Anu.mn
Нэгэн блогчин хэдэн минутын турш Элон Маскаас хоёр дахин баян болсон бөгөөд үүнийхээ төлөө ...

Нэгэн блогчин хэдэн минутын турш Элон Маскаас хоёр дахин баян болсон бөгөөд үүнийхээ төлөө шоронд орох шахжээ.

Mon Aug 08 2022
Нэгэн блогчин хэдэн минутын турш Элон Маскаас хоёр дахин баян болсон бөгөөд үүнийхээ төлөө шоронд орох шахжээ.

YouTube-ийн од, блогчин Макс Фоч 7 минутын турш Элон Маскаас илүү баян болсон байна. Тэр үүнийг хэрхэн хийсэн ба үүнийхээ улмаас яагаад торны цаана суух шахсан тухай dailystar.co.uk вэб сайтад нийтэлжээ.

2021 онд Лондон хотын даргын сонгуульд нэр дэвшиж байсан Макс Фоч, 500 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалттай компани байгуулж чадсан бөгөөд Тесла компанийг үндэслэгч Элон Маскийн 265 тэрбум долларын хөрөнгөөс бараг хоёр дахин их хөрөнгө босгожээ.

Эхлээд Макс Фоч, Их Британийн холбогдох байгууллагуудад Unlimited Money Limited гэсэн нэртэй компаниа бүртгүүлсэн. Дараа нь тэрээр гоймон, паста, кускус болон зэрэг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв.

Гэхдээ Максын энэхүү огцом баяжсан түүхийн салшгүй нэг хэсэг, гол гогцоо нь тэр өөрөө компанийн хувьцааны үнэ цэнэ, тоог хэмжээг нь тогтоосонд байв.

27 настай тэрээр 10 тэрбум хувьцааг сонгосон нь Их Британид аливаа бизнест зөвшөөрөгдсөн дээд хэмжээ юм. Ингээд албан ёсны гэрчилгээгээ хүлээн авмагцаа Макс хувьцаагаа зарах гэж яаран санхүүгийн дүүрэгт очив. Хөрөнгө оруулалт татахын тулд, костюм өмсөж сайхан хувцаслан, хажуугаар өнгөрч буй хүмүүст “Би компани байгуулж, энэ компанийн 10 тэрбум хувьцааг гаргасан. Би нэг хувьцаагаа 50 фунтээр зарах гэж оролдож байна. Тиймээс миний компанийн үнэлгээ 500 тэрбум фунт стерлинг буюу 610.5 тэрбум доллар болж байна." хэмээн санал тавьж байжээ. Гэтэл хамгийн гайхамшигтай нь, дур булаам YouTuber залуу маань, нэг хүнээр хувьцаа шилжүүлэх маягт дээрээ гарын үсэг зуруулснаар барахгүй, Unlimited Money Limited-ийн нэг хувьцааны оронд бэлэн мөнгө төлөхийг ятгаж чаджээ.

Уг баримт бичгээ Макс, компанийн үнэлгээ хийлгэхээр илгээсэн бөгөөд удалгүй "Unlimited Money Limited-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум фунт стерлингээр үнэлэгдсэн" гэсэн батламжийг авчээ.

Гэвч, харамсалтай нь Максын санхүүгийн зохицуулагчид, түүнд үнэлгээг нотлох орлого байхгүйг олж харснаар техникийн хувьд луйвар гэдгийг анзаарчээ. Тэд, “Таныг одоо залилангийн хэрэгт буруутгах магадлал өндөр байна. Ийм учраас бид Unlimited Money Limited компанийг яаралтай татан буулгахыг хатуу зөвлөж байна” гэснээр, торны цаана суухгүйн тулд Макс цорын ганц хувьцаа эзэмшигчтэйгээ холбогдож, компаниа хааснаар дэлхийн хамгийн баян хүний ​​статусаас гарчээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн