NАSA үл мэдэгдэх нисдэг биетүүдийг (UFO) судлах нэгж салбараа байгуулжээ
Thu Jun 16 2022
NАSA үл мэдэгдэх нисдэг биетийг (UFO) судлах бие даасан нэгжийг байгуулж, энэ сэдвээр хэр их мэдээлэл байгаа, тайлбарлагдаагүй үзэгдлүүдийг ойлгоход хэр их шаардлагатай байгааг олж мэдэх болсноо зарлалаа. Мэргэжилтнүүд бусад зүйлсийн хамтаар энэ бүх мэдээллийг ирээдүйд хэрхэн ашиглах талаар авч үзэх болно гэж AP News мэдээлжээ.
NАSA-гийн Шинжлэх ухааны төлөөлөгчийн газрын тэргүүн Томас Зурбухен, Уламжлалт шинжлэх ухааны нийгэмлэг энэ үйлдлийг "нэгэн төрлийн урвалт" гэж үзэж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч тэрээр эрс эсэргүүцэж байна.
"Бид нэр хүндийн эрсдэлээс зайлсхийдэггүй", "Эдгээр үл мэдэгдэх үзэгдлийн хамгийн том асуудал бол энэ талаар тайлбар, мэдээлэл муутай байдаг гэдэгт бид итгэлтэй байгаа юм." гэж Зурбухен хэлсэн байна.
Цаашилбал, NАSA-гийн мэргэжилтнүүд үүнийг учир битүүлэг үзэгдэл эсвэл үл мэдэгдэх агаарын үзэгдлийг тайлбарлах оролдлого хийх эхний алхам гэж үзэж байна.
Уг судалгаа нь энэ намар эхлэх ба нийт есөн сар үргэлжлэх бөгөөд зардал нь 100 мянган ам.доллараас хэтрэхгүй байна. Энэ нь олон нийтэд бүрэн нээлттэй байх ба цэргийн нууц мэдээллийг ашиглахгүйгээр хийгдэх болно.
NАSA-гийн мэдээлснээр, энэ баг, нэгжийг одон орон судлаач, Шинжлэх ухааны дэвшлийг дэмжих Саймонс сангийн ерөнхийлөгч Дэвид Спергел удирдах ба Спергел, түүний хэлснээр судалгаатай холбоотой цорын ганц урьдчилсан төсөөлөл бол эдгээр үзэгдлүүд олон тайлбартай байх магадлалтай юм.
"Бид эдгээр бүх асуудалд даруухан хандах ёстой"-гээд, үргэлжлүүлэн “Миний карьерийн ихэнх хэсэгт нь би сансар судлалын чиглэлээр ажилласан тул, би энэ талаар хэлэх болно: Орчлон ертөнцийн 95% нь юунаас бүрддэгийг бид мэдэхгүй. Тиймээс бидний ойлгохгүй зүйлс маш их байгаа." гэжээ.
Эх сурвалж: forumdaily.com








