March
1
2023
Anu.mn
Мэдээ
Намхан хүмүүс өндөр хүмүүсээс удаан амьдардаг, шалтгаан нь таныг гайхшруулах болно
Намхан хүмүүс өндөр хүмүүсээс удаан амьдардаг, шалтгаан нь таныг гайхшруулах болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Намхан хүмүүс өндөр хүмүүсээс удаан амьдардаг, шалтгаан нь таныг гайхшруулах болно
Photo: IStock

Эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс урт насалдаг гэдгийг шинжлэх ухаан ч vгvйсгэдэггүй. Харин одоо, хүний ​​нурууны өндөр нь амьдралын хугацаанд хэрхэн нөлөөлдөг, мөн намхан хүмүүс өндөр хүмүүсээс урт насалдаг гэсэн таамаглалын талаар CNBC хэвлэлд дэлгэрэнгүй нийтэлжээ.

Үнэнийг жинхэнээс ялгахад хэцүү байдаг олон нийтийн сүлжээгээр энэ талын яриа, хэлэлцүүлэг эрчимжиж байна. Үүнийг урт наслалтын талаар мэргэшсэн, Эрүүл мэнд, урт наслалтын хоорондын хамаарлыг судалдаг хүн ам зүйч Жан-Мари Робин, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Хөгшрөлтийн Биологийн Судалгааны Төвийн захирал Дэвид Синклэр нар тайлбарлажээ.

Тэдний, намхан хүмүүс өндөр хүмүүсээс урт насалдаг тухай онол буюу урд нь намхан хүмүүс богино насалдаг гэсэн судалгаа хэрхэн эсрэгээр эргэсэн тухай

Хэдэн жилийн өмнө "хүмүүс одоогийнхоос хамаагүй намхан байсан", учир нь тэд амьдралынхаа эхний жилүүдэд ихэвчлэн муу хооллодог байсан. Тиймээс  хэвийн хөгжиж, халдварт өвчинтэй тэмцэх чадвар султай байсан. Мөн түүхээс үзэхэд, хүн амын түвшинд намхан нурууг амьдралын эхний жилүүддээ биеийн хөгжил муутай байсантай болон нас баралт өндөртэй байдагтай холбодог байсан. Гэтэл өнөө үед, намхан хүмүүс "хөрөнгө, боловсролоороо хамгийн сайныг олж авахын зэрэгцээ өндөр хүмүүсээс урт насалдаг” гэсэн ойлголт бий болоод байна. Хүн өндөр байхад биеийг дүүргэх илүү их эсийн хуулбар хэрэгтэй болдог. Энэ нь хүнийг илүү хурдан ядраах магадлалтай гэж Робин тэмдэглэв.

2003 онд, Elsevier сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, нас барсан олон сая  хүмүүсийн мэдээлэлд үндэслэн, биеийн өндөр  болон урт наслалт хоёр хоорондоо сөрөг хамааралтай болохыг тогтоожээ. Судлаачид, "Намхан, жижиг биетэй бол нас баралт бага, хооллолттой холбоотой архаг өвчин бага байдаг" гэж ажиглав. Уг нийтлэлд намхан хүмүүсийн дундаж наслалт өндөр хүмүүсийнхээс урт байдаг гэж бичжээ.

Финляндын 2500 гаруй бүх эрэгтэй тамирчдаас, цанын спортынхон, сагсан бөмбөгчдөөсөө ойролцоогоор 6 инчээр намхан байсан бөгөөд ихэвчлэн долоон жилээр урт насалж байгаа нь харагджээ. Мөн Италийн армид алба хааж байсан эрчүүдийг харьцуулж үзэхэд, 5 фут 4 инч (162.5 см)-ээс доош өндөртэй цэргүүд өндөр нуруутай үеийнхнээсээ хоёр жилээр урт насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Үүний биологийн шалтгаан нь, "Өндөр болох тусам биеийг дүүргэхийн тулд илүү их эсийн нөхөн үржихүй шаардагддаг, энэ нь биеийг хурдан ядраахад хүргэдэг. Харин эмэгтэйчүүд хамгийн тохиромжтой өндөртэй байдагаас илүү их тэсвэр тэвчээртэй, бэрхшээлийг даван туулах чадвар өндөр байдаг гэж хүн ам зүйч Робин ярьжээ.

Биотехнологийн Tally Health компанийн үүсгэн байгуулагч, шинжлэх ухааны зөвлөх Синклэйр: "Өндөр нь жижиг байх тусам нохой ч бай, хүн ч бай, урт насладгийг судалгаа харуулж байна. Эмэгтэйчүүдийн өндөр урт наслахад хамгийн тохиромжтой байдаг нь мөн харагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндрийн ялгаа нь эмэгтэйчүүдийн өсөлтийн дааврын түвшин хамаагүй өндөр байдагтай холбоотой. Өсөлтийн дааврын түвшин дундаж наслалтад нөлөөлдөг нь харагдаж байна" гэж тэр ярьжээ.

Эмэгтэйчүүдийн дундаж өндөр нь, амьдарч буй газар нутгийн байршлаас хамааран өөр өөр байдаг. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 20-иос дээш насны дундаж Америк эмэгтэй 63.7 инч буюу ойролцоогоор 5 фут 4 инч (162.5 см) байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дундаж өндөр 159.5 см буюу 5 фут 3 инч орчим байдаг байна.

Гэхдээ, эмэгтэйчүүдийн урт наслах шалтгаан нь зөвхөн нурууных нь өндөртэй холбоотой биш юм.

Эмэгтэйчүүд яагаад урт насалдаг тухай Робины таамаглал нь маш энгийн: "Эмэгтэйчүүд хүнд хэцүү нөхцөлд илүү тэсвэртэй байдаг тул нас баралт, үхэлд эрчүүдээс илүү тэсвэртэй байдаг. Эмэгтэйчүүд зөвхөн өөрсдийнхөө төдийгүй үр хүүхдийнхээ амьдралын төлөө илүү санаа тавьж хариуцлага хүлээдэг. Үүнтэй холбоотойгоор "тэд илүү хүчтэй байх ёстой байдаг" бөгөөд эрэгтэйчүүдээс арай илүү тэвчихээс өөр аргагүй болдог. Эр хүн элдэв өвчингүй, эрүүл саруул биетэй бол, нас баралтын түвшин нь эмэгтэйчүүдийнхтэй ижил байна. Гэхдээ, эрчүүд эрүүл биш биетэй бол тийм ч удаан амьдардаггүй. Харин  эмэгтэйчүүд "төгс бус" эрүүл мэндэд илүү тэсвэртэй байдаг." гэжээ.

Мөн "Манай нийгэм эмэгтэйчүүдэд тийм ч сайн ханддаггүй нь удаан хугацааны туршид ажиглагдаж, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл эмэгтэйчүүд илүү урт насалж байгаа нь гайхалтай" гэж Робин нэмж дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.