Anu.mn
Миннесота мужид 200 загасчин нуурын мөсөн бүрхүүл хагарснаас гацсаныг аварчээ

Миннесота мужид 200 загасчин нуурын мөсөн бүрхүүл хагарснаас гацсаныг аварчээ

Wed Nov 30 2022
Миннесота мужид 200 загасчин нуурын мөсөн бүрхүүл хагарснаас гацсаныг аварчээ

Арваннэгдүгээр сарын 28-ны өглөөний 11:30 цагийн орчимд Upper Red Lake-ын загасчид Белтрами тойргийн Шерифийн албанаас тусламж хүссэнээр яаралтай аврах ажиллагаа эхэлсэн гэж орлогч дарга Жарретт Уолтон хэвлэлийнхэнд мэдэгдэв. Дуудлага өгсөн загасчид эргийн шугамаас их хэмжээний мөс хагарч салан, олон хүн түүн дээр гацсан тухай албаныханд мэдэгджээ.

Уолтоны хэлснээр, анхны аврагчид ирэхэд хагарсан мөсөн бүрхүүл болон эрэг хоорондын зай 30 орчим метр орчим байсан. Дронууд эрэг болон хагарсан мөс хоорондын хамгийн нарийхан цэгийг тодорхойлоход тусалсан бөгөөд тэнд гацсан загасчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гүүр суурилуулсан байна.

Аврагчид ийм нөцөл байдал гарсан тухай  нууран дээр байсан бусад хүмүүст мэдэгдэхийн тулд олон нийтийн дохиолол, анхааруулах системийг яаралтай ашигласан. Уг систем нь тэдэнд хаашаа явж болох талаар мэдээлэл өгч байсан гэжээ.

14:45 цагийн орчимд 200 орчим хүнийг аварч, энэ үед хэд хэдэн агентлаг гар бие оролцож, нисгэгчгүй онгоц болон түр гүүрнээс гадна, агаарын завь, аврах завь авчирч тусалсан бөгөөд Upper Red Lake нуур нь, мужийн хэмжээнд жил бүр мөс цоолж загасчлахыг зөвшөөрдөг анхны газруудын нэг юм гэж нутгийн загасчин, ханган нийлүүлэх бизнесийн эзэн Шейн Янгбауэр ярьсан байна.

Сүүлд нэмэгдсэн