
Мета компани жилд 290,000 доллар хүртэлх цалинтай ажилд, бага туршлагатай, анхан шатны ажилтнуудыг авч байна. Олон жилийн туршлага шаардлагагүй, Компьютерийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл эсвэл хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх нь хангалттай байгаа аж.
Сүүлийн үеийн төгсөгчид, хөдөлмөрийн зах зээлд ажил олох нь улам бүр хэцүү болж, анхан шатны ажлын байрны тоо цөөрч, ажил олгогчид Z үеийн гишүүдийг ажилд авахаас эргэлзэж, хиймэл оюун ухаан улам олон ажлын байрыг автоматжуулсаар байгаа юм. Харин Мета компани, залуу мэргэжилтнүүдийг идэвхтэй хайж, авьяаслаг оюун ухаанд өндөр цалин өгөхөд бэлэн байна.
1.8 их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй технологийн аварга компани, хэд хэдэн анхан шатны ажлын байр нээж буй нь, мэдээллийн технологийн салбарт анхны алхмаа хийх гэж буй залуу мэргэжилтнүүдийн хувьд таатай боломж юм. Full-Stack инженер болон програм хангамжийн инженерийн албан тушаалд нэр дэвшигчид, их сургуулийн сургалт, дадлага, дипломын ажил эсвэл PHP болон Hack, C++, Python, React framework, код дибаг хийх эсвэл том хэмжээний өгөгдөл хадгалах системүүдийн аль нэгээр 12 сарын практик туршлагатай байх ёстой. iOS инженерийн албан тушаалд, объект хандалтат програмчлал, олон урсгалт, Linux эсвэл Unix дээр ажиллах чиглэлээр нэг жилийн туршлага шаардагдана.
Эдгээр Meta албан тушаалууд нь, урамшуулал, хувьцааны сонголт болон бусад тэтгэмж ороогүй жилийн 176,000-290,000 долларын гайхалтай цалингаараа сонирхол татдаг. Харин гэрээсээ ажиллахыг илүүд үздэг хүмүүсийн хувьд, энэ тав тухыг эдлэхгүй. Учир нь, дээрхи бүх албан тушаалд, компанийн Вашингтон, ДС эсвэл Калифорни дахь оффисуудад биечлэн ажиллах шаардлагатай.
Марк Зукерберг шилдэг авьяастнуудаас юуг хайж байна вэ?
Технологийн бизнес эрхлэгч, Харвардын их сургуулийн оюутан байсан тэрээр өөрийнх нь хувьд гайхалтай дипломоос илүү, ур чадвар чухал гэж удаа дараа мэдэгддэг. Гэхдээ энэ тохиолдолд бакалаврын зэрэг шаардлагатай гэсэн шалгуурыг үлдээсэн байна. Зукерберг тодорхой ур чадварыг эзэмшсэн, компанийн янз бүрийн салбарт мэдлэгээ хэрэгжүүлж чадах ажилтнуудыг хайж байна. Тэрээр, хүний авьяас, үр дүнд хүрэх чадварнь, коллежид сурсан зүйлээс илүү чухал гэж үздэг.
"Хэрэв хэн нэгэн, тухайн зүйл болон сэдвийг гүнзгий судалж, тэрхүү зүйлээ төгс төгөлдөр болгож чадахаахаруулсан бол, энэ нь ур чадвараа өндөр түвшинд хүргэж сайжруулах урлагийг эзэмшсэн гэсэн үг. Энэ ур чадвар бүх салбарт хэрэглэгддэг" гэж Зукерберг нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.
Зургаан оронтой цалинтай, төгсөгчдөд зориулсан ажлын байр өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ховор тохиолддог.
Meta, ажлын байрны нээлттэй энэхүү боломжийг зарласан нь, ажлын гараагаа хэлэх асуудал нь улам бүр хэцүү болж буй Z үеийнхэнд шинэ агаар амьсгалах боломжийг олгож байна. Саяхныг хүртэл төгсөгчдөд програмчлал эсвэл инженерчлэл гэх мэт мэргэжлийг сонгох нь коллежоо төгсөөд зургаан оронтой цалин авах баталгаа болно гэж үздэг байсан. Харин одоо хиймэл оюун ухаанаар удирддаг автоматжуулалт энэ байдлыг өөрчилж, энэ жил АНУ-д программистуудын ажил эрхлэлт 1980-аад оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсан бөгөөд энэ мэргэжил онцгой хүнд байдалд ороод байгаа юм.
Хүндрэл бэрхшээлүүд зөвхөн программистуудаар хязгаарлагдаагүй. 2023 оноос эхлэн технологийн компаниуд залуу ажилчдыг олноор нь цомхотгож, Pave-ийн судалгаагаар технологийн компаниудад 21-25 насны Z үеийн ажилчдын эзлэх хувь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин буурсан байна. 2023 оны 1-р сард тэд Meta зэрэг томоохон төрийн технологийн компаниудын ажиллах хүчний 15%-ийг бүрдүүлж байсан бол, 2025 оны 8-р сар гэхэд ердөө 6.8% болжээ. Үүнтэй төстэй нөхцөл мөн, томоохон хувийн компаниуд дээр ч ажиглагдаж байна.
Meta, Microsoft, Apple гэх мэт олон нийтийн компаниуд нь, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг,дурын хөрөнгө оруулагч худалдан авах боломжтой компаниуд юм. Тэд санхүүгийн тайлан, менежмент, хувьцаа эзэмшигчид болон үйл ажиллагааны талаарх мэдээллээ ил тод байлгах шаардлагатай байдаг.
Харин SpaceX, OpenAI, Epic Games зэрэг хувийн компаниуд нь, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргадаггүй компаниуд юм. Тэдгээрийг хязгаарлагдмал тооны хувь хүмүүс, хөрөнгө оруулагчид эсвэл сангууд эзэмшиж,санхүүгийн мэдээллээ олон нийтэд задруулах шаардлагагүй байдаг.
Түүнчилэн, Цахиурын хөндий “бууралтаж” байна гэж яригдах болсны гол шалтгаан бол, компаниуд бага нөөцөөр илүү ихийг хийхээс өөр аргагүй болж, хүмүүсийг автоматжуулсан системээр орлуулж эхэлснээр, даалгавруудыг автоматжуулахад хамгийн хялбар албан тушаалууд буюу дөнгөж ажиллаж эхэлж буй залуу мэргэжилтнүүдэд нөлөөлж байгаа нь юм.
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна