September
26
2022
Anu.mn
Мэдээ
NASA-гийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн 15 гэр ахуйн эд зүйлс.
NASA-гийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн 15 гэр ахуйн эд зүйлс.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
NASA-гийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн 15 гэр ахуйн эд зүйлс.
The Inner Detail - NASA

National Aeronautics and Space Administration(NASA) буюу Үндэсний Аэронавтик, Сансар судлалын албаны шинэ бүтээлүүдийг өдөр бүр үзэхийн тулд заавал сансрын нисгэгч байх албагүй гэж LifeHacker-т бичжээ. NASA, зөвхөн цаг хугацааны эхлэлийг харах чадвартай онцгой дуран авай бүтээх, сар руу хүн илгээх, буцааж ирүүлэх зэрэг зүйлсийг хийхээс гадна хүмүүсийн өдөр тутмын амьдралд зориулан олон зүйлсийг бүтээж иржээ.

Жишээлбэл, Олимпын наадмын усан сэлэлтийн олон удаагийн аварга Майкл Фелпст зориулж усны хувцас, LASIK нүдний лазер хагалгаа, селфи зэргийг бүтээгээд зогсохгүй доорхи жагсаасалтад орсон (Fast-moving consumer goods-FMCG) зүйлс нь NASA-гийн сансрын хөтөлбөрийн "spin-off технологи" гэж үздэг 2000 гаруй өргөн хэрэглээний барааны ердөө 15 нь юм.

Эдгээр нь уг байгууллагаас шууд хөгжүүлсэн, эсвэл бусад компаниудтай хамтран бүтээсэн, ивээн тэтгүүлсэн технологи, нээлтүүд дээр үндэслэсэн бүтээлүүд, эд зүйлс юм.

Санах ойтой буюу хэв үлддэг хөөс
Хэрэв таны матрас, дэр, ор, сандал, дугуйны суудалд санах ойтой хөөс (tempur эсвэл temper foam гэж нэрлэдэг) байгаа бол та Үндэсний Аэронавтик, Сансар судлалын албанд талархаж болно. Энэхүү материалыг NASA санхүүжүүлж, нисэхийн инженер Чарльз Йост бүтээсэн бөгөөд туршилтын нисгэгчдэд зориулсан хамгийн сайн зөөлөвчтэй онгоцны суудлыг бүтээхэд хэрэглэсэн аж.

Компьютерийн хулгана
Компьютерийн хулганыг 1960-аад оны эхээр Стэнфордод Даг Энглебарт зохион бүтээсэн бөгөөд түүний интерактив компьютерийн оролтыг судлах ажлыг NASA санхүүжүүлжээ. Судалгааг Үндэсний Аэронавтик, Сансар судлалын албаны Боб Тейлор дэмжиж, Xerox-ийн удирдлагыг хүлээн авч, компьютерийн хулганыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн.

Хэт улаан туяаны термометр
Хэрэв та хэт улаан туяаны термометрээр өөрийн температурыг хэмжиж байсан бол энэ нь мөн уг байгууллагын бүтээл юм. Сансрын агентлаг нь алс холын сансрын биетүүдийн температурыг хэмжих хэт улаан туяаны термометрийг зохион бүтээсэн бөгөөд энэ технологи нь эцэстээ хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг гэрийн термометрт нэвтэрсэн.

Майкл Фелпсын усны хувцас
Бидний ихэнх нь ийм өндөр үзүүлэлттэй усны хувцас төдийлөн өмсдөггүй ч Майкл Фелпс зэрэг усанд сэлэгч нар NASA-д өртэй. Дээд зэрэглэлийн усанд сэлэгчдийн усны хувцас болох Speedo LZR Racer усны хувцас нь 2008 онд анх бүтээгдсэн. Энэ материал NASA-гийн Лангли судалгааны төвд хийсэн салхин туннелийн туршилтын ачаар өвөрмөц гидродинамик шинж чанартай хийгдсэн зүйл юм.

Гар утасны камер
Орчин үеийн бараг бүх дижитал камерт ашигладаг дүрс мэдрэгчийг сансрын агентлаг шууд нийлүүлдэг. NASA-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн Эрик Фоссум камерт CMOS технологийг ашиглах эхлэлийг тавьсан. Зорилго нь сансрын хөлгийн камерыг илүү сайн, хямд, илүү үр ашигтай болгох зорилготой байсан ч камер үйлдвэрлэгчид энэ лицензийг авснаар, дэлхий даяар тархсан.

Өөрөө жолооддог, жолоочгүй автомат машинууд
1980-аад онд ажиллаж эхэлсэн NASA-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн Квантын шинжлэх ухаан, технологийн группын ачаар бид ойрын ирээдүйд энэ технологийг ашиглах болно. Түүний шинэ бүтээлүүдийн дунд гэрлийн долгионуудын бөмбөрцгөн резонатор байдаг. Саяхныг хүртэл энэ технологийг GM-ийн өөрөө явагч машинд зориулсан LiDAR системд нэгтгэх үе хүртэл бараг ашигладаггүй байсан.

Lunar Lander видео тоглоом болон олон тооны кинонууд
1970-аад оны сүүлчээр Atari-гийн хийсэн аркаде тоглоом нь NASA-гийн зохион бүтээсэн компьютерийн чип юм уу ямар нэгэн зүйл дээр бүтээгдээгүй боловч тоглоомын бүх үндэс нь сарны чулуурхаг гадаргуу дээр бяцхан газардах төхөөрөмжийг аюулгүйгээр буулгах загвар, сансрын агентлагийн “Аполло” сансрын агентлагийн даалгавар дээр суурилдаг.

LASIK нүдний лазер мэс засал
Таталцлын хүч байхгүй байх нь нүдний хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөгийг тодорхойлохын тулд 2000-аад оны дундуур NASA Олон улсын сансрын станц дээр хэд хэдэн туршилт хийжээ. Үр дүн нь дэлхийн хүмүүст ашиггүй (спойлер анхааруулга: таталцал нүдний хөдөлгөөнд нөлөөлдөг) боловч туршилтанд зориулж боловсруулсан нүдийг хянах технологи нь лазерын тусламжтайгаар хараа засах боломжийг олгожээ.

“Scratch-resistant” линз
Ray-Ban нь NASA-гийн боловсруулсан технологийг Survivor нарны шилнүүдэд ашиглах тусгай зөвшөөрөлийн лицензийг авахаас өмнө зурагдахад тэсвэртэй линзүүдийг гаргаж байсан ч тийм сайн байгаагүй юм. Сансрын агентлаг анх удаа багажны мэдрэмтгий дэлгэцийг бусад аргуудаас 10 дахин илүү зурагдахаас хамгаалах алмааз шиг нүүрстөрөгчөөр бүрсэн байна. Магадгүй энэ нь нарны шилний хувьд хэтэрхий бөх, гэхдээ энэ нь маш дажгүй нээлт болжээ.

Агаарын хөдөлгөөний удирдлагын систем
Холбооны нисэхийн алба болон NASA саяхан газар дээрх нислэгийн удирдлагын дэвшилтэт системийг боловсруулж дуусгасан. Энэ жил тус улсын хамгийн их ачаалалтай 27 нисэх буудалд буух, хөөрөх, нислэгийн нэгдсэн систем (IADS) нэвтрүүлсэн. Нислэгийн саатал нь өнгөрсөн зүйл болно гэж таамаглаж болно.

Ховилтой гадаргуу
Хэрэв анзаараагүй бол бүх дэлхий харьцангуй бага халтиргаатай болсон байгаа. Учир нь NASA-гийн инжинерчлэлийн ачаар бассейны тавцан, тоглоомын талбай, үйлдвэрийн орчины хальтиргаа, бэртэл 85 хувиар багасчээ.

Түргэн тусламжийн тугалган нөмрөг, хучлага
Эмнэлгийн анхны тусламжийн хайрцагт савласан, марафон гүйлтийн төгсгөлд тарааж өгдөг тугалган хөнжлийг NASA анх 1964 онд бүтээжээ. Энэ материалыг нимгэн хуванцар дээр хөнгөн цагаан цацах замаар хийдэг бөгөөд зуслан, нарны халхавч, сансрын дуран зэрэгт ашигладаг. Энэ хөнжил нь нөмрөх үед хүнд дулаан өгдөг.

Nike Air
Эдгээр гутал нь NASA-гийн хоёр шинэлэг нээлтийн бүтээгдэхүүн юм. Спортын гутлын хатуу резинийг "резинийг үлээж хэвд оруулах" аргыг ашиглан цутгадаг бөгөөд энэ процесс нь NASA-гийн хамгаалалтын дуулганд анх хэрэглэгдсэн. Nike Air пүүзний зөөлөвчний материалыг NASA-гийн инженер Фрэнк Руди бүтээжээ.

Хүүхдийн нэмэлт тэжээл, түүний хольц
Агентлагийн эрдэмтэд Ангараг гариг ​​руу хийх ирээдүйн хоол тэжээлийн стратегийг судалж байхдаа өмнө нь зөвхөн эхийн сүүнд байдаг омега-3 тосны хүчлүүдийн байгалийн эх үүсвэрийг олж илрүүлжээ. Энэхүү найрлага нь одоо зах зээл дээрх бараг бүх хүүхдийн сүүн тэжээлд ашиглагддаг.

Утасгүй тоос сорогч
Black and Decker 1960-аад онд NASA-тай нягт хамтран ажиллаж, бага таталцлын үед (эсвэл огт үгүй үед) ажиллах боломжтой утасгүй өрөм, алх болон бусад хэрэгслийг үйлдвэрлэжээ. Dustbuster утасгүй тоос сорогч нь энэхүү хамтын ажиллагааны шууд үр дүн юм.

Эх сурвалж: lifehacker.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.