February
16
2026
Anu.mn
Мэдээ
Үнэн болж таарсан, арван хоёр хуйвалдааны онол
Үнэн болж таарсан, арван хоёр хуйвалдааны онол
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үнэн болж таарсан, арван хоёр хуйвалдааны онол

Тоо томшгүй олон хуйвалдааны онол байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь худал байдаг. Гэхдээ, хамгийн жигшмээр зарим таамаглалын цаана үнэн байдаг. Эдгээрээс үнэн болж таарсан 12 хуйвалдааны онолын талаар Reader's Digest нийтэлжээ.

1. Аймшигт төсөл “Проект Саншайн" 

Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясныхаа дараа, АНУ-ын засгийн газар цөмийн цацраг идэвхт бодисын хүний ​​биед үзүүлэх нөлөөллийг хэмжих томоохон судалгаа эхлүүлсэн.

Хуйвалдаан: Засгийн газар цацраг идэвхт шинжилгээнд зориулж цогцос хулгайлсан гэх.

Үнэн: Засгийн газар, цогцосны хэсгүүдийг хулгайлж байсан. Залуу эд эрхтэн хэрэгтэй байсан тул тэд саяхан нас барсан нярай, бага насны хүүхдүүдийг олохын тулд, дэлхий даяарх агентуудын сүлжээг хөлсөлж байсан бөгөөд 1500 гаруй үр хүүхдээ алдаж, уй гашууд автсан гэр бүлүүдэд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр эд эрхтэний хэсгүүд, тэр ч байтугай мөч эрхтэнүүдийг нь авч байжээ. Дэлхий ертөнц энэхүү аймшигтай шинжлэх ухааны түүхийг хагас зууны дараа мэдсэн байдаг. Гэхдээ олон тайлбарлагдаагүй нууцууд хэвээр үлджээ.

2. Хортой архи

Хуйвалдаан: Архи хориглосон хууль гарах үеэр, засгийн газар хүмүүсийг архи уухаас сэргийлэхийн тулд архийг хордуулж байсан гэх.

Үнэн: Согтууруулах ундаа үйлдвэрлэгчид, архийг хориглохоос өмнө олон жилийн турш бүтээгдэхүүндээ аюултай химийн бодисууд нэмдэг байсан бөгөөд ялангуяа 1926-1933 оны хооронд холбооны засгийн газар, үйлдвэрлэгчдийг илүү хүчтэй хор хэрэглэхийг шахаж шаардаж байсан. Энэ нь хууль бус мансууруулах бодис наймаалагчдыг болон тэдний үйлчлүүлэгчдийг зогсоогоогүй бөгөөд хориглох хугацаа дуусахад 10,000 гаруй америк хүн хортой архинаас болж амиа алджээ.

3. АНУ-ыг захирч байсан тэргүүн хатагтай

Хуйвалдаан: АНУ-ын Ерөнхийлөгч Вудроу Вилсон цус харвалтаас удирдах чадваргүй болж, эхнэр нь нууцаар удирдлагыг хяналтдаа авсан байсан гэх.

Үнэн: Вилсон, ерөнхийлөгчийн албан тушаалынхаа дуусгавар болох үед, цус харваж, хүнд өвчилснөөр, засгийн газар тайван байдлыг хадгалахын тулд, нуух нь улс орны эрх ашигт нийцнэ гэж үзэж байв. Олон нийт хэдэн сарын турш, цус харвалтын талаар мэдээгүй байсан бөгөөд энэ хугацаанд түүний эхнэр Эдит Вилсон гүйцэтгэх удирдлагын ихэнх шийдвэрийг гаргаж байжээ. Хатагтай Вилсон, өөрийгөө зөвхөн "менежер"-ийн үүрэг гүйцэтгэж байсан гэж мэдэгдсэн ч, Вилсоны албан тушаалыг шинжилсэн түүхчид, хатагтай Вилсон үнэндээ нэг жил гаруй ерөнхийлөгч байсан гэдгийг баталсан байна.

4. Засгийн газрын оюун ухааны хяналт

Хуйвалдаан: ТТГ нь, Америкчуудад маш нууц зан үйлийг өөрчлөх туршилтаар LSD болон бусад хий үзэгдэл үүсгэдэг эмийг туршиж үзсэн.

Үнэн: Энэ хөтөлбөрийг MK-ULTRA гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь бодит байсан.ТТГ сайн дурын ажилтнуудыг ашиглаж байсан бөгөөд зохиолч Кен Кеси тэдгээр хүмүүс дундах алдартай хүмүүсийн нэг байв. Гэвч хөтөлбөрийн захирлууд удалгүй, хүмүүст мэдэгдэлгүйгээр тунгийн хэмжээг өөрчлөн хэрэглүүлж эхэлснээр, MK-ULTRA нь олон хүмүүсийг сэтгэцийн хувьд бүрмөсөн чадваргүй болгож хохироосон. Одоо үед, хоол хүнс, ойлголт, хүлээн авалтыг өөрчилдөг, хортой нөлөөгөөрөө олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй дээрхтэй төстэй мансууруулах бодис бол метамфетамин юм.

5. Далай ламын гайхалтай цалин

Хуйвалдаан: Далай лам бол ТТГ-ын агент юм гэх.

