Anu.mn
Mensa IQ тест

Mensa IQ тест

Fri Nov 18 2022
Mensa IQ тест

WorldwideIQ-ийн мэдээлснээр, Mensa IQ тест нь дэлхийн хамгийн алдартай оюун ухааны тест юм. Mensa олон улсын байгууллага нь Mensa шалгалтыг амжилттай өгсөн 145,000 орчим оролцогчтой. Онолын хувьд, дэлхийн нийт хүн амын 2% -иас илүүгүй нь Mensa тестийг давж чаддаг байна.

Mensa International нь, Mensa шалгалтыг давж гарч чадсан 145,000 орчим оролцогчтой.

Mensa гэдэг үг нь латин гаралтай үг бөгөөд "ширээ" гэж орчуулагддаг. Өмнө нь Менса гэдэг үгийг ижил тэгш хүмүүс суудаг дугуй ширээний уулзалтад ашигладаг байсан бөгөөд Mensa-ийн гишүүд дэлхийн хүн амын 98%-иас илүү амжилт үзүүлж, Менсагийн шалгалтыг амжилттай өгснийхөө дараа л уг байгууллагад элсэх боломжтой болдог байна.

Mensa-гийн тестэд Стивен Хокинг 160 оноо авч байсан бол, Албан ёсоор шалгалт өгөөгүй ч Альберт Эйнштейныг, Хокинг шиг 160 оноо авсан гэж үздэг.

Mensa нь 1946 онд, Дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан. Байгууллагын гол зорилго нь хүмүүсийн үндэс угсаа, арьс өнгө, хүйсийн ялгаанаас үл хамааран сод ухаантнуудыг дэмжих, хүн төрөлхтөний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах,дэлхий даяар энх тайвныг тогтоох явдал юм.

Сүүлд нэмэгдсэн