 11 сартай дүү Кинг хоёрыг, аравдугаар сарын 25-нд 7-Eleven-ийн гадаа зогсоол дээр, ээжийнхээ   Dodge машины арын суудалд сууж байхад нь,  барьцаалагч  машинтай нь хулгайлж зугтжээ.

Ээж Карен Куинн нь, 20:30 цагийн орчимд АТМ ашиглахаар дэлгүүрт оржээ. "Ээжийг дэлгүүр ороход тэр хүн түүн рүү хачин харчихаад, гүйж ирээд ээжийн машины хаалгыг онгойлгох гэж оролдож эхэлсэн. Тэгтэл ээж дэлгүүрээс гарч ирээд,  машиндаа ойртож байтал машин онгойж, тэр хүн машинд суун маш хурдан хөдөлсөн. Тэр үед би түүнд хүрээгүй, учир нь тэр маш хурдан явж байсан, би үхэхийг хүсээгүй. Чимээгүй суугаад яахаа бодож эхэлсэн. Тэгээд би,- "Эрхэм ээ, биднийг машинаас буулгаач. Би үүнд ямар ч хамаагүй, зүгээр л машинаа аваад биднийг явуулаач " гэж гуйхад, зогсож машинаас буухыг тушаасан”. “Миний санаа зовж байсан цорын ганц зүйл бол дүү минь байсан. Тэгээд би түүний гутлыг авах гэж оролдсон ч гэмт хэрэгтэн зөвшөөрөөгүй, "Гар!" гэж орилоход нь соскыг нь шүүрч аваад дүүгээ тэврээд гүйсэн. Би гэрэл хараад яваад байсан, 5 гудамж орчим явсны дараа 7-Eleven-ийг харж очсон. Би чичирч, уйлж байсан.” гэж ярьжээ. 

Хожим нь цагдаа нар сэжигтнийг 38 настай Марио Эстрада болохыг тогтоожээ.

Охин энэ явдлын дараа маш их цочирдсон бөгөөд унтаж чадахгүй, хар дарж зүүдэлдэг болжээ. Тэр нефротик хам шинж FSGS гэж нэрлэгддэг бөөрний өвчтэй. Нилагийн элэнц эмээ Ирен Браун эмчилгээнд хамрагдахад нь туслах зорилгоор GoFundMe данс  үүсгэн 25,000 доллар цуглуулахыг хичээж байгаа бөгөөд одоогоор 8,235 доллар цуглаад байгаа аж .

Харин хулгайлагдсан машиныг I-15 зам дээр цагдаа нар зогсоох оролдлого хийх үед гэмт хэрэгтэн Эстрада, өөр машинтай мөргөлдөн зогссоноор баригджээ.

Эстрада, хоёр дахь зэрэгийн хүн хулгайлах гэмт хэрэг, их хэмжээний хохиролтой хулгайн хэрэг зэрэг 10 хэрэгт буруутгагдаж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.