Anu.mn
Нислэгийн удирдагч ажилтай Тиктокер, "шөнийн нислэгүүдийн" талаар ярьсан нь хүмүүсийг цочи ...

Нислэгийн удирдагч ажилтай Тиктокер, "шөнийн нислэгүүдийн" талаар ярьсан нь хүмүүсийг цочирдуулав

Sun Jun 12 2022
Нислэгийн удирдагч ажилтай Тиктокер, "шөнийн нислэгүүдийн" талаар ярьсан нь хүмүүсийг цочирдуулав

Агаарын хөдөлгөөний хянагчаар ажилладаг залуу TikTok дээр, "Танай салбарын хувьд, эсвэл мэргэжлийн хүрээнд, олон нийт мэдсэнээр цочирдох ямар нэг зүйлийг нэрлээч" гэж хүссэн хэрэглэгчийн асуултад хариулсан хариулт нь хэрэглэгчдийг үнэхээр их гайхшруулжээ гэж NewsWeek мэдээлэв.

5-р сарын 25-нд @doaviation "Би нислэгийн удирдагч" гэж хариулсан видео бичлэгийг 712 мянган хүн үзжээ. Тэрээр, "АНУ-д 139 бие даасан холбооны агаарын хөдөлгөөний удирдлагын цамхаг байдаг. Би тэдний нэгэнд ажилладаг. Мөн шөнө бүр тэдний 84 нь буюу 60 орчим хувь нь хаадаг, ажилладгүй. Тэгээд бүх диспетчерүүд гэртээ харьж, нислэгүүдтэй ажиллах хүн байдаггүй, ингээд өглөө нь онгойдог. Удирдлагын цамхаг хаагдсан цагаар зөвхөн нисгэгчид хоорондоо ярилцаж, бие биенээ мөргөхгүй байх нисгэгчдийн үүргээ биелүүлдэг" гэжээ. Түүний энэ ТикТокын мэдээлэл нь ихэнх үзэгчдийг гайхшруулж, зарим нь нислэгийн төлөвлөгөөгөө өөрчилнө гэж мэдэгджээ. "Энэ тухай сонсоод үнэхээр цочирдсон" гэсэн сэтгэгдэлүүд хөвөрсөөр байгаа гэнэ.

Image

Холбооны Нисэхийн Удирдах Газар (FAA) мэдэгдэлдээ: "Хэрэв хяналтын цамхаг хаагдсан бол энэ нь ихэвчлэн агаарын хөдөлгөөн хязгаарлагдмал эсвэл огт байхгүй үед тохиолддог. Хяналтын өрөө бүр хаалттай үед аюулгүй ажиллах стандарт журамтай. Терминал радарын хандалтын удирдлага (TRACON) гэж нэрлэгддэг туслах хэрэгслүүд нь хяналтын цамхагууд хаалттай байх үед нисгэгчдийг нисэх онгоцны буудлуудад ойртон ирэх хүртэл нь чиглүүлдэг гэж тайлбарласан байна. Мөн нисгэгчид цамхагийн агаарын орон зайд орсны дараа нисэх буудлын нийтлэг давтамж дээр өөрсдийн байршилаа мэдээлдэг" гэж тус газрын төлөөлөгч нэмж хэлсэн бөгөөд харин шөнийн цагаар агаарын хөдөлгөөний удирдлагын хэдэн цамхаг хаагддаг талаар мэдээлээгүй байна.

Үндэсний Нислэгийн Удирдлагын Холбоо, өнгөрсөн хугацаанд боловсон хүчний хомсдолын талаар асуудал тавьж байсан. 2019 оны 1-р сард нислэгийн удирдагчдыг хэт олон цагаар цалингүй ажиллуулснаас үүдсэн шалтгаанаар нислэгийн хяналтын үйл ажиллагаа хэсэгчлэн хаагдаж байсан. Мөн тухайн үед онгоцны бүхээг дэх нисгэгчидтэй шууд харилцдаг шинэ мессежийн системийг унтрааж байсан нь нислэгийн аюулгүй байдалд дээр ажилчидын санааг их зовоож байжээ. 2018 онд Лас Вегасын нисэх онгоцны буудалд, нислэгийн удирдагч ганцаараа ажиллаж байх үедээ ачааллаа даахгүй ухаан алдан унаж байсан тохиолдол гарч байсан байна. Тухайн ажилтан,агаарт болон газарт байсан 29 нисгэгчтэй нэгэн зэрэг ажиллаж байсан бөгөөд 40 минутын турш тасралтгүй ярьж байгаад хэл нь ойлгогдохоо больж ухаан алдаж унасан ажээ.

Үүнээс болж, FAA ажилчдын орон тоогоо нэмж, цамхаг бүрт хоёр хянагч ажилладаг болгосон. Гэвч энэ дүрэм өдрийн "тодорхой цагуудад" хүчинтэй байгаа бөгөөд шөнө дундаас хойшхи хугацаанд хамаардаггүй, шөнө дундаас өмнө эсвэл ээлж эхэлснээс хойш 90 минутын хугацаанд, цамхагт нэг хянагч ажиллах боломжгүй гэж FAA дүрэмдээ онцолж тусгасан байдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com / newsweek

Сүүлд нэмэгдсэн