Техасаас ирсэн сувилагч Лос Анжелест аймшигт автын осол гаргаж, түүнд 90 жилийн хорих ял тулгаад байна.
Fri Aug 12 2022
АНУ-ын Техас мужийн 37 настай, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Николь Л.Линтон Лос Анжелес хотод аймшигтай авто машины осол гаргаж, жирэмсэн эмэгтэй, түүний хэвлий дэх хүүхэд, нэг настай хүү болон бусад дөрвөн хүнийг хөнөөсөн хэргээр 90 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр болжээ. Ослын буруутай этгээд болох түүнийг хүн амины зургаан зүйл, хүний амь насыг санаатай хөнөөсөн таван зүйл ангиар буруутгасан байна.
Николь Л.Линтоныг энэ сарын 8-нд ялласан. Түүний 8-р сарын 5-нд гаргасан ослын улмаас зургаан хүн амиа алдаж, найман хүн гэмтэж бэртсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 90 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж. Цагдаа нарын мэдээлснээр, Линтон Виндсор Хиллсийн уулзвар дээр 160 км/цаг хурдтай явж байхдаа таван машин мөргөсөн том осол гаргажээ.
Лос Анжелес дүүргийн прокурор Жорж Гаскон, 8-р сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Линтон осол болох үед согтуу байсан гэх нотлох баримт байхгүй байна. Тэрээр 8-р сарын 9-нд эмнэлгээс гарсан бөгөөд одоо Калифорниа мужийн Линнвуд дахь Centurу бүсийн хорих төвд 9 сая долларын барьцаатай хоригдож байна. Линтон цагт дор хаяж цагт 150 км хурдтайгаар уулзвар нэвтрэхдээ гэрлэн дохио зөрчиж, Ла Бреа болон Слаусон өргөн чөлөөний хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр машинуудыг мөргөжээ. Найман сартай жирэмсэн, 23 настай Ашери Райан аймшигт ослын улмаас нэг настай Алонсо Лучано Кинтеро болон хэвлий дэх хүүхдийнхээ хамт хэргийн газарт нас баржээ. Хүүхдийн эцэг Рэйнольд Лестер мөн машин дэлбэрэх үед нас барсан бөгөөд Ашери, Рейнолд, бяцхан Алонзо нар жирэмсний эмчийн үзлэгтээ явж байхад нь Линтон машинаараа мөргөсөн байна. "Залуу гэр бүл нүд ирмэхийн зуур гэр бүлээрээ сүйрсэн". Амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн гэр бүл, ойр дотныхонд нөхөж баршгүй хохирол учирсан.” гэж мэдэгджээ.
"Энэ бол тэдний гэр бүлд төдийгүй энэхүү аймшигт эмгэнэлт явдлын талаар мэдсэн, мөргөлдөөний видеог үзсэн манай нийт ард иргэдийн хувьд асар их хохирол юм" гэж тэр нэмж хэлэв.
Ослын гэрч Табиа Жонсон, жолоочийг ихэд буруушааж, зөвхөн бага зэргийн гэмтэл авсан байдалтай толгойноос нь цус гарч байсан гэж мэдүүлжээ.
ICU сувилагчийг мөргөлдөх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгах цусны шинжилгээ аваад байгаа аж. 8-р сарын 8-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Өөрийгөө Линтоны найз гэж мэдүүлсэн нэгэн эмэгтэй,осол гаргахаас өмнө машиндаа суухдаа Линтон “согтуу байсан, найз залуутайгаа муудалцсан байсан" гэж сэтгүүлчдэд ярьж байжээ.
Осол 8-р сарын 5-ны үдээс хойш 13:40 цагийн орчимд Өмнөд Ла Бреа өргөн чөлөө болон Слаусон өргөн чөлөөний хооронд болсон байна.
Одоо ослын хохирогч болсон бусад найман хүн аймшигт бэртэл авч, амь нас нь хүнд байна. Шархадсан зургаан өсвөр насны хүүхдийн нэг нь илүү хүнд бэртсэн байгаа гэжээ.
Энэ явдлын талаар Инстаграм хуудсандаа нийтэлсэн Ашеригийн дүү Шона, “Тэр миний эгч, миний зээ, хүргэн, миний хүүгийн ганц үеэлийн амийг авсан. Бид маш их гомдож байна. Бид дөрвөн хүнийг оршуулах ёстой болсон" аймшигтай зүрх шимшрэм байдалд, цочирдлоосоо гарахгүй байна гэж ярив.
Алонзогийн аав Луис Фернандо Кинтеро онлайнаар "Надад хэлэх үг алга, би хэзээ ч ийм зүйл хүлээж байгаагүй болохоор сэтгэл зүрх минь аймшигтай их өвдөж байна, би тэднийгээ санах болно. Салах ёс хийх нь бүү хэл хамтдаа өнгөрүүлэх байсан цаг үеэ яаж нөхөхөө мэдэхгүй байна, миний зүрх өвдөж байна, та нар минь амгалан тайван нойрсох болтугай. Бурхан хоёр гайхалтай сахиусан тэнгэрээ авлаа." гэж бичжээ. Энэхүү аймшигт уй гашууд зориулан оршуулах ёслолыг санхүүжүүлэхийн тулд гэр бүл нь хандивын GoFundMe-г байгуулсан байна.
Мөн өөр нэгэн гэрч Вероника Эскиваль, би машиндаа шатахуун авч байх үед, машинд ганцаараа явсан эмэгтэй жолооч машинуудыг мөргөж нүдний минь өмнө осол гарсан. Энэ үеэр машины хэмхэрсэн хэлтэрхийнүүд хаа сайгүй унаж, хүүхдийн цогцос шатахуун түгээх станцын голд газар шидэгдэн унасан, дараа нь дэлбэрэлт, гал гарах чимээ сонсогдож, агаарт эд зүйл, төмөр шидэгдэж байхыг хараад би баганын ард нуугдсан. Гэтэл хүүхэд замын уулзварын дунд хэсгээс ШТС-ын дунд хүртэл шидэгдэж ирэн яг миний урд унасан. Нэг ажилчин ирээд миний гараас хүүхдийг авч, хэн нэгэн нь сэхээн амьдруулах гэж оролдсон ч тэр аль хэдийн нас барсан байсан гэж мэдүүлжээ.
Албаныхан Линтоныг машинд ганцаараа байсныг баталсан бөгөөд аймшигт хэрэг гарах үед мөн уулзвараас хэдхэн метрийн зайд байсан Альфонсо Уорд гэх гэрч, энэ ослын чимээ "бөмбөг дэлбэрч байх шиг хүчтэй" байсан, замын хажууд жирэмсэн эмэгтэй шидэгдэж, хүүхэд нь замын уулзвараас маш хол шидэгдсэн" гэжээ.
ШТС-ын камерын бичлэгт, Мерседес автомашин шатахуун түгээх станцын хажуугаар маш өндөр хурдтай өнгөрч, эхний машиныг мөргөмөгцөө дэлбэрч, хэд хэдэн машиныг мөргөөд, эцэст нь машинууд эвдэрч хэмхэрч, тал тал тийш цацагдан шатаж буй цочирдмоор дүр зургийг буулгасан байв.
Калифорнийн авто замын эргүүлийн мэдээлснээр энэ бүхэн "дайны бүс мэт" харагдаж байсан гэжээ. Калифорнийн хурдны замын эргүүлийн төлөөлөгч Франко Пепи хэлэхдээ, осолд "дор хаяж зургаа, долоон" машин өртсөн бөгөөд гурав нь шатсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: forumdaily.com