Үнэн: Далай лам бүх зурган дээрээ инээмсэглэдэг шалтгаан нь, 1960-аад онд АНУ-ын засгийн газраас авсан зургаан оронтой цалинтай холбоотой байж болох юм. Нууцаас гаргасан тагнуулын баримт бичгүүдийн дагуу тэрээр, Төвдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг ТТГ-аас санхүүжүүлсэнтэй холбогдуулан 180,000 доллар олсон байна. Энэ нь, Хятадын дэд бүтцийг сүйтгэж, тасалдуулах явдал байв. Далай лам өөрийн дахин төрөх биеийг сонгох эрх мэдэлтэй гэж үздэг бөгөөд одоогийн Далай лам бол сүүлчийнх нь хойд дүр юм. Өнөөдөр сая сая хүмүүс, бүх шашны төлөөлөгчид хойд дүрд итгэдэг байна.

6. Жон Леннон засгийн газрын хяналтад байсан.

Хуйвалдаан: Холбооны мөрдөх товчоо Жон Ленноныг тагнаж байсан гэх.

Үнэн: Тэд түүнийг мэдээж ажиглаж байсан. Олон эсэргүү урлагын баатруудын нэгэн адил, Ленноныг аюул заналхийлэл гэж үздэг байв: "Энх тайванд боломж өг" гэх мэт дайны эсрэг дуунууд нь, Никсоны засаг захиргаанд тийм ч их таатай байсангүй. 1971 онд Холбооны мөрдөх товчоо Ленноныг хяналтад авч, жилийн дараа Цагаачлал, Иргэний харьяаллын алба түүнийг албадан гаргахыг оролдож байжээ.

7. Засгийн газар таныг тагнадаг

Хуйвалдаан: Технологи хөгжихийн хэрээр засгийн газар иргэдийг мөрдөхийн тулд асар их нөөцөө ашигладаг.

Үнэн: Дижитал иргэний эрх чөлөөний төлөө тэмцэгч томоохон ашгийн бус байгууллага болох Электрон хил хязгаарын сангийн (EFF) мэдээлснээр, 2016 онд засгийн газрын агентлагууд Фэйсбүүк рүү 49,868, Google руу 27,850, Apple руу 9,076 хүсэлт илгээж байжээ.

8. Хуурамч тулаан, жинхэнэ дайн

Хуйвалдаан: 1964 оны 8-р сарын 2-ны Тонкины булангийн үйл явдлыг, Вьетнамын дайнд Америк иргэдийнхээ дэмжлэгийг өдөөх зорилгоор хуурамчаар үйлдсэн.

Үнэн: Энэ мэдээ Америкчуудын чихэнд хүрэх үед, Хойд Вьетнамчууд, USS Maddox хөлөг онгоцонд халдсан гэсэн баримтууд тодорхойгүй байсан. Түүнээс хойш нууцыг нь тайлсан тагнуулын баримт бичгүүд, Мэддокс хөлөг хөрш зэргэлдээ арал дээр Өмнөд Вьетнамчуудыг дэмжиж, Хойд Вьетнамчууд хариу тулалдаж байсныг харуулдаг.

9. Big Tobacco тамхи хорт хавдар үүсгэдэг гэдгийг мэддэг байсан

Хуйвалдаан: Хэдэн арван жилийн турш тамхины компаниуд тамхи татах нь үхлийн аюултай гэсэн нотолгоог нуун дарагдуулж байсан гэх.

Үнэн: 1950-иад оны эхээр хийсэн судалгаагаар, тамхи болон уушгины хорт хавдрын хоорондын холбоог маргаангүй статистик дүгнэлтээр харуулсан боловч, 1990-ээд оны сүүлч хүртэл, тамхи татах нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг lip Morris хүлээн зөвшөөрдөггүй байв.

10. Америкийн баруун өмнөд хэсэгт харь гарагийнхан байгаагийн нотолгоо бий

Хуйвалдаан: E.T. нь Нью Мексикогийн цөлд оршуулагдсан гэх.

Үнэн: Үнэндээ Atari-ийн E.T. Extra-Terrestrial видео тоглоом бүтэлгүйтсэн тул, компани зарагдаагүй дискнүүдийг цөлийн хогийн цэгт булжээ. Гэхдээ тэнд жинхэнэ харь гарагийнхан байхгүй.

11. Канад "Гейдар"-ыг хөгжүүлэхийг оролдсон

Хуйвалдаан: Канадын засгийн газар, ижил хүйстний тал дээр маш их санаа зовж байсан тул, "Гейдар" хэмээх ижил хүйстний радарын төхөөрөмжийг бүтээсэн гэх.

Үнэн: 1960-аад онд засгийн газар, холбооны ажилтнуудын ижил хүйстний харилцааг илрүүлэх аргыг боловсруулахын тулд их сургуулийн профессорыг хөлсөлжээ. Тэрээр ижил хүйстний эротик зургуудад хариу үйлдэл үзүүлэн, хүүхэн харааны тэлэлтийг хэмждэг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд Канадын засгийн газар үүнийг ашиглан төрийн албан хаагчид болон цэргийн албанаас 400 гаруй хүнийг ажлаас нь хөөх эсвэл халсан ажээ.

12. Иллюминати ба АНУ-ын Засгийн газар

Хуйвалдаан: Дэлхийг захирдаг нууц нийгэмлэг болох Иллюминати ба АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (NSA) нар хоорондоо холбоотой гэх.

Үнэн: Холбоос байдаг. Мэдээжийн хэрэг, энэ "холбоос" нь үнэндээ хоёр вэбсайтын хоорондох цахим холбоос юм. Хэрэв та "иллюминати" (Itanimulli) гэдэг үгийг вэб хөтөч дээрээ урвуу (ытанимулли) бичвэл NSA-ийн вэбсайт руу шилжих болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.