Anu.mn
Насанд хүрэгчид хүүхдүүдээс илүү их видео тоглоом тоглодог гэж статистик тоо баримт гарчээ ...

Насанд хүрэгчид хүүхдүүдээс илүү их видео тоглоом тоглодог гэж статистик тоо баримт гарчээ

Wed Jun 15 2022
Насанд хүрэгчид хүүхдүүдээс илүү их видео тоглоом тоглодог гэж статистик тоо баримт гарчээ

Саяхан нийтлэгдсэн Видео тоглоомын салбарын талаарх 2022 оны чухал баримтуудын тайланд, Америкчуудын гуравны хоёр нь буюу 215 сая гаруй хүн тогтмол видео тоглоом тоглодог гэж бичжээ.

Хэдийгээр энэ нь олон хүмүүсийн хувьд гайхмаар зүйл биш байж болох ч тоглогчдын дөрөвний гурав нь 18-аас дээш насныхан байгаа нь хүүхэд, өсвөр насныхан тоглоомонд илүү давамгайлан тоглодог гэсэн орчин үеийн хэвшмэл ойлголттой зөрчилдөж байна.

АНУ-ын видео тоглоомын салбарын дуу хоолой болдог, Вашингтон ДС-д төвтэй Энтертайнмент Програм хангамжийн Ассоциациас гаргасан тайланд дурдсанаар видео тоглоом тоглогчдын дундаж нас 33 байна.
“Баримтыг харвал, 18-аас доош насны хүмүүстэй харьцуулахад 45-аас дээш насны хүмүүс илүү их тоглож байгаа нь, тоглоомын явц өсч, илүү сонирхолтой болж хөгжиж байгаад хүмүүс хожим насандаа ч тоглоомд татагдсаар байгааг харуулж байна" гэж ESA компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стэнли Пьер-Луис, USA TODAY-д утсаар өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Хамгийн нийтлэг тоглоомын платформ?
Энэхүү судалгаанд оролцогчдын 70% нь ухаалаг гар утсыг тоглоход илүүд үздэг төхөөрөмж гэж үзсэн бол дараагаар нь видео тоглоомын консол (52%), хувийн компьютер (43%), таблет/iPad (26%) болон VR (7%) орсон байна. Судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь мөн олон төхөөрөмж дээр тоглох дуртай гэжээ.

Хамгийн нийтлэг төрлийн тоглоом нь тааварт буюу Puzzle байгаа ба 65-аас дээш насныхан тархиа ашиглах дуртай байдаг гэжээ.
Мөн "Тоглогчдын 48% нь эмэгтэй, 52% нь эрэгтэй байгаа ба жендерийн хувьд бараг тэнцүү байгаа нь бас сонирхолтой юм" гэж Пьер-Луис нэмж хэлэхдээ, тоглоом тоглогчид ихэвчлэн эрэгтэй байдаг гэсэн түгээмэл буруу ойлголтыг сануулжээ.

Эх сурвалж: usatoday.com

Сүүлд нэмэгдсэн