Microsoft, Windows 10 дээрх Internet Explorer вэб хөтчөө зогсоож байна
Wed Jun 22 2022
Тус компани анх веб хөтчөө гаргаснаас хойш 27 жилийн дараа энэ лхагва гарагт Internet Explorer-г зогсоосон байна. Цэнхэр, цагаан өнгийн "e" үсэгтэй програмыг хүмүүс нээхийн бол одоо компанийн хамгийн сүүлийн үеийн Microsoft Edge хөтөч рүү орох болно.
Өнгөрсөн тавдугаар сард Майкрософт, 2022 оны 6-р сарын 15-нд Windows 10-ын зарим хувилбарт зориулсан Internet Expolorer вэб хөтчийг зогсоох шийдвэрээ анх зарласан байна. Майкрософт нь 2015 онд Edge веб хөтчийн програмыг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд аажмаар Internet Explorer-г хэрэглээнээс гаргаж байгаа нь энэ ажээ.
"Microsoft Edge нь Internet Explorer-ээс илүү хурдан, илүү аюулгүй, орчин үеийн хайлтын туршлага төдийгүй хуучин вэб сайт болон програмуудадтай нийцтэй байх зэрэгт асуудалгүй юм" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
Mozilla-ийн Firefox, Google-ийн Chrome зэрэг өрсөлдөгчид хэрэглэгчдийг нь булааж авахаас өмнө Internet Explorer нь олон жилийн турш Windows-ийн компьютеруудын гол хөтөч байсаар ирсэн.
"Хэрэглэгчид төхөөрөмж дээрээ Internet Explorer дүрс, логог харсаар байх болно (жишээ нь taskbar эсвэл Start цэс). Гэхдээ хэрэв тэд Internet Explorer-г нээхийн тулд дарвал IE горимд хялбархан нэвтрэх боломжтой Microsoft Edge нээгдэнэ" гэж Microsoft Edge Enterprise-ийн Ерөнхий Менежер Шон Линдерсей USA TODAY-д мэдэгдэл хийжээ. Мөн Линдерсей, IE нь ирээдүйн Windows Update-уудаар бүрмөсөн идэвхгүй болох бөгөөд энэ үед хүмүүсийн төхөөрөмж дээрх IE дүрс, лого мөн устах болно нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: usatoday.com








